Хэрлэнбаян-Улаанд өөр аймгийн малчдыг оторлуулахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30
 Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өөр аймаг, сумаас нэмж мал оруулах боломжгүй гэнэ. Учир нь тус бүс нутагт энэ жил ургацын байдал өмнөх жилүүдийн хэвийн ургацаас бага гарцтай байгаа юм.

Улсын тусгай хэрэгцээт Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Дархан сумдын 10 багийн 328 өрхийн 185,7 мянган толгой мал, Говьсүмбэр аймгийн Малхын талд Дархан сумын найман өрхийн 10,9 мянган толгой мал өвөлжих судалгаа ирүүлээд байгаа гэнэ.Одоогийн байдлаар Булган аймгаас 18 өрхийн 15 мянган толгой мал Хэнтий аймгийн Баян-Адрага суманд шилжиж ирсэн мэдээ байна.

Мөн Баянхутаг суманд Булган, Сүхбаатар аймгаас найман өрхийн 7200 толгой мал, Жаргалтхаан суманд Булган аймгаас таван өрхийн 5800 толгой мал, Өмнөдэлгэр суманд Төв аймгаас нэг өрхийн 860 толгой мал, Биндэр суманд Булган аймгаас гурван өрхийн 4383 толгой мал, Норовлин суманд Төв, Булган аймгаас тус бүр хоёр өрхийн 5057 толгой мал, Дэлгэрхаан суманд Булган, Төв аймгаас тус бүр хоёр, Сэлэнгэ, Увс аймгаас тус бүр нэг өрхийн 5882 толгой мал, нийт 27 өрхийн 29182 толгой мал отроор намаржиж, өвөлжихөд бэлтгэж байна. Дашрамд дурдахад, "2017 онд улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг Хэрлэнбаян-Улаанд богийн толгойд шилжүүлснээр 168452 толгой мал, Малхын талд 152072 толгой мал тус тус отроор өвөлжиж, хаваржих боломжтой" хэмээн тус аймгийн ХХААГ-аас мэдээлжээ.  

Л.Ган
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.200.66.197) 2017 оны 10 сарын 30

Mal ny bish malchid ny otorlodog yum baih daa.

0  |  0
Top