Нийслэл хотын үе үеийн удирдлагууд “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэх, “Нийслэлийн сүлдэт морин хуур”-ыг цэнгүүлэх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Нийслэлийн үе үеийн удирдлагууд зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай”, “Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх”,”Монголын нууц товчоо”-гоо мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлигийн дагуу Нийслэлийн ойн өдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагаас уламжлал ёсоороо хүндэтгэл үзүүллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top