”Шилэн эмнэлэг” иргэдийн цагийг хэмнэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүлээлтгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Шилэн эмнэлэг" төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ дагуу тус төслийн эхний шатны ажил хийгдэж,  нээлтээ хийлээ.

Төслийн энэ шатанд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэж,  /7037-1103/ утсаар болон /Emneleg.darkhan.mn/ цахим хаягаар эмчид үзүүлэх дугаараа авдаг болсон зэрэг нь эмнэлгийн үйлчилгээний шуурхай, ил тод нээлттэй байдлыг хангаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Залуучуудын гэх тодотголтой манай аймагт хэрэгжиж байгаа энэхүү төслийн 2 дахь шат түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэгдэх ажээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
түмэн амгалөн(202.126.88.58) 2020 оны 01 сарын 27

шилэн эмнэлэг апп яаж татах вэ?

0  |  0
Цогзолмаа(43.242.240.18) 2019 оны 12 сарын 04

цахим хаягаар орж болохгүй байна

0  |  0
vv(103.212.117.15) 2017 оны 10 сарын 18

SHILEN GEHEER LUIVAR BOLGOH ARGA BAIGAA MATEMATIK ARGAAR

0  |  0
Top