”Шарк танк”-ийн хамгийн ”өглөгч” нь Л.Чинбат

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн №1 реалити шоу болох "Шарк Танк" нэвтрүүлгийг Монгол телевизийн уран бүтээлчид жил гаруй ажилласны үр дүнд  үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Одоогоор тус нэвтрүүлгийн  гурван дугаар үзэгчдэд хүрснээс нийт 15 төсөл хэлэлцлэгдсэн юм.

Оргилуун их хүсэл тэмүүлэлтэй гарааны бизнес эрхлэгчид мөрөөдлөө биелүүлэх санхүүжилтээ босгоход хөрөнгө оруулагчид буюу шаркуудыг өөрсдийн төлөвлөгөөндөө үнэмшүүлэхэд гол зорилго нь орших юм.

Ингэхдээ оролцогч бүр бизнесийн төлөвлөгөөтэй байх бөгөөд шаркуудад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйгээ хэлнэ. Харин шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсвэл хөрөнгө оруулахаас татгалзаж тоглоомоос гарах дүрэмтэй. Мэдээж шаркуудаас мөнгө салгах амаргүй.  Нийт 15 оролцогчоос одоогоор 3 бизнес эрхлэгчдийн төсөл амжилттай хэлэлцлэгдэж хөрөнгө оруулалт авахаар болсон. Үүнээс морь уях уламжлалт соёлыг орчин үеийн технологитой хослуулсан "Уяач апп" төсөл  шарк Л.Чинбатад ихэд таалагдаж хөрөнгө оруулалт татаж чадсан юм.

Мөн өчигдрийн дугаарт бизнес төслөө танилцуулсан  "Эртний хүнс" компанийн эхнэр, нөхөр хоёр  мөн л шарк Л.Чинбатаас 150 саяын хөрөнгө оруулалтыг босгож бизнесээ амжилттай өргөжүүлэхээр болов.

Одоогоор шаркуудаас хамгийн өглөгчөөр Л.Чинбат тодроод байна.

Б.Алтжин

 



 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shuumjlegch(27.123.212.136) 2017 оны 10 сарын 24

TUMENGEREL ZAHIRAL OLON YGTEI SANAIGDSAN! TSAAD TALD SUUDAG GAHAI SANDALIN BUGLUUS SANAGDSAN! BUSADN DAJGUI GEHDEE IT SALBARIN HUN SUUMAR SANAGDSAN! IREEDUID HEREGTEI SANALIG DEMJIHGUI ZUVHUN UNUUDRIN BIZNESIIG DEMJIJ BNA! UNUUDURIN SHARK TANK ORJ BGA HUMUUS IHENHN HUL DEEREE ZOGSSON SURTALCHILGAA HIILGEJ BGA HUMUUS BNA! TERTEI TERGUI HUL DEEREE ZOGSSON BIZNESIIG DEMJIHEER SHINEER BIZNESS DEMJEED GARGAJ IRUUL GOE BHL DAA

0  |  0
Нэргүй (27.123.212.134) 2017 оны 10 сарын 23

Энэ хүн энэ оргилд хүрэх гэж юу исийг үзсэн байхав дээ Нударч олоогүй хөдөлмөрлөж олсон болохоор хөдөлмөрлөж байгаа хүиүүсийг таниж байгаа байх

0  |  0
Zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 23

ene sharkuudaas hamgiin goy hun n gachuurtiin chinbat gemeer bna!

0  |  0
зочин(66.181.189.226) 2017 оны 10 сарын 23

өгөөмөр хүн өөдөлнөө гэж

0  |  0
s(202.131.243.190) 2017 оны 10 сарын 23

chinbat bi bayan gesen shig l zangaragtai bn lee kk amjilt2

0  |  0
Цэлмүүн(202.70.46.235) 2017 оны 10 сарын 23

Цэлмүүн ухаалаг бүсгүй санагдсан Чинбат туршлагатай, зангарагтай санагдсан

0  |  0
Ухаан (150.129.142.75) 2017 оны 10 сарын 23

Энэ ШАРКУУД яахын аргагуй ШАРКУУД юм. Хийсэн бутээснээрээ тэргуулж байж гэмээ нь ШАРК болдог болохоос хэн хуссэнд нь херенге хаяж, тэнэгтэхгуй байлгуй!

0  |  0
зочин(202.70.46.230) 2017 оны 10 сарын 23

Цэлмүүн гэж хаашаа сармагчин бэ.ичих булчирхайүй хулгайч гэр бүлийн гэж үнэн юм

0  |  0
иргэн(202.179.10.174) 2017 оны 10 сарын 23

энэ үнэн шүү чинбат гэдэг хүн зөвийг олж хардаг өөрөө наад хэдийгээ бодвол жинхэнээсээ хөдөлмөрлөж бизнесээ босгосоор яваа хүншүүдээ наад 4 тэр дундаа луйвар булхайгаар баяжсан аавтай цэлмүүнийг чинбаттай битгий зүйрлээрэй амьдралаас хөдөлж босгоогүй хөрөнгөтөн шүүдээ

0  |  0
Top