Бүрэн Цутгамал ХХК Сант сургуулийн өргөтгөлийн барилга дээр гурван сар ажиллажээ. Тус компани ажлын хөлсөнд 1 тэрбум 200 орчим сая төгрөгийг дансаар авсан нь баримтаар нотлогддог.
Гэвч ажлын хөлсөндөө хийх ёстой ажлаа гүйцэд хийлгүй, барилгын ажлаа хаяж явсан байна. Үүний улмаас Сант сургууль Бүрэн Цутгамал ХХК-ийг шүүхэд өгчээ.
Шүүх Бүрэн Цутгамал ХХК Сант сургуулийг 120 орчим сая төгрөгөөр хохироосон байгааг тогтоосон ч, тус компанийн захирал Б.Батдэлгэр өөрөө хохирсон хэмээн өлсгөлөн зарлаад байгаа юм.
Түүнд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй аж. Мөн өөрийнх нь холбогдсон эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон ч ялаас чөлөөлөгдөх юм.
Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд Бүрэн Цутгамал ХХК-д шилжүүлсэн төлбөрүүд:
№ | Огноо | Үнийн дүн |
1 | 2013.06.07 | 100,000,000 төгрөг |
2 | 2013.06.18 | 200,000,000 төгрөг |
3 | 2013.06.27 | 100,000,000 төгрөг |
4 | 2013.07.08 | 70,000,000 төгрөг |
5 | 2013.07.25 | 100,000,000 төгрөг |
6 | 2013.08.18 | 131,502,000 төгрөг |
7 | 2013.08.28 | 90,000,000 төгрөг |
8 | 2013.09.01 | 120,000,000 төгрөг |
9 | 2013.09.06 | 90,000,000 төгрөг |
10 | 2013.09.20 | 100,000,000 төгрөг |
11 | 2013.12.14 | 71,341,200 төгрөг |
12 | 2013.12.29 | 26,164,574 төгрөг |
Нийт | 1,199,007,774 төгрөг |
Сүүлийн жилүүдэд шүүх хурал болохоос өмнө ба дараа жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийх, өлсгөлөн зарлах зэргээр шүүхийн шийдвэр, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого хийдэг этгээдийн тоо олширчээ.
Эх сурвалж:Ikon.mn
Сэтгэгдэл ( 21 )
Сант сургууль цэвэр ариун байтлаа хэвлэл мэдээлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулах уу яасан их мөнгөтэй хүмүүс бэ. Манай гүйцэтгэлийн 500 сая-с төлсөн байхдаа
Er ni avah yostoi bolood l ami nasaaraa denchin tavij baigaa bizdee humuusee. tiim bish bol yu gej ingej suuh vedee
Ямар их шуналтай шидэл вэ? Ажлын хөлс шүү дээ. Энэ мөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийг бараг материалтай нь барьчихна шүү. Надад өгчихгүй дээ.
Naad nuhur chin uls tur hiij ner devshih gej bga shde
buren tsutgamal bayan company daa ug n ! ulsaas olon tusul awch bayjsan. odoo ulsiin erh awsan nuhduudiin arga bariliig luivarchid heregjuulj ehelj bn daa!
Энэ дуракийг шоронд хийвэл таарна?!?!?! Эсвэл Шар хаданд аваачиж галзуугийн тариа ахиухан шиг хийвэл таарна?!?! Бас өөртэй нь адил дуракууд гарын үсэг зураад байгаа юмаа?!
Ийм хогын юмнуудыг бүү тоо,орхи цаашаа
3 шатны шүүхийн шийдвэр гарсан асуудал дээр ингэж өлсөөд яах нь вэ дээ, тэгээд ч энэ их хэмжээний мөнгө авчихаад одоо бас яах гээд байгаа хүн юм болдоо
Сант сургууль шиг нийгэмд үнэтэй боловсон хүчин бэлтгэж байгаа сургууль. Төр замаг дэмжих хэрэгтэй. Нөр их хөдөлмөр дундаам босож ирсэн хүмүүс. Хүхдүүддээ боловсролыг харамгүй эзэмшүүлж одоо түмний хүүхдүүдийг буухиалан зүтгэж байна. Өлсөөд байгаа хүмүүсийг оылгохгүы юм.