“Шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье”

2017 оны 10 сарын 24

Залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг бөгөөд хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хорих ялаасаа 1 жил, Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 8 жилийг тус тус хасуулжээ. 


-Чанга дэглэмтэй хорих ангид ямар хэргийн улмаас ял эдлэх болов?

 

-Би 2010 оны 10 дугаар сарын 04-нд Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Би гэмт хэрэгт шийтгүүлэхийн өмнө цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Залуу насны ааг омог болчимгүй үйлдлээс болж уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед хохирогч согтуу, олон нийтийн газар танхайрч байсан. Уг үйлдлийг нь зогсоох гэтэл эсэргүүцэл үзүүлсэн. Асуудалд би тусгай хэрэгсэл хэрэглэж хандсан гэтэл хохирогч хэд хоногийн дараа нас барсан.

 

-Өнгөрсөн хугацаанд хорих ангид байхдаа ажил хийж, сургалтад хамрагдсан уу?

 

-Би уг ангид хуваарилагдаж ирээд тоосгоны үйлдвэрийн сарааны хэсэгт бэлтгэгч, шаварын хэсэгт бэлтгэгч зэрэг ажлуудыг хийж, шагнал 1 жил гаран хоног ялаасаа хасуулсан. Мөн шри шри "Амьдрах урлаг” төвийн сургалт, сантехникийн сургалт, "Баярлалаа” төрийн бус байгууллагын бясалгалын сургалтанд тус тус хамрагдан мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Хорих ангид ирснээс хойш олон хүмүүсийн янз бүрийн ааш аягт тааруулж харьцах тэвчээртэй болсон. Одоо би 32 настай. Залуу насны минь ааг омог дарагдаж л байна. Би аав, ээж, дүү нартайгаа амьдардаг байсан. Тэднийгээ харж хандан гэр бүлдээ нэмэр тус болж аав, ээжээ баярлуулах юмсан гэж байнга бодож сууна. Тус хорих ангид өөрөөсөө залуу дүү нар, шинээр ирсэн хүмүүст мэдсэн сурсан зүйлээ зааж сургаж байдаг.

 

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн тэгшитгэлээр хорих ялаас нь хасагдсан уу?

 

-2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь надад болон мянга мянган эрхээ хасуулж ял эдэлж байгаа ялтануудыг баярлуулж, ар гэртэй нь уулзуулж, элэг бүтэн байх боломж олгосон. Миний хувьд 20 жилийн хорих ялаас 8 жилийн хорих ял хасагдсан. Төр засаг, шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье.

 

-Суллагдахаараа ямар ажил хийе гэж бодож байна вэ. Танд залуучуудад хандаж хэлэх үг байна уу?

 

-Суллагдан гарвал хийх зүйл олон байна. Хамгийн гол бодож байгаа зүйл гэвэл залуусыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага нээнэ гэж бодож байна. Хорих ял эдэлж байгаа олон хүмүүс хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж гэмт хэрэгт холбогдож байна. Өршөөл, хуулийн тэгшитгэл, хянан магадлангаар суллагдаж байгаа хүмүүсийг нийгэм, ар гэр, найз нөхөд нь зөв хүлээн авах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаас нь түшиж, тусалж байгаасай гэмээр байна. Одоо эрх чөлөөтэй болоход надад хэдхэн жил дутуу байна хичээх болно.

 

Ж.Баяржаргал


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(71.163.231.129) 2017 оны 10 сарын 24

Gemt hereg bish l bna daa. Hohirogch tal ni mungutei humuus bh. Mongold iim bhd tsagdaa nar yaj shudarga ajillah ve dee. Haramsaltai um bolj. Arhi ugaasaa mash muu ur dahavartai. Uuriiguu bolon uruuliig dawhar hohirooj baidag. Arhichid sunutvgei

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 10 сарын 24

uurgee guitsetgej ybahdaa helmegdsen yum bishuu

0  |  0
hen neg(202.21.124.19) 2017 оны 10 сарын 24

gehdee sanaatai bolon sanamsargui uildsen hereg gj bdag. Sanamaatai uildsen hun eron tsoohon bdag ym bnlai hun amid harin huchin bol medseer baij sanaatai uildsen hereg bdag. Eron huchin hiisen etgeeduud horih angid ch sainaa uzdegui sh dee tegeel zasangiin nohoi boldog ym daa

0  |  0
od(112.72.8.98) 2017 оны 10 сарын 24

Gemt xereg bish l b.na daa

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 10 сарын 24

хүний амь нас шиг үнэтэй зүйл юу байхав дээ нүгэл үйлдсэн л ялаа үүрнэ

0  |  0
Очир(125.128.224.59) 2017 оны 10 сарын 24

Энэ бол гэмт хэрэг биш

0  |  0
Top