Жамц давсыг Тайваньд борлуулах бэлтгэл хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

 

Тайвань Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Хонг Хоу Минг тэргүүтэй төлөөлөгчдид хэд хоногийн өмнө Увс аймагт ажиллажээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Тайвань Увс аймаг нь хоорондын хамтын ажиллагаагаа улам бэхэжүүлсээр байгаа аж.

Тухайлбал тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваний хөрөнгө оруулалтаар Гемодиализийн аппрат, тоног төхөөрөмж суурьлуулжээ. Тэрчлэн бизнесийн тал дээр томоохон өөрчлөлт болон ахиц гарсаар байна. Саяхан Тайваний Тай-Иен биотехнологийн компани Увс аймгийн засаг даргатай Чацарганы тос болон жамц давс худалдан авах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зуржээ
 

Энэ удаа төлөөлөн ирсэн баг нь: 
 

1. Чацарганы тосыг Тайваньд борлуулахад урьдчилан бэлтгэх 
2. Жамц давсыг Тайваньд борлуулахад урьдчилан бэлтгэх 
3. Чацарганы бялууг шинээр үйлдвэрлэж эхлэх 
4. Чацарганы навчтай цайг шинээр үйлдвэрлэх 
5. Хонины махан бүтээгдэхүүнийг Тайваньд борлуулах 
6. Хүлэмжинд ногоо тарьж ургуулах 
7. Тайваний эрүүл мэндийн яамнаас Увс аймагт хандивласан тоног төхөөрөмжийг зөөвөрлөх 
8. Увс аймаг Монголыг төлөөлөн Тайваньд зохион байгуулагдах дэлхийн цэцгиийн үзэсгэлэнд оролцох зэрэг хамтын ажиллагаагаа хамтран төлөвлөх зорилготой бөгөөд ингэснээрээ хоёр талын хамтын ажиллагаа улам бэхжиж, олон салбарт хамтарч ажиллах эхлэл болох аж.

Л.Зул

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top