Г.Ундармаа: Би хошин урлагтаа эргэж орохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

 Zindaa.mn сайтын "Редакцийн зочин"-оор саяхан нээлтээ хийсэн “Single ladies 3” киноны гол дүрийн жүжигчин, продюсер СТА Г.Ундармаа уригдлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Single ladies киноны нэг, хоёрдугаар анги нь өөр өөрийн гэсэн утга агуулгатай, нийгэмд болж  буй асуудлыг зоримгоор хөндөж байсан. Харин энэ удаагийн ангиар юуг харуулах гэж зорьсон бэ?

-Баярлалаа. “Single ladies” киноны хоёрдугаар анги дээр нэлээдгүй зоримог шийдлүүд гарсныг үзэгчид маань мэдэж байгаа байх. Инээдтэй, хөгжилтэй зүйлс гарч байснаа гэнэт аймшигтай  хэсэг гарах ч юм уу.  Зарим нэг охид тус ангийг үзсэнийхээ дараа фэйсбүүкээр “Кино гоё болсон байна. Гэхдээ танихгүй эрэгтэй хүн дагаж явж болохгүй гэдгийг ойлголоо” гээд мессэжийг бичиж байсан.  Гуравдугаар ангидаа ч гэсэн олон үйл явдлаар дамжуулан бусдад ухаарал өгөх утга агуулгатай санаануудыг  шигтгэж өгсөн. Өнөөдрийн  нийгэмд ганц бие бүсгүйчүүд нь олон байгаа. Өрх толгойлсон, 40 хүрчихээд хүнтэй сууж амжаагүй гээд дурдаад байж болно. Харин    “Single ladies” киноныхоо      эмэгтэйчүүд тэр бүх бүсгүйчүүдийн төлөөлөл болдог. Бид киногоороо  бүсгүйчүүддээ “Ганц бие гээд гундаж, зовох хэрэггүй, харин ч илүү өөдрөг, цоглог байх ёстой”- г харуулахыг хүсдэг.  Мөн энэ удаагийн ангиараа дотоодын аялал жуулчлалаа дэмжиж өгсөн. Энэ нь уран бүтээлч хүний заавал хийх ёстой зүйл гэж боддог. Агуулгын хувьд хүний санаанд оромгүй газар хүртэл эрдэнэ шиг, хөдөлмөрч хүмүүс байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Монгол хүний мөн чанар, уужуу сайхан сэтгэл гээд олон зүйл тус ангиас харагдах  байх. Хүмүүсийг тийм байгаасай гэж хүсэн киногоо бүтээсэн.

-Та киногоороо дотоодын аялал жуулчлалаа дэмжсэн гэлээ. Тэгэхээр зураг авалтаа хөдөөгүүр зонхилон хийсэн гэсэн үг үү?

-Тиймээ, Манай киноныхон Монголынхоо үзэсгэлэн төгөлдөр олон газар зураг авалтаа хийсэн. Ингэж явахад бороо орох, хэтэрхий хүйтрэх, нар шарах, машиндаа суугаагаараа унтах, гадаа хонох гэх мэт олон хөгжилтэй хийгээд чамгүй  саад бэрхшээлүүд байсан. Гэхдээ энэ бүхэн  тухайн үедээ ядарч байгаа юм шиг санагдаж байсан ч бүгд дуртай зүйлээ хийж байгаа болохоор асуудал биш байсан шүү. Хөдөө сүлжээ огт барьдаггүй нь хүндрэлтэй байсан. Хотод бол нэг утсаар яриад л хэрэгтэй юмаа захичихна. Бид бэлтгэлээ сайн базаасан болохоор бэрхшээлийг хялбархан давсан.  Одоо бодоход тэр бүхэн минь “амттай” санагдаж байна. Киногоо Америк, Солонгос, Европт амьдарч байгаа монголчууддаа үзүүлэх болно.

-Залуу уран бүтээлчид голчлон дүр бүтээсэн байсан жүжигчдийг хэрхэн сонгож авсан бэ?

-Киноны нэг, хоёрдугаар ангийн дүрүүдэд чадварлаг жүжигчид тоглосон. Энэ удаад ч мөн адил. Жүжигчнээ сонгохдоо өндөр шаардлага тавьдаг. Тэгж байж сайн уран бүтээл төрнө.

-Киноны дөрөвдүгээр анги үзэгчдийг хэр их хүлээлгэх бол?

-Хүлээх л байх даа. Манайхан хүлээж сураагүй биш. “Single ladies 2” гарч байхад хүмүүс “Гуравдугаар анги гэж байгаа биз дээ. Хүлээж тэсэхгүй нь ээ” гэдэг байсан. Гэтэл өнөөдөр гуравдугаар анги үзэгчдийн хүртээл болоод байна. Цаг хугацаа гэж хүнд мэдэгдэхгүйгээр урсаж байдаг зүйл шүү дээ.

-Сошиал орчинд “Single ladies 3” дэлгэцнээ гарахтай холбоотой хөгжилтэй ярианууд гарсан. Тухайлбал, “Энэ гурав маань хэзээ нэг хадамд гарах бол оо” гэх постыг уншиж байсан юм.  “Single ladies 4” дээр бүсгүйчүүд хадамд гарч чадах болов уу?

-Мэдэхгүй байна. Кинонд орж ирэх эрэгтэй дүрээс л шалтгаалах байх /инээв/.

-Сүүлийн үед бараг өдөр бүр л шинэ кино нээлтээ хийж байна. Чанар, чансааны хувьд ямар түвшинд хийгдэж байна гэж боддог вэ?

-Бас арай ингэж болохгүй гэсэн кинонууд байдаг. Гэхдээ сайн ч бай, муу ч бай уран бүтээлүүд хийгдэж л байх ёстой. Хүн нэг, хоёр удаа алдаж болно. Гэхдээ юун дээр алдав гээд алдаанаасаа суралцаад цааш явах хэрэгтэй. Хэрэв кино муу болсон бол үзэгчид үнэлэлт дүгнэлтээ өгөөд үздэггүй. 1960-1970 аад оны кинонууд маш сайн байсан. Учир нь боловсон хүчин Оросод бэлтгэгддэг, улсаас хангамж сайтай байсантай холбоотой. Тухайн үед Оросын кино урлаг ч маш сайн хөгжиж байсан юм. Харин зах зээлийн уналтын үед бүх салбар уналтад орсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг дагаад кино урлаг ч гэсэн уналтад орж эхэлсэн. Энгийн нэгэн жүжигчин хүртэл багшлах жишээтэй. Харин одоо эргээд кино урлаг сэргэж байна. Залуу уран бүтээлчид гадаадад боловсрол эзэмшиж, шинэлэг уран бүтээлүүд олон төрж байгаа. Тиймээс улам илүү хөгжих байх.

-Монгол кино Оскарт хэзээ шалгарах бол. Мөн таны хувьд Холливуд руу чиглэсэн зорилго бий юу?

 -“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөж байна. Тэгэхээр удахгүй байх. Миний хувьд өөрийн уран бүтээлээ Холливудын хэмжээнд харахгүй байгаа. Харин монголчууддаа зориулан уран бүтээлээ туурвиж, мэлмийг нь баясгасаар байх болно. Оскарын хэмжээний кино хийхэд мэдлэг чадвар, техник, туршлага гэх мэт зүйлс хэрэгтэй. Энэ шаардлагын дагуу ч уран бүтээлүүд туурвигдаж эхэлж байгаа.

-"Итгэлийн танхим" төрийн бус байгууллагаараа хэд хэдэн эмнэлгийн хүлээлгийн танхимыг орчин үеийн стандартад нийцүүлэн засварласан. Мөн  “Өнөр бүл” асрамжийн газрыг тохижуулсан. Хамгийн сүүлд гэхэд өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэсэн. Үүнээс үүдэн таныг сайн үйлсийн эзэн “Гэгээн Мария” гэж хочлох болоод удаж байна. Энэ тухайд ?

-Хөөх. Анх удаа сонсож байна. Нэг удаа “Гэгээн Мария минь, сайн байна уу” гэж надтай мэндэлж байсан юм. Би тоглож байна даа л гэж бодсон. Хоч нэрийн хувьд хочтой байх сайхан. Хочоороо дуудуулах ч гоё. Багаасаа л хоч зүүж явлаа.  Ахлах ангид сурч байхдаа цагаан Ундармаа, ямаа гэх мэт хочтой байсан. Багадаа өндөрт харайдаг байсан болохоор ангийнхан маань ямаа гээд хочилно. Мөн манай ангид хоёр Ундармаа байсан юм. Нөгөө охиныг маань улаан Ундармаа, намайг цагаан Ундармаа гээд нэрлэчихсэн /инээв/.


-Багадаа ямархуу хүүхэд байсан бэ?

-Говь-Алтай аймагт төрсөн. Ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Түлхүүрээ их хаядаг хүүхэд байлаа. Аав минь ямар нэгэн алдааг дандаа араас нь засаж залруулдаг хүн байсан юм. Нэг удаа аав минь дүү бид хоёрын хүзүүнд түлхүүрийг резинээр оосорлоод зүүж өгсөн. Гадаа хүйтэн байхад гэрээ онгойлгох гэж байгаад өөрийгөө түлхүүрээрээ чавхдаж, уруулаа хөхрүүлж байлаа. Дараа нь аав минь оосрыг урт болгож өгсөн. Гэтэл хувцастайгаа хамт тайлаад хаячихсан /инээв/.

-Эмнэлэг, асрамжийн газрыг тохижуулахдаа та өөрөө ихэвчлэн хэрэгцээт зүйлсээ цуглуулдаг. Яагаад?

-“Өнөр бүл асрамжийн газрыг тохижуулахдаа “Мишээл” компанитай хамтарсан. “Мишээл” компани маш том чадварлаг компани юм билээ. Барилгын баг гарган бүх засал чимэглэл гээд бүхий л ажлыг гардан гүйцэтгэсэн. Гадуур явах тийм ч их шаардлага гараагүй. Энэ тохиолдлыг ашиглан “Мишээл” компанийн хамт олонд баярлаж талархсанаа хэлмээр байна. Одоогоор ажил ихтэй байгаа болохоор асрамжийн газрын хүүхдүүд дээр очиж амжаагүй. Гэхдээ удахгүй очно. Бусад засварын ажлын хувьд 100 айл руу 100 удаа явсан гэхэд хилсдэхгүй. Материалаа цуглуулахдаа унааны мөнгөө хэмнэж өөрийнхөө машинаар явна. Хэмнэсэн мөнгөөрөө нэг тавиур, сандал ч болтугай авахыг бодно. Хэрэв өөр хүн явуулбал санаанд таарах хүртэл авчрахгүй байх тохиолдол ч бий.

-Сая “Single ladies 3” киноны гэрийг өрх толгойлсон нэгэн эмэгтэйд бэлэглэсэн. Тэр эмэгтэйг хэрхэн сонгосон бэ?

-Гэр бэлэглэнэ гэхэд хүмүүс зөв хүнээ сонгож өгөөрэй гэж байсан. Туслах хүнээ  сонгохын тулд хоногийн хэдэн цагийг зарцуулдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тиймээс би байнга live хийдэг. Хэцүү зүйлстэй маш олон таардаг боловч тэр болгоныг харуулаад байдаггүй. Зүгээр нэг хүнд гэр өгөөд орхих бол хэтэрхий дутуу зүйл гэж боддог. Хүмүүстэй ярилцаж байхад амьдрал хэцүү байгаа, бүтэхгүй асуудлын талаар сонсдог. Тэгэхээр нь тэр хүнийг хаана байгааг мэдээд дотроо очиж тусална гэж боддог юм. Гэр бэлэглэх эмэгтэйн хувьд   ямар байх ёстой тухай шаардлагыг гаргасан байсан. Олон хүүхэдтэй, амьдралын төлөө зүтгэдэг, хэчнээн хэцүү байгаа ч гэсэн орчноо цэвэрхэн байлгаж чаддаг, үр хүүхдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй хүнийг сонгохыг эрмэлзэж байлаа. Танилын хүрээ болон зарим хорооны ажилтнуудаас, твиттерээр хайсан. Олон хүмүүсээс санал ирж байсан. Нарийвчлан судлаад үзэхээр мэдээлэл нь зөрөх тохиолдол олон. Манай менежер охин айл бүрт очиж судалгаа хийж, танилцсан.  Ийнхүү тууштай явсны эцэст тухайн ээжийг сонгосон.

-Та олон газрыг засварлаж, олон сайхан үйлсийг зохион байгуулсан. Энэ бүхэнд хэдий хэрийн хөрөнгө орсон бол?

-Чамгүй хөрөнгө орсон. Намайг дэмжиж хийж буй үйл ажиллагаанд минь тусалдаг байгууллага, хүмүүс олон бий. Эдгээр хүмүүстээ эргээд баярлалаа гэж хэлэх завгүй л явдаг. Харин энэ завшааныг ашиглаад тусалж дэмждэг, цаашдын ажилд минь урам хайрладаг хүмүүстээ маш их баярлалаа. Би завтай болохоороо бүх хамтарч ажилласан байгууллагуудынхаа дунд спортын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.

-Цаашдаа ч гэсэн сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэх үү?

-Бид сайн үйлсийн аян гэж ярьдаггүй. Зорилго нь ч тийм биш. Зүгээр л хийж буй ажлаараа бусдад дэм болохыг хүсдэг. Мөн бидний хийсэн засварын жишгээр бусад газрууд ч гэсэн шаардлагын дагуу засвараа хийж гүйцэтгэдэг болсон. Энэ нь бидний хийж буй ажлын бас нэгэн тусгал болж байгаа болов уу гэж боддог.

-Таны орон зай хошин урлагт үгүйлэгдэж байх шиг. Хошин урлагт буцаж орох бодол бий юу?

-Би саяхан “Х ТҮЦ”-ийнхээ тоглолтод оролцсон. Тайзнаас авдаг сайхан мэдрэмжээ авсан. Гэхдээ хийх ажлууд их байгаа болохоор хошин урлагтаа эргэж орохгүй байх.

-Таныг дэлгэцээр харж байхад хэр баргийн уурлаад байхааргүй хүн шиг харагддаг. Дандаа инээдэг ч юм уу гэмээр. Хэр их бухимддаг вэ. Өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?

-Зарим үед цаг тутамд уурлахаар үе ч гардаг. Гэхдээ би ер нь итгэсэн хүндээ л их уурладаг. Ер нь уурлах, тайвшрах зав гардаггүй. Шууд л дараагийн ажилдаа ордог.

-Таны кино бүрт романтик учрал бий. Нөхөртэйгээ хэр романтик байдлаар танилцаж байсан бэ?

-Бид танилцаад 20-иод жил болж байна. Анх “АНУН” тавилгын ХХК-д ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцаж байсан. Манай кинон дээр гардаг зарим хайр дурлалын үйл явдлыг гэр бүлээсээ сэдэвлэдэг.


-Та охиндоо өөрийнхөө мэргэжлээ өвлүүлэх үү ?

-Манай охин даанч урлагийн мэргэжилтэй болохгүй байх. Тэрнээс биш урлагт сонирхолтой байсан бол заавал урлагийн хүн болгох байсан.

-Та урлагт зүтгээд 20-иод жил болж байна. Энэ хугацаанд тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-“Амь амиа бодоорой” гээд тоглолтод оролцож байлаа. Тухайн үед Лхагва ах, Өлзийхүү эгч, Амби ах, Хүрлээ ах, Бооёо бид хэд оролцож байсан юм. Бид нэг өрөөнд хувцсаа сольж, нүүр будалтаа хийдэг байсан. Тэгсэн 25-р телевизийн билүү дээ нэг сурвалжлагч орж ирээд бүгдээс нь яриа авч эхэлсэн. Хамгийн сүүлд над дээр дуусах байсан юм. Би ч толинд хараад юу ярихаа бэлдээд л байж байлаа. Яанаа ийм асуулт асуувал гэж бодоод, хичээгээд л байж байв. Тэгсэн миний хажуу талын хүнээс яриагаа аваад намайг үлдээгээд "баярлалаа, баяртай" гээд гараад явчихсан. Тухайн үед би өөрийгөө их муу жүжигчин, муу юм байна гэх мэт янз бүрийн зүйл бодогдож байсан даа. Мөн эерэг дурсамжууд ч илүү олон бий.

-Урлагийн мэргэжил хатуу гэдэгтэй санал нийлэх үү?

-Урлагийн мэргэжил хэцүү. Эмэгтэй хүн эрчүүдтэй ижил хүйтэн, халуунд ажиллана. Гэхдээ дуртай мэргэжил, хийх ёстой ажил хэмээн үзэж байвал бүх зүйл бүтнэ. Харин би л ядарч байна гэж өөрийгөө бөөцийлөөд, тусгаарлаад байвал олон хэцүү зүйлс тохиолдоно. Тиймээс аливаа чин сэтгэлээсээ хийвэл үр дүнгээ өгч эхэлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Zindaa.mn

Хуулбарлан нийтлэхийг хориглоно


Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СУВДАА(182.160.0.233) 2017 оны 11 сарын 03

ЯДАРСАН МОНГОЛЧУУДАА ШООЛСОН ДОРОМЖИЛСОН ХОШИН УРЛАГИЙНХАН ХӨГШИРСӨН ХОЙНОО ЯАХ ГЭЖ ИЙМ ЮМ ХИЙЖ, АЛЦАГНАЖ ЯВАВ ДАА ГЭЖ ХАРАМСАХ ХЭСЭГ БҮЛЭГ ДЕФИКТНҮҮД. ИХ УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗЫГ Ч ИХ ГУТААСАН ДАА.

0  |  0
Зочин(112.72.11.106) 2017 оны 11 сарын 02

Сайхан энерги цацруулсан эмэгтэй. Амжилт хүсье. Гоё кино болсон байналээ шүү. Атаархагчид цаашаа.

0  |  0
ay irgen tejeeh m(185.39.141.22) 2017 оны 11 сарын 02

ene amitaniig ovoo yum hiigeed bn gesen cin ” say hvniig tejeeh baylagiig maani deeremdsen hulgaich tonuulchin hujaanartai tsuuvur chonotoi niilsen zolbin gulug mcs iin odjargaliiin zaraalaar zasvar hiiij ner olj avahaar tsaashlaad ih hurald songogdon konopiig ni darahaar beltgegdej bgaaa almas yum bn leee

0  |  0
amjilt(94.30.168.62) 2017 оны 10 сарын 31

saihan emegtei,sain saihniig husie

0  |  0
Баяа(202.9.43.22) 2017 оны 10 сарын 26

Энд муу юм бичсэн хүмүүс эмэгтэй нэг хүн болуу гэж бодох юм. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ муу хэлэхдээ гарамгай. Атаач, аль муу үг олохдоо бүр мэргэн,өөрийнхээ байсан,болоод байгааг ч мартчихдаг ,тийм хүмүүс ийм юм бичиж чадна.

0  |  0
бүү тоо(43.228.131.229) 2017 оны 10 сарын 26

энэ сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь энэ салбарын магадгүй бүр хамт ажиллаж байсан хүүхнүүд бичжээ атаач,жөтөөч,авъяасгүй өрөвдөлтэй амьтад байгаа даа.

0  |  0
Зочин(112.72.11.111) 2017 оны 10 сарын 26

Яасан? Барилгын бизнес рүү орсон уу? Болж л байна.

0  |  0
зочин(43.228.129.161) 2017 оны 10 сарын 26

ЮУ ч хийж чаддаггүй атаархуу муу новшнуудын үгийг бүү сонс,,, монголын авьяаслаг өгөөмөр сэтгэлтэй чадварлаг бүсгүйд чин сэтгэлийн мэнд хүргэе цаашдын ажил амьдралд чинь энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье,,,амжилт амжилт амжилт,,,

0  |  0
зочин(202.9.41.229) 2017 оны 10 сарын 26

бусдын хэлэхийг битгйи тоо дэмжиж байна

0  |  0
mj(103.212.117.143) 2017 оны 10 сарын 26

Ataarhaad baigaamuu esvel ajilgui arhichin yu ch hiij chaddaggui durakuuduu.. zugeer unshaal oilgoo l ongoroh yumand.. sain l busgui sh dee.. yadaj tald ni ochchihood taavaaraa hucaldaa.

0  |  0
броө(202.170.68.162) 2017 оны 10 сарын 26

Батзаяатай явалдаж байж олны танил болсон доо хөөрхий

0  |  0
Baagii(202.179.27.16) 2017 оны 10 сарын 26

ene balai avgai yu hiih geed l hudlaa nuhee maltaad yavaa yum boldoo? chinii tuuh-g martahgui l bgaa bhdaa!!!

0  |  0
247(103.212.117.68) 2017 оны 10 сарын 26

Хэдэн жилийн өмнө Сархаанаа Б.Батзаяагын хөнжилд шургаж хошин шогт орж ирж байсан хөгшин авгай минь..... Долоон хар уулын цаагуур зайл

0  |  0
Zochin(202.70.46.209) 2017 оны 10 сарын 26

Ta nar yasan muuhai yum bodoj huniig eldweer heldiin be.uursduu yu ch hiij chadahgui bj.burhan ta nariig gesgeene de gaigui.

0  |  0
247(103.212.117.68) 2017 оны 10 сарын 26

Хөгшин авгай хошин урлагт чиний зай алга байна зайл цаашаа

0  |  0
Зочин(202.179.26.127) 2017 оны 10 сарын 26

Сайхан сэтгэлтэй, сайхан монгол эмэгтэй Тандаа амжилт бүхний дээдийг ерөөе.

0  |  0
zochin(202.70.46.227) 2017 оны 10 сарын 26

Amjilt hoorhonoo

0  |  0
hhh(202.179.31.49) 2017 оны 10 сарын 26

x tuts-d baih ueiin togloltuudiig chin uzsen, unheer hoshin urlagt bol yavtsagui bolson bn lee, nutsgen shahuu l huvtsasaa omsood baih yum, onooh ni zohihgui baihad, zaluu tsagtaa saihan l haragddag bsan bh, odoo bol.. zgr kino, sain uilsiin ajilaa hiivel amjilt amjilt

0  |  0
зочин(202.9.41.229) 2017 оны 10 сарын 26

нийгэм хэцүү багйаан бн даа энэ их зүйл хийсэн хүнйиг хүртэл ингж байдаг. Хийсэн ажлыг нэг харчихаад хэлээрэй та нар

0  |  0
зочин(202.9.41.229) 2017 оны 10 сарын 26

сайхан чадварлаг жүжигчин шүү амжилт доор коммэнт бичсэн хүмүүс яав ч эрүүл биш ээ

0  |  0
88(202.9.43.109) 2017 оны 10 сарын 26

Удахгүй кинонд ч байх газаргүй болноо чи. Монгол Кино руу нойтон сормуустан унаагүй умдгаараа сарьсан чи сайнаа үзэхгүй дээ.

0  |  0
зочин (202.179.25.252) 2017 оны 10 сарын 26

Чимээгүй байж байгаад бас Сонгууль энэ тэр болохоор Улс төрчиж Дарга нарын талд орчихсон сайхан намиранаа болоогүй даана ч хөөрхий Жирийн иргэд олуулаа юм болохоор тэр Дарга нартайгаа цуг навс унаж Монголчууд ялж Ундармаа хүүхэн том гэгчийн Онигоонд орж Жирийн Ард олны дунд нэр хүндээ алдсанаар бүх зүйл дуусаж билээ, хи хи, Юу бодож тэгж явсан бол доо , Зайлуул

0  |  0
Top