Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриатайгаар тэмдэглэх гэж байна.

Энэхүү арга хэмжээ өнөөдөр “Имарт” Бүрэн барааны хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт болох юм. 

Иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн өдрийг олон нийтэд таниулан сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг гэр бүлүүдэд өгөх зорилготой ажээ.

Гэр бүлийн өдөрт ирснээр мэндчилгээ, урлагийн номер, уралдаан, хөгжөөнт тоглоом, тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд гэр бүлд зөвлөгөө өгөх хэсэг ажиллаж гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм.

 

 

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top