Жинхэнэ дипломатч
У.Хүрэлсүхийн Засгийн газарт удирдаж байгаа яамандаа олон жил ажилласан мэргэжлийн хэд хэдэн Сайд буйн нэг нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар. Хүмүүнд зурсан зураг, заяасан тавилан гэж байдаг гэлцдэг. Монгол ардын намын бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг нэг. Тэр тусмаа гадаад харилцааны чиглэлээр гойд мэргэшсэн. Орос 16 дугаар сургууль төгсч, Москвагийн Олон улсын харилцааны сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. Мэргэжил эзэмших нэг өөр. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг тэс ондоо зүйл. Энэ зам мөрөөр эргэлт буцалтгүй бэдэрсэн нь Д.Цогтбаатар. Сургуулиа төгсч ирээд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегээр ажлын гараагаа эхэлж, мэргэжилтэн хийв. Түүний ажлын гараа зөв байсан нь илт. Гараа сайн бол бариа сайн. Үүнийг гэрчилж өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар тохоон томилогдож ажиллаж байна. Туршлага дутахгүй. Яамныхаа ажилтай танилцахаар цаг алдахгүй. Мэдэх гадарлах хамт олон. Түүртэх зүйл алга. Мөн Гадаад харилцааны яамыг мэргэжлээрээ удирдахад нь Монголын Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, ГЯЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлага нь хэрэг болно. Түүнийн жинхэнэ мэргэшсэн димпломатч гэх нь бий. Үнэний ортой. Эзэмшсэн мэргэжил, хашсан албан тушаалаас нь харахад энэ бүхэн батлагдана.
Гадаад харилцааг эдийн засагжуулав
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сайд, төрийн өндөр албан тушаалтан бүр би энэ салбарт ийм ажил хийсэн хэмээн нүүр бардам хэлдэг байхыг ард түмэн хүснэ. Ийм бол улс орон хөгжинө. Зүгээр л Сайдын нэр зүүгээд одсон эрхмүүд байж л байдаг. Хийсэн ажилтай хэлэх үгтэй нь бас бий. Тэдний тоонд Д.Цогтбаатар орно. Нэг жишээ дурдая. Тэрээр 2008-2011 онд Гадаад явдлын яамны Төрийн нарийн бичгээр ажиллаж байв. Үнэндээ манайханд ГХЯ-ыг гадаад айлчлал, олон улсын арга хэмжээ зохион байгуулдаг гэсэн явцуу ойлголт түгээмэл. Энэ бүхнийг өөрчлөх нэгэн шинэчлэлийг Д.Цогтбаатар эхлүүлсэн. Гадаад явдлын яаманд ажиллаж байх үеэрээ Гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Удаан яригдсан ч хэрэгжээгүй. Шийдвэр гаргах зүрх зориг дутаад байсан бололтой хөтөлбөр гэнэ. Эргэлзэж байсан эл шийдвэрийг цэгцлэхээр Элчин сайдын яамд, газруудаар бүх түвшинд тооцож, тоо баримтад суурилсан шийдвэр гаргалтууд хийхээр зүтгэсэн нь үр дүнд хүрч яамны зарцуулж буй нэг төгрөг нь долоон төгрөг болон эргэж төсөвт ордог гэсэн үр дүн гарсан байна. АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын сангаас 250 сая долларын санхүүжилт авах болсон нь цэвэр гадаад бодлогын үр дүн байсан хэмээн тайлбарлаж болно. Энэ бүхэнд багагүй хугацаа орсон хүлээц шаардсан.
Тэвчээр. Тэвчээр, Тэр ингэж хэлсэн. Бас баримтад суурилан шийдвэр гаргахыг хичээдэг. Ямар ч салбарт ажилласан, хуучирсан юм уу хоцрогдох шинжиндээ орсон, удчихсан тогтолцоог хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг хардаг гэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллахдаа ч ажилдаа эзэн болсон Сайд байв. Манай улсын эдийн засаг сайнгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид дүрвэх маягтай болчихсон. Ийм үед гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого баримтладаг сайд удирдах нь нүдээ олсон шийдвэр. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд маш их дэмжлэг болох биз ээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Гадаад харилцааны сайдын туршлага чадвар хэрэгтэй. Засгийн газар танхимаараа ажилладаг зарчимтай. Бас гадаадад Монгол Улсыг ямар харагдуулах вэ гэдэг Д.Цогтбаатар сайдаас ихээхэн шалтгаална. Тэр үүнийг мэдэж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын Гадаадын харилцааны сайд, мэргэшсэн дипломатч Д.Цогтбаатар тухай цухас өгүүлэхэд ийм байна.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
хамт ажиллаж байсан хүмүүс нь соелтой төв төвшин чадварлаг залуу хэмээн ам сайтай юм билээ амжилт хүсье
Amjilt hus”e. Sanal bolgoh zuil: ajiltnuudiin setgelgeeg nen turuund shinechleh heregtei! Uchir n” : 4 jiliin tomilolt zugeer l hashaan dotor ungurdug, ireed yaamniihaa 4 hanand ungurdug, uuruur helvel ”hashargsan” setgehuitei, setgeltei, zuvhun tomchuudad l buyu darga nariig ugtah udeh uilchlegch hiideg, tegeed neg hooson tsaas tailan bichne. Tomoohon tusluud bol uur l doo, ter ihenhi tohioldold busad yam tamgiin gazriig hamruulsan urgun bureldehuuntei bagiin ajil amjilt. 4 jileer am”dardag hunees buteel garah uu?! Medelliin erin yed diplomatiin uureg yu ve?! geh zereg asuudliig shiideerei
Ene yamand shinechlel, ih tseverlegee hamgijn turuund hiih heregtei. Urdahi sayduud mergejilijn bus, ah duu, amrag sadan, nayz nohdoo ”diplomat” gesen ene sayhan nerijg doromjilj gadaad yamaar duurgesen.