Дарга нар сайн үйлсийн аянд нэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Баянхонгор аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, аймгийн ардын депутатуудын хурал түүний гүйцэтгэх захиргаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ийн 75 жилийн ойг энэ сард тэмдэглэж байгаа аж. Ойг тохиолдуулан аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй, халамж анхаарал шаардлагатай гэр бүлүүдийг ханат цагаан өргөө гэрээр хангах үйлсэд нэгдэх уриалгыг нийт төрийн удирдах албан тушаалтнуудад гаргажээ. 

Тус хандивын аянд төрийн болон төсвийн байгууллагын бүх дарга нар, сумдын Засаг дарга, Орлогч, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар хамрагдана.

Одоогийн байдлаар сумдаас нийт 4.7 сая төгрөг цуглаад байгаа бөгөөд хамгийн ихийг нь Шинэжинст /590.000 төгрөг/, Баянхонгор сум /500.000төгрөг/, Баянцагаан сум /430.000 төгрөг/ хандивлаад байгаа аж. Мөн байгууллагын дарга нараас 2 сая төгрөгийн хандив иржээ.

Л.Зул

www.zindaa.mn

                                                                             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top