Дотуур дэгээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдэж жингийн цуваа жигдэрсэн. Ажилдаа шуурхайлан орж, эхнээсээ үр дүнд хүрч, иргэдийн талархлыг хүлээгээд эхэллээ. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн хэдий ч зарим сайдыг нь томилохыг эсэргүүцэх тодорхой улстөр ил гарлаа. Учир юун гэвэл Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг энэ албан тушаалыг хаших ёсгүй гэж үздэг хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Үүнийгээ ил тод илэрхийлсээр ирсэн. Дотуур дэгээ ороож үзэв. Олон нийтэд ч ингэж харагдаж байгаа.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй сайд нараа зөвшилцөхөд Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжихээ илэрхийлсэн ч УИХ-аар дэмжигдэж Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсноор улстөр өрнөсөн. Гэхдээ Ч.Хүрэлбаатарт зориулсан улстөрийн "Дэгээ" үргэлжилсээр. Дэгээний эзнээр З.Энхболд тодорч байна. Уг нь 2018 он гарангуут төлөгдөх Чингис бондын өрийг “Гэрэгэ” бондоор барагдуулах нөхцөл бүрдлээ. Эмч, багш, соёлын ажилтнууд цалингаа нэмүүлэхийг шаардсан хүндхэн үед нааштай сонсогдсон мэдээ. Энэ бүхнийг шийдвэрлэхэд гол оролцоотой Сангийн сайдыг “дэгээдэх”-ийг зарим улстөрч оролдсоор.
УИХ-аас Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон тогтоолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. АН-ын бүлгийнхэн Ч.Хүрэлбаатарыг сайд болохыг дэмжихгүй, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэсэн нь намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчөө дэмжиж буй дүр эсгэсэн хэрэг. Яг үнэндээ өөрсдийнх нь товчлуураас үл хамаарч шийдэгдэнэ гэдгийг мэдэхийн ихээр мэдэж байгаа ч ийм мэдэгдэл хийсэн нь улстөрийг тогтворгүй байлгах сонирхол ч гэмээр. Сангийн сайд томилогдсоны дараа Ерөнхийлөгчийн хориг тавих бичигт туссан өгүүлбэр олонд ил болов. Ерөнхийлөгчийн хориг тавьсан бичигт... Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.....Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг гэсэн байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч хариултыг тэр даруй өгөв. Тэрээр, хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг 30 компанийн нэрийг гаргасан байна. Энэ 30 битгий хэл 1000 компанийн жагсаалт гаргахад Хүрэлбаатар болон Хүрэлбаатарын ах дүү нар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн өөртөө итгэлтэй байна гэмээр. Үүнтэй зөрүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цахим хуудсаараа дамжуулан "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ" гэж зарлалаа” Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л тайлбар өгчээ.
Тайлбартаа “ Ашигт малтмал газрын тосны газарт хандсан. Надад, манай ах нарт одоо, өмнө ашигт малтмалын лиценз байсануу? гэж. “2017 оны аравдугаар сарын 27-ний өдрийн байдлаар манай газрын кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд Ч.Хүрэлбаатар, Ч. Ганболд, Ч.Гансүх Гантулга гэсэн хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна “гэдэг тайлбар ирүүлсэн хэмээн өгүүлжээ. Энэ мэтээр Хүрэлбаатарыг унагах гэсэн дэгээ үргэлжилсээр.
Гадуур дэгээ
Ерөнхийлөгчөөр овоглосон З.Энхболдын Ч.Хүрэлбаатарыг чиглэсэн довтолгоонд хөндлөнгөөс Г.Баасан оролцов. Түүний эхлүүлсэн дотуур ороох дэгээ амжилт муутай болсон тул өөр арга хэрэглэхээр болов. Өнгөц харахад хүч хавсрахаар шийдсэн үү, үүрэг, чиглэл авсан уу. Гадуур дэгээ ороохыг оролдлоо. Олон жилийн өмнө болсон байж ч үгүй ч байж мэдэх зүйлийн тухай ярив. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2008 онд Түлш, эрчим хүчний сайд байхдаа улсын төсвөөс 14 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулсан тухай гомдол ирсэн. Мөн эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй” гэлээ. Энэ нь хэдийгээр хараат бус байгууллагаас иргэний мэдээллийг дамжуулж байгаа мэт ч цаанаас нь улстөрийн зорилго агуулсан өнгө аяс цухалзана. Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцын хэлсэнчлэн ингэж хардах шаардлага бий юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын улстөрийн зөвлөх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг, Ерөнхий сайд байхад зөвлөж байсан Г.Баасан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар томилогдсон. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн улстөрийн зөвлөх Н.Алтанхуяг нарын нөлөө бий байх. Нэгэндээ ач санавал санах зүйл бас бий. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай ч тодорхойгүй. Ерөнхийлөгчийн хориг хуулийн дагуу болсон үйл ажиллагаа. Харин хориг тавих хүртэл улстөрийг хэн өрнүүлэв гэдэг сонирхол татна. Ерөнхийлөгчийнхөө өмнөөс АТГ зэрэг хуулийн байгууллагын удирдлагыг дуудан авчирч загнадаг ЕТГ-ын дарга уу. Тэрээр, МАН-ын бүлгийнхэн аль талд шийдвэр гаргахыг харъя гэсэн тохуурхлын үг дайхаа ч мартаагүй сууна. Ардын намын бүлэг хоёр хуваагдсан. Үүн дээр тоглолт хийнэ гэж тооцсон бололтой. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг ажиллахад Ерөнхийлөгч биш З.Энхболд дургүй юм биш үү.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 45 )
Zud bolohod nohoi zooldog gedeg shig MAN yalahad baasan egee terguutei heden hun zooloh yum daa.
