1. Өндөгний цагааныг ялгаж авна. Өндөгний цагаанд үсэнд тэжээл өгөх протейн, эрдэс бодис агуулагддаг ба үсийг өтгөн, урт болгох ач тустай. Хэрвээ таны үс их хэмжээгээр гэмтэж, салаалсан бол өндөгийг бүхлээр нь хэрэглэж бас болно. Өндөгний шар их хэмжээний уураг агуулдаг тул үсийг сэргээн тэтгэх болно.
2. Өндөгний цагаан дээр 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага оливын тосыг хийж сайтар хутгаж холино.
3. Ингээд хуурай үсэндээ уг маскыг түрхэж, хуйханд иллэг хийгээд 1 цаг орчим болсны дараа хүйтэн усаар зайлж, шампунь, ангижруулагчаар угаагаарай. Таны үс амь орсон мэт намирч, гялалзаж байгааг та мэдрэх болно. Уг маскыг 7 хоногт 1 удаа хийнэ.
А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )