”Сайн дураараа явж байгаад осолдсон мэт ярьж болохгүй ээ”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 25

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух замдаа осолдсон 17 уулчин энэ 7 хоногийн халуун сэдэв болж байна. Уг харамсалтай үйл явдлыг тойрсон янз бүрийн сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд хөвөрч буй юм. Тухайлбал, бурхдын суудалтай, авирах ёсгүй, тэр тусмаа эмэгтэй хүн гарснаас лус савдаг хилэгнэлээ хэмээн бичицгээж байна. Нөгөөтэйгүүр сайн дураараа явж байгаад амь эрсдсэн гэх хандлага ажиглагдах ажээ.  

Тэгвэл энэ талаар Уулчин С.Алдархишиг хэвлэлд өгсөн ярилцлагад байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе.

"Отгонтэнгэр ууланд Монголын уулчид анх 1953 онд авирч, Энхтайвны оргил гэж нэрлэсэн түүхтэй. Тэр цагаас хойш 60 гаруй жил Отгонтэнгэр хайрхандаа Монголын уулчид авирсаар ирсэн. Өмнө Отгонтэнгэрт уулчид осолдож, амь эрсэдсэн тохиолдол гарч байгаагүй. 1963 онд Отгонтэнгэр ууланд осолдсон онгоцны сэгийг манай уулчид цэвэрлэж байсан. Ер нь уулчид, аялагчид энгийн хаа явсан газраа энгийн иргэдийн тарьсан хог, хаягдлыг үргэлж цэвэрлэж явдаг, уул ус, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж явдгийг би зориуд энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

Өнөөдөр зарим хүмүүс осолдсон уулчдыг сайн дураараа явж, амь насаа алдсан юм шиг зүйл ярьж байна. Ингэж ярьж болохгүй. Уул, аяллын спортыг сонирхож байгаа залуус өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Сайн дураараа, хүсэл сонирхлоороо нэгдсэн тэр хүмүүс харин ч энэ төрлийг эрүүл мэнд, аялал жуулчлал, хувь хүний хөгжил талаас нь эерэгээр ойлгуулж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Ганцхан бодлогын түвшний зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь бол үнэн" гэжээ.




А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.2) 2017 оны 10 сарын 25

uuland avirhaac uulnaac buuh ni iluu auvltai baidag gej uzdeg um bilee abirah ni bac hetsuu hairan humuuc tsac gedeg baitsgui uul gedeg alham tutam ercdel alivaa umand durem juram arga tehnic baidag uuniig haihrahgui bol masah auvltai

0  |  0
М(103.57.93.87) 2017 оны 10 сарын 25

сайн дураараа л бүр дур зоргоороо л авирлсан шдээ хориотой гээд байхап л

0  |  0
irgen(202.179.25.166) 2017 оны 10 сарын 25

Za end heryyl hiigeed yahav dee. gamshig helj irehgyi sh dee. Byh zyiliig heryyl haraal, toroo muulj shiidne gej yu baihav.

0  |  0
zochin(66.181.176.65) 2017 оны 10 сарын 25

ter undur uuliin oroi deer hog her zereg bdag yum horoitoi gazar luu garah yamar heregtei yum

0  |  0
zss(66.181.178.132) 2017 оны 10 сарын 25

odoo tor zasag tusal musal geed tenegtej ogno l doo. albataim shig har huitend uuland avirchad.

0  |  0
уулчин(202.21.116.2) 2017 оны 10 сарын 25

битгий дураараа дургиж бай. юм л бол бодлого гэх....

0  |  0
Зочин(139.5.219.240) 2017 оны 10 сарын 25

ТЭГЭЭД ХЭН ХҮЧЭЭР ДАГУУЛААД ЯВСАН ЮМ БЭ?

0  |  0
Top