Baasan tsavgantsiig ochij ochij ATG-t olon niittei xariltsax gazar taviad b.xdaa yaxav dee. Ene metiin tsavgants toriin xeregt oroltsoxoor uls oron maani yaj oligtoi b.x ve. Xelex muu ug ch oldoxgui b.na. Doloon uuliin tsaaguut dald oroosoi bilee
БАТТУЛГА , ЭНХБОЛД хоёрыг бодвол ХҮРЭЛБААТАР ХИЙСЭН ЮМТАЙ , ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН . БАТТУЛГА , ЭНХБОЛД хоёрт эх орноо хохироосон түүх л их байгаа байх .
ZI CH SAIN HUN BISH BOLOLTOI SURGAAR NI UYANGA EGCHTEI UVS-D JAGSAAL ZOHOIN BAIGUULNA GD BSAN EVGUI ZUUSAN BNA SHUU
Монгол улсын Ерөнхийлөгч хүн ард түмний, улс орны эв нэгдэл, аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулах байтал жижиг сажиг зүйлээр оролдож, зөвлөх нэртэй увайгүй юмнуудынхаа амаар явбал дэндүү эмгэнэлтэй, өчүүхэн гэдгээ харуулах байх даа. улс эх оронд чинь таны хийх, ард түмэн чинь танаас хүсэн хүлээж буй маш олон асуудал байна. түүний төлөө анхаараачээ. наад Зигээ дэргэдээсээ холдуулахгүй бол таныг эергээр харж байсан ард түмний чинь бүх итгэл сэтгэл алдрах байх даа
ЮУН УЛС ТӨР ВЭ ЕРӨНХИЙЛӨГЧ УГААСАА УУЛ УУРХЙД ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙГААРАЙ ГЭСЭН.ЭНЭ ЗАРЧМААРАА Л ХОРИГ ТАВЬЖ БАЙНАШ ДЭЭ.УУЧЛАЛ ГУЙГААД АЖЛАА ӨГӨӨЧЭЭ Ч.ХҮРЭЛБААТАР.
zenbold baasan nar mash sain ajillaj baigaa yum bn uur hiih ajil alga uu yorunhiilogchuu tamirchid huleen avah shagnahaas uur ajil ih baigaa bizdee ene z enhbold tailbarlaad baigaa ni tanii ug lav bish biz dee ta uuruu l ajilla l daa
А.Эрдэнэ ээ та тэр Солонгосоос шилжүүлсэн наад хүний чинь ах дүү 2 бас найзынх нь нэр дээрх мөнгийг Хоёр сая ам долларыг ой тоонд ортол тайлбарлаад өгөөч. Авсан өгсөн нь банкны баримттайгаа байхад яасан ч их өмөөрөх юм дээ. Хүрэлбаатарын жлс төрийн кариарь дууссан. Ялгүй мултарвал их юм болох вий. Тун удахгүй ах дүү тэдний наыз нарыг шалгаад эхэлэхээр юмны заггилаа тайлагдана.
zi mongolooc zailaa muu horching shorond hii turiin umchiin horoonii darga baihdaa beltreg ctarailaad ylciin hurungu zarj idcen
Зи ерөнхийлөгч болсон байна. Хурдан зайлуул
UUGUU ERDENETIIN 49% IIN NO ILERHEEC AIGAAAAAAD BAIGAA BISHUU NAAD Z CHIN
з.энхболд ер нь болимоор юмаа .хор найруулж дуусдаггүй ямар ёрийн атгаг сэтгэлтэй эр хүн гэж хэлмээргүй нөхөр вэ?Болимоор байнаа энэ ардчилсан гэж нэр зүүгээд байгаа хүнв.ТА нарын хийсэн балгыг засах гээд байна в мулгуу звэнхболд чи ичиж амьдар . яг эм хүн шиг.ядаргаатай булдруу вэ?
Ene enhbold guai ih l muuhai muu sanaatai l hun shig sanagddag ym uuruu bas l turiin umchiin darga bhda i ulsiin ih l hurungiig zugeer l avsan hun shu de ih l muuhai dotuur tamirtai ih hun muutai l hun shig haragdaad bdag da
УВСЫН АРД ТҮМНИЙГ ХЭЗЭЭ БАРИВЧИЛЖ УСТГАХ ВЭ?
Zi.Enhbold.G.Baasan avgai nar erinhiilugch Battulagiig muuhai haragduulj bgaa yum bishu.ene humuusin heleed baigaagaar
ene zi gedeg hun eronhiilogch yumuu esbel eronhiilogchiin tamgiin gazriin darga gedeg 1 bie daasan institutsi bii bolj bgam uu ard tumen heniig eronhiilogchoor songoson ni oilgogdohoo bailaadaa battulgiig uu esbel zi g songosiim uu ali ni yum boloo humuusee
Баасан харваас ерөнхийлөгчийн бууны нохой болсон
Хотгор шанага П.Улаанхүүгийн орд байсан шүү дээ.
Баасан аниагаар зөвлөх хийлгэж байсан юм уу, атанхуяг, тэгвэл одоо юу ярих вэ, гудамжны ийм хэнээтэй авгайгаар монгол улсын ерөнхий сайд зөвлөгөө авдаг байсан бол алдаа хийхгүй гээд яахав дээ, нөгөөх нь бүр дүрдүү итгэчихсэн, инээдтэй ч юм даа
ХҮРЭЛБААТАРЫГ ЛИЦЕНЗГҮЙ ГЭХЭД ХЭН ИТГЭХ ВЭ? ХЭН Ч ИТГЭХГҮЙ.
энэ хүн зөндөө идэж уусан новш байна ш дээ.болиулах хэрэгтэй.
Хүрэлбаатараа , таныг сайн ажиллана итгэж б/а
Би уулан ерөнхийлөгч Баттулгаа дэмжидэг юм ингээд байхаар дэмжимээргүй л санагдаад эхэлж байна өөрийн гэсэн толгойгүй ч юм уу гэж бодох юм
Хүрэлбаатарыг ажил хийж амжаагүй байтал нь дарж авахад гээд байгаа юм байна л даа ард түмэндээ ээлтэй ажил хийгээд эхэлчихвэл Зи юу гэж хэлсэн ч тоохгүй учираас эртхэн улс төр хийж байна
1-рт МАН дотороо хагаралтай байгаа нь ямарч тоглолт хийхэд гоё болсон, 2-рт ерөнхийлөгч гэх бөх толгой муутай учраас Зандаахүүгийн бэлтрэг гэх давлиухан нөхөрт эрх мэдлээ алдчихсан,3-рт монголд бие биенээ хэмлэхээс өөр авъяастай хүн байхгүй болсон учраас үүнийг ард түмэн нь байдаг л зүйл шиг ойлгож тэнэгддэг зэргээс энэ орны ирээдүй их бүрхэг байна даа.
хүрэлбаатар зүгээр хуулиа санаачилаад явж болдоггүй юм уу бүр үхлээ л дээ одоо шшууд популизм хийж мөнгө тарааж байгаа бол ер ялгаа байхгүй нь энэ хүрэлсүхийн засаг
Zvgeer ajliin hiilgeldee
Хуний нэр дээр байсан ордыг ах дуу нартайгаа нийлж зуучлаад зарчихсан, доллароо хуваагаад авчихсан шуу дээ, ах дуу нарынх нь нэр дээр монго орж банкны баримтнууд байгаа гэсэн...
Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн хувалз яасан ханаж цаддаггүй шуналтан бэ. Төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй мөртөө чам шиг хөрөнгөтэй амьтан байдаг юм уу. Чи сайд болохын тулд нүүрээ минчийлгэж байгаад л Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад оролцосн шдээ. Ичих булчирхай гэж байдаг бол өөрөө сайн дураараа засгаас зайлаач ээ нүдний булай минь
Zasgiig ajliig ni zygeer hiilgeechee chi
Монгол улсын ерөнхийлөгч Баттулга хориг тавиагүй харин З.Энхболд өмнөөс яриад байгаа юм биш үү
Үнэн бодит баримт байвал дэлгээд тавиач аль юм болгон амны пангаар ард түмний толгойг эргүүлэх юм бэ?Тэр болтол зүгээр ажлийн хийлