Нүүрсний замаар...
Монгол Улсын баялгийн охь болсон нутаг Өмнөговь аймагт сэтгүүлчдийн баг ажиллалаа. Анхны гэж болохоор энэ томилолт сэтгүүлчдийн өөрсдөө нэгдэн зохион байгуулсан гэдгээрээ онцлогтой. Бодит байдлыг үнэнээр нь хэлнэ гэсэн уриатай шахуу явсан. 17 хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл 21 сэтгүүлч, зураглаач нар Өмнөговийн нүүрс тээвэрлэлтийн замаар бэдрэв. Хувийн өмчийн "Энержи ресурс", төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит "Таван толгой" компанийн үйл ажиллагаатай танилцсан. Өөр өөрийн онцлог, өнгө төрхтэйг нь анзаарлаа. Цаашлаад Цагаан хадаар дайрч Гашуун Сухайт боомт дээр очив. Нүүрс ачсан машины цуваа 90 км орчим гэсэн. Монгол талаасаа зургаан замаар нэвтрүүлж, Хятад талаасаа хоёр замаар хүлээн авч байгаагаас нэвтрүүлэлт удааширсан тухай албаныхан учирласан.
Мөн Оюутолгойгоос баяжмал ачсан машинууд 16 тэрэг нэг цуваа болон хоёр замаар нэвтэрдэг юм билээ. Тэдэнд дараалал гэх хүндрэл байдаггүй бололтой. Байсан ч бага гэмээр. БНХАУ-ын Коммунист намын ээлжит их хурал болж байгаатай Гашуун Сухайтын нэвтрүүлэлтийн бууралтыг холбон тайлбарласан нь оргүй зүйл биш мэт. Нэг км замд 42 машин хэмжээгээрээ багтдаг гэнэ. Ингээд тооцохоор хэдэн км түгжрэл үүссэнийг түвэггүй гаргаж болмоор санагдсан. Албаныхан 10 хоногт багтааж хил нэвтрүүлдэг гэдэг ч жолооч нар өөр тоо хэлэх юм билээ. Жолооч нарын хэлснийг бодитой зүйл биш гэж зарим дарга тайлбарласан. Гашуун Сухайтын боомтоор дөрвөн компанийн нүүрс тээвэрлэсэн машин гарч буй ч ихэнх нь "Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК, "Энержи ресурс"-ынх байсан. Орон нутгийн өмчит "Таван толгойн"-х тун ховор. Хайж, сураглаж уулзсан гээд бод доо. Бас нэг хачирхалтай зүйл нь хятад эзэнтэй компанийн Монгол жолооч олон юм билээ. Сардаа 2000 юань буюу 700.000-800.000 төгрөгийн цалин авна. Хоёр удаа гарч чадвал дахин нэмэгдэнэ. Аав, ээж, ар гэрийнхэндээ явуулдаг учраас хоногийн хоолны мөнгөтэйгээ үлддэг гэх жолооч олон. Монгол Улсын 21 аймгаас амьдралаа сайжруулахаар ирсэн эрчүүд тэнд ажиллаж байна. Улсын наадмаас хойш гэртээ очоогүй гэх жолооч ч байсан.
Үргэлжлэл бий
Д.Амар
Сэтгэгдэл ( 13 )
ийм мэдээ тавихын төлөө тийм олон сэтгүүлч зураглаачид явсан хэрэг үү. иймэрхүү мэдээлэл чинь байнга л гарч байдаг ш дээ. одоо ч бараг улиг болж дээ. Хайран мөнгө зардал.
яаралтай болиулах арга хэмжээ авмаар байна.
huatad ezentei mongol joloocn gej bh .. getel huatad ezentei barilga horoolol olon bgaa ucniraas hyatad kompani ni oorsdiin ajilcnidaa mongold oruulj ireed bgaa bololtoi ....
TUVAGIIN NUURSIIG MONGOLOOR TEEVERLEHDEE SAINSHAND DEER BOSOO HEVTEE SHIGAMIIN TUMUR ZAMIIG OGTOLTSUULAHIIN HAJUUGAAR DAVHAR HOLBOJ BARIVAL MONGOLDOO TSARIG SOLIJ ZARDAL HEMNENE
Bitgi olon wm hucaa olon hvn tor zasagaasa hoolni mongo guigaagvi bolol bna olon wm yariad baibal am ruu cin salaabc chihne svv
Гэмт хэргийн үүр уурхай есөн жорын юм цугласан татвар төлөөс монголын төсөвт орж чадаж бгаа юу.энэ бүхний хариуцлага алдааг баттулга жанхууд үүрүүлэх ёстой юм даа.тбмөр замаа ашигласан бол энэ бүгд байхгүй болж төсөвт татвар төлөөс нь ороод эмх цэгцтэй байх бсан.хайран цаг хугацаа эргээд монголчуудад олдохгүй дээ.баттулга жанхууд үнэнийг харуулж нүдэн дээр нь бичиж хариуцлага тооцох сэтгүүлч бгаа байлгүй гэж бодож бна.
Нэг л утгагүй наймаа .хайранч баялаг минь.
Өмнөговийн Гашуун сухайт балгасыг нэн даруй хаах хэрэгтэй . Яаралтай төмөр замаа тавих хэрэгтэй. Тэнд бол Халхын 21 аймгаас хамгийн адийн шаарнууд гэм хэрэгтэнгүүд хулгай ч луйварчид бие үнэлэгчид цугалсан газар нутаг нэгтнээ залилан хиих луйвардах шантаашлах хүчирхийлэх бол ердийн үзэгдэл шүү дээ
Хятад эздүүд байдаг мөн АТҮТ хужааа нарын гар хөл Батсайхан гээд эхлэнэ .мөн татварынхан эдгээр байгуулагуудыг одоо шалгах хэрэгтэй
Жолооч нарын эзэд нь хэн бэ? Хэдэн хувь хятад жолооч бдг вэ? Заавал хятад эзэн л Тээврийн машинтай бдг уу Монгол тээврийн эзэн бна уу гээд ... бид биеэ даагаад бизнес эрхлэх Эрх ,Чадвар бна уу?Сэтгуулчид унэнийг мэдээлэх сэтгэл бна уу?!