Нийслэлийн 378 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Аз жаргалтай Улаанбаатар хот” чимэглэлийн хөшөөний нээлт өчигдөр Сөүлийн гудамжинд боллоо. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээжээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдаг бөгөөд үүнээс хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80 гаруй уран баримал, хөшөө байдаг ажээ. Үүний дийлэнхийг хуучны барилмал эзэлдэг юм байна.
Эх сурвалж:Ulaanbaatar.mn
Сэтгэгдэл ( 0 )