Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж сэрүүсэх тул замын халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.
 

10 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө  градус 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5  градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

2017 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top