Утаа гаргадаг болгоныг тоолж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Баян-Өлгий аймагт агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажил эхэллээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны А/557 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагджээ. Уг бүртгэл судалгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар гардан зохион байгуулах ба тус аймгийн 13 сум, 1 тосгоны  агаар бохирдуулагч эх үүсвэрүүд хамрагдах аж. 

2016 оны тооллоор тус аймагт 72 гэр, 10742 байшингийн 10 кВт хүртэлх хүчин чадалтай ердийн галлагаатай зуухнууд 45874 тонн нүүрс, 22500,4 м3 түлээ, 11-100 болон 101-ээс дээш кВт-ын хүчин чадалтай зуухнууд 56891,6 тонн нүүрс  хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Мөн аймгийн төвийн Дулааны станц 30000 тонн нүүрс түлсэн байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад хөдөө сумдад 3,1, аймгийн төвд 2,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ.

Жил бүр өсөн нэмэгдэж буй хүн ам, өрхийн тооноос хамааран агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо өсөх хандлагатай байна гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Тооллогын ажил ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Л.Ган

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top