МҮЭХ АСЕМ-ын өмнө зочид буудал бариулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 

Х.Амгаланбаатар: Байгууллага дотроосоо мэдээлэл өгсөн

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан мэдээлэл болон багш, эмч нарын цалин нэмэгдүүлэх шаардлагын талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ntv” телевизэд  өгсөн ярилцлагаараа хариу тайлбар хийв.

Хэвлэлээр гарсан мэдээллүүдийг дотроосоо гаргасан гэдгийг дурдав. Мөн АСЕМ зохион байгуулагдахын өмнөхөн зочид буудал бариулсан гэж хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ МҮЭХ-ны хөрөнгөөр биш аж ахуйн нэгж, компаниудын дэмжлэгээр бариулсан гэсэн. Тэр нь мэдээлэлд дурдагдсан хивсэнцэрээр сольсон гээд байгаа  “Альфа” зочид буудал гэдэг нь бололтой юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ны Их хурлын өмнө ингэж бужигнадаг юм. Түүний нэг жишээ. Бид эмч, багш нар, соёл, урлагийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг анхнаасаа дэмжсээр ирсэн” гээд “Хэвлэлээр гарсан мэдээллийн тухайд хуулийн байгууллагад хандсан. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас ийм шийдвэр гарсан” гэв. Хэвлэлд дотроосоо өгсөн гэх баримтуудыг товчлон хүргэвээс.

Баримт -1

МҮЭСО-ы  хотын төвийн А бүсийн  700 кв метр газрыг МҮЭ-ийн одоогийн удирдлага “Макс” группт 500 сая төгрөгийн үнэ бүхий хивсэнцэрээр бартер хийж, “Альфа” зочид буудалдаа дэвссэн.

Баримт-2

“Шар”хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбайгаас үлдсэн  1,6 га газар ор мөргүй болсон байна.

Баримт-3

Зуун айлын ойролцоо МҮЭ-ийн ажилчдын хашаанаас үлдсэн 1,4 квдрат метрийг хашаалж, хотын даргатай зөвшилцсөн нэрээр  “Бэрэн” компанид хоёр өрөө байраа заржээ

Баримт-4

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос  “Үйлдвэрчин” хотхоны 180  айлын орон сууцанд ахмад, залуу ажилтнуудаа 1-2 өрөө байранд оруулсан.  Квадрат метрийг нь 800 мянган төгрөгөөр үнэлсэн 40 байр дутсан.  Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нь “Ахмадын орон сууцанд орохгүй” гэсэн учир нөхөр төлбөр гэж 42 сая төгрөг бэлнээр өгсөн.

Баримт-5

МҮЭХ-ны төв оффистой залгаад спорт заал байсныг  тус холбооны Ерөнхийлөгч асан  “Мөлхөө сайд” хэмээн алдаршсан Ший. Батбаярын хүү  авсан. Өдгөө баригдаад буй 16 давхар шилэн барилгаас нь 750 квдрат метр оффис авахаар гэрээ хэлцэл хийсэн ч 750 кв метр талбайгаас 200 квдрат метр нь дутсан. Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат найз нарынхаа хамт  “нааш, цааш” болгосон сурагтай.

Баримт-6

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  гурван жилийн хугацаанд дөрвөн автомашин авч унажээ.

Баримт-7

Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны өмчлөлд одоохондоо байгаа 500 сая төгрөгийн хивсэнцэр дэвсч, 450 саяын ажилладаггүй агааржуулагч тавьсан  “Альфа” зочид буудал нь ашиг орлого муутай. Зочид буудлын дарга Энхманлай сар бүр хувь хүнээс 5-10 сая төгрөг өндөр хүүтэй зээлэн “Альфа”  зочид буудлаа ядан чадан ажиллуулдаг гэнэ. Зээлсэн мөнгийг нь МҮЭХ  төлнө.

Баримт-8

Тус байгууллагын 100 жилийн ой нүсэр болж байна. Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа нар улс орноо тойрон аялж явна. Нийтдээ 300 сая төгрөгийг баярын арга хэмжээндээ зориулж байгаа гэх юм.

Баримт-9

МҮЭ-ийн мал сүрэг  2000 оны дунд үеэс “илэрхий” хорогдсоор үлдсэн 1000 хонь, ямаанаас одоо  160 орчим хонь, ямаа болсон.  

 Гэх мэтээр баримтуудыг дурджээ. Баримтын эзэн ч тодорхой бололтой. МҮЭХ-ны нягтлан бодогч Б.Дэлгэрмаа гэсэн байна.  эх сурвалж.үндэсний шуудан сонин гэжээ. Сүүлийн үедгарсан  “Үхээнц ҮЭ-ийг татан буулгая” гэсэн  яриаг дэмжийн  сацуу дээрхи баримтууд, өмч хөрөнгийг талаарх мэдээллийг АТГ, ЭЦГ-т шалгуулахаа мэдэгдье гэсэн байна. Эндээс харахад дээрээс шидсэн чулуу ч байж мэдэхээр.  

МҮЭХ-ынхон хагаралдсан уу?

Гаднаас нь харахад л бужигнаантай гэхэд хилсдэхээргүй байна.  Багш нар нь цалин  нэмэгдүүлэх  бидний тэмцлийг МҮЭХ дэмжсэнгүй гээд. МҮЭХ бид дэмжиж байгаа гэж мэдэгдэх. Дотроосоо мэдээлэл алдагдсан. Түүнд дурдсан зарим баримтыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч нь хүлээн зөвшөөрсөн мэт дүр төрхтэй.  Хуулийн байгууллагынхан үнэн, мөнийг тогтоох бизээ гэсэн байр сууринаас хандаж байгаа.  Зүгээр нэг нягтлан бодогч ноцтой мэдээллүүдийг дур мэдэн гаргах уу. Цаана нь хатгаас, ятгаас байсан уу гээд хардах зүйл олон.

Тус холбооны удирдлага ирэх сард болох Их хурлыг угтсан байдаг л нэг  бужигнаан гэж харж байгаа бололтой.  Хөндлөнгийн хүнд бол МҮЭХ гэх хөдөлмөрчин ангийг эгнээндээ нэгтгэсэн том байгууллагын удирдлагууд дотроосоо мэдээллээ нууцаар гаргаад, хоорондоо зодолдоод унав уу гэж харагдаж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????

0  |  0
Top