Барилгын салбарыг багалзуурдуулахгүй сайд Х.Баделхан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Үндэсний цөөнхийн төлөөлөл болсон Сайд

Монголын үе үеийн төр үндэсний цөөнх болсон казах түмэнд хүндэтгэлтэй хандаж  ирсэн. Эл уламжлал үргэлжилж  Баян-Өлгий аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Баделханд Монгол Улсын барилгын салбарыг  итгэж, найдан даатгаж, Засгийн газрын гишүүн Барилга, хот, байгуулалтын сайдаар томилов. Хүрэлсүхийн танхим үндэсний цөөнхийн төлөөллийн Сайдтай боллоо.  Бас л онцлог өнгө төрх юм. Дэлхийн улс орнуудад  амьдардаг казакуудаас соёл, өв уламжлалаа хамгийн сайн хадгалж үлдсэн нь Монгол дахь казахууд гэдэг. “ Энэ бүхэн үндэсний цөөнхийн талаар зөв бодлого явуулсан Монгол төрийн ухаан”  хэмээн ярьдаг эрхэм Барилгын салбарыг толгойлж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж, Аж үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон,  аж ахуйн салбарт голдуу ажиллаж ирсэн түүний туршлагад найдсан болов уу. Тэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гэж дуудуулна. Монгол Улсын их сургуулийг авто инженер мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотын автобус баазад инженерээр ажлын гараагаа эхэлсэн. Хоёр жилийн дараа төрөлх нутагтаа томилолт өвөртлөн  очсон. Х.Баделхан төрөлх нутгийн түмнээсээ төрийн түшээгийн томилолтыг хоёронтаа халаасласан улстөрч.УИХ-ын чуулганы хуралдааны үеэр түүнийг үг, дуу цөөнтэй хэмээх шүүмжлэл дагадаг. Харин түүний толгойлох барилгын салбар хэл ам таталдаг хэцүүдээд ирэхээрээ улс орныхоо эдийн засагт ч нөлөөлж мэднэ. Хүндхэн салбар.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг төгөлдөржүүлэх, ахмадуудын орон  сууц, Ипотекийн зээл, түрээсийн орон сууц. Түүний өмнө  шил дараалсан олон ажил, шийдэл гаргахыг хүлээж байна. Энэ салбарт инженер хүний ур ухаан, эдийн засагчийн нарийн тооцоолол илүүдэхгүй.

Барилгын салбарын хүнд суртлыг арилгана


Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан барилгын салбарт хүнд суртал  байгааг хүлээн  зөвшөөрсөн нь оргил үедээ 200-300 даргын гарын үсэг шаарддаг байсан хүнд суртлыг  бүр мөсөн арилгах нь гэж ойлгогдоно. Бас  өмнөх Сайдын хийж байсан сайн ажлыг улам чамбайруулах байх. Улаанбаатар утаа, агаарын бохирдол эхэлсэн нь зөвхөн эрүүл мэндийн биш  бас Барилга, хот байгуулалтын сайдын чихнээс хонх уядаг. Үнэндээ бол гэр хорооллын 200 мянга шахам өрхийг орон сууцуулж баймааж утаанаас сална. Инженерийн шугам сүлжээг хоёр  тэрбум юанийн буцалтгүй тусламжаар хийхээр төсөл бэлэн болсон. Нийт 50 бичил төв баригдахаас ирэх жилдээ хоёр төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн зэрэг нааштай үр дүн, сайн мэдээ Сайдын суудалтай хамт ирсэн юм. Х.Баделханы өмнө зөвхөн баянөлгийчүүдийн биш Улаанбаатарчуудын өмнө тулгамдсан барилга хот байгуулалт, инженерийн шугам сүлжээ, төлөвлөлт зохион байгуулалт. Олон нийтийн ялангуяа залуу гэр бүлийн анхааралд байдаг орон сууцны Ипотекийн зээл. Асуулт нэхсэн  хариултууд хүлээж байна. Хотоор зогсохгүй аймгуудын төвүүдэд орон сууцны хорооллууд баригдаж байгаа нь авууштай.  Орон нутгийн иргэд Улаанбаатарчуудаас дутахгүй тохилог орчинд амьдарна.  Ийм болгоход учрах хүндрэлийг арилгах, иргэдэд ээлтэй болгох шийдвэр гаргах үүргийг салбарын сайд Х.Баделхан хүлээж байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн элэгдэл. Түүнээс гарах үнэр хотын баруун хэсгийн оршин суугчдыг тавгүйтүүлдэг. Зуны улиралд хаалга, цонхоо онгойлгож чадахгүй хүнд нөхцөлд амьдарна. Энэ бүхэн хариулт нэхсээр.  Их уулсын дунд өссөн Баделхан их хотын, Монголын барилгын салбарын асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын танхимын гишүүн болов.Гавьяат эдийн засагч Х.Баделханыг барилгын салбарт гавьяа байгуулахаар ирсэн гэсэн хүлээлт үүссэн ч байж мэднэ. Аймаг удирдаж, УИХ-д хоёр удаа сонгогдож, яамны дэд сайд хийсэн түүний мэдлэг, туршлага, ур чадварт эргэлзэх хэрэггүй болов уу. Барилгын салбарыг багалзуурдуулахгүй сайд, УИХ-ын гишүүн Х.Баделханы тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.206) 2017 оны 11 сарын 01

Хэрэгтэй гэж үзвэл мэргэжлийн бус шахааны төрд шургалсан нөхдийг халах хэрэгтэй.Ямарч хэрэггүй данхайсан бүтэц орон тоо хэнд хэрэгтэй юм.Амжилт хүсэе.

0  |  0
Anita Gerard(105.112.29.60) 2017 оны 11 сарын 01

зээл! зээл !! зээл !!! Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компа

0  |  0
болд(202.70.46.233) 2017 оны 10 сарын 31

8 хувийг буулгахгүй л гэж ярьж байгаа бол цэвэр луйврын сайд гэсэн үг! 8%ийг буулга! ард түмэн энийг л хүлээж байгаа

0  |  0
Баадай(202.9.41.60) 2017 оны 10 сарын 31

Луйварчдын ашиг горилсон эзэнгүй олон оффис орон сууцыг хэрхэн шийдэх вэ?Хувийн өмч ч гэсэн түүний эзэн зээлээ төлж байна уу? Дулаан ус талбай гэрлийн төлбөр????

0  |  0
Top