УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар АНУ-ын Сан-Франциско, Япон улсын Осака, Хятадын онцгой бүс болох Хонгконгд Консулын газар байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэж дэмжлээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжихийн хэрээр монгол иргэдийн дээрх орнууд руу зорчих урсгал эрс өсчээ. Мөн тус хотууд болон зэрэгцээ орших нутагт нь суралцах оюутны тоо ч нэмэгдсэн аж. Тиймээс дээрх гурван хотод Консулын газраа нээх шаардлага тулгарч байгааг ГХ-ны сайд Г.Занданшатар тайлбарласан юм. Харин Сан-Францискод Монгол Улс Консулын газраа нээхэд 415 сая төгрөг, Осакад нээхэд 483 сая төгрөг, Хонгконгод нээхэд 363 сая төгрөг зарцуулах аж. Дээрх зардлын 40 хувийг Консулын газрууд үйл ажиллагааныхаа зардлаас нөхөх боломжтой гэнэ.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )