ДАШТ-ний зургаан медальтан төрүүлсэн МУ-ын гавъяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярыг зочин хоймортоо урилаа. Тэрбээр Монгол Улсын чөлөөт бөхийн спортод түүхэнд бичигдэх олон амжилтуудыг бүтээсэн юм.
Өнөөдөр таны гарын шавь, 2017 оны ДАШТ-ний алтан медалийн эзэн Пүрэвдоржийн Орхон МУГТ цол тэмдгээр шагнуулах гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
- Сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Өчигдөр шөнө их удаан өнгөрлөө. Хайртай охин маань багшийнхаа, “Алдар”-ынхаа, ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдалгүй дэлхийн хэмжээнд ур чадвараа гайхуулж өнөөдөр эх орныхоо эрхэм цол болох Монгол Улсын Гавьяат Тамирчин хэмээх алдрыг хүртэх гэж байна. Энэ том амжилт хүртэл их ч олон бэрхшээлийг даван туулсан даа. Үгээр хэлшгүй баяртай байна.
2017 оны ДАШТ-ийг эргэн дурсвал?
- Бид их хүнд нөхцөл, дарамт шахалтыг давж ДАШТ-дээ явсан. П.Орхоныг албан бус шигшээгээс хасчихсан, Азийн АШТ-д мөн явуулаагүй. Гэсэн хэдий ч манай тамирчин техник, ур чадвараараа үнэхээр ялгарч цойлж байсан юм. Тухайлбал, циркийн гадаа болсон чөлөөт бөхийн барилдаан, насанд хүрэгчдийн улсын аварга, “Mongolia open” олон улсын тэмцээнүүдэд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг дөрвөн удаа цэвэр ялж, илүүрхэж чадсан учраас дэлхийн аваргын эрхээ авсан. П.Орхоныг бид сайн байгааг мэдэж байсан, манай тамирчин ч өөртөө итгэлтэй байсан. Тухайн үед бид Г.Өсөхбаяр даргад “Тамирчнаа албан бус шигшээд өгье. Бид П.Орхоныг Дэлхийн аварга болгоно. Хэрвээ чадахгүй бол бид өөрсдөө хариуцлагаа хүлээнэ” гэж хэлж байсан. Амлалтдаа хүрч чадсандаа маш их баяртай байдаг.
ДАШТ-нд таны гурван шавь аварга болж гайхалтай амжилт үзүүлсэн. 2014 онд Сүхээгийн Цэрэнчимэд 19 насандаа дэлхийд тэргүүлэхэд танд бахархам сайхан байсан нь тодорхой, гэхдээ та буланд сууж дасгалжуулагчаар явж чадаагүй. Энэ жил та өөрийн шавьтайгаа хамт ДАШТ-нд явж сугалаа, оноолт гэх мэт бүх зүйлд өөрийн биеэр оролцсон. Танд ямар байсан бэ?
- Тийм ээ. Энэ жил үнэхээр онцлог байсан. Ер нь тэмцээний үеийн сэтгэгдэл, сугалаанаас л эхэлсэн. Хэрэв П.Орхон Азийн аваргад яваад түрүүлээд ирсэн бол хэсгээ толгойлж сугалаа хөнгөрөх байсан. Гэтэл энэ жил хаана ч барилдаагүй, Японы шинэ тамирчин ирээд хэсгээ толгойлчихсон. Бид их гайхаж л байлаа. Гэхдээ яахав, манай тамирчин сайн байсан учраас илүү дутуу зүйл ярих шаардлагагүй байсан юм. Сугалаа хийгдэхэд ер нь хүндэвтэр учраа байсан. Тэмцээн ч эхэлсэн, эхний тойрогт гарах гээд явж байтал шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга надтай хамт гарах гэхэд нь би “Баттулга аа, би чамтай хамт гарахгүй ээ. Та нар шигшээ багийн алба хэрнээ энэ жил Орхонд нэг ч төгрөг зараагүй. Та нарыг бид нар нэг ч цаг Орхонтой бэлтгэл хийлгээгүй. Тийм учраас бэлтгэл хийлгэсэн бид хоёр авч гарна аа” гээд Батсол компанийн н.Батсайхан бид хоёр таван тойргийн барилдаанд тамирчинтайгаа гарсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 3 )
hosoogiin and. ah duu 2 mundag sn dasguulagch . hen ch medne. busad dasguulagch uuriin shavitai unuudur hosoo bagshiin emegtei shavi nar huchtei bna. gehdee ta 2 in umu duvcin, suhaatar geed humiisin shavi nar huchtei bsan shu.mongold ta 2 shig delhiin avarga turuulseh bagsh nar baij l bna.negl umzuvlie evtei bai . ta nar guiseer holbooni udurdlagaa solison odoo duugui l shav araa beld . harin olimpin medalitan turuulsii daraa ongir. mandahnarand mongolin ard tumen bugd haruusdag. hen ch 2 bagshiinh ni temtsliig mu heleegui shu uuniig l sain bod. hosoo bagshaa
Сайн багш сайн тамирчин.үнэхээр мундаг.гэхдээ хэтэрхий хөөрч хэтэрхий онгирч бусдыг доош хийж байгаа нь үнэхээр харамсалтай.Батцэцэг бол бас л агуу бөх шүү Хосоо багшаа.Бас их онгирч их сагсуурч байж ангал руу унах хэцүү шүү.Таны амжил бүтээл чадлыг барархаад барашгүй гэвч гэвч,...та хэт өөрийгөө магтаж онгирч сагсуурч болохгүй ээ.Бас өнгөрсөн баларсан хов жив хэрүүлийг орхиххэрэгтэй.хүн нэг л удаа амьдрана.Тийм учраас хүнийг гомдоож хүнтэй өширхөх огт хэрэггүй.таныэнэ увиагүй байдал чинь л таныг эвгүй харагдуулж амжилтыг чинь хойш чангааж магадгүй.Чулууг чулуу дийлэхгүй чулууг ус л дийлдэг
Ta hudulmuriin baatar boloh tsag irnee.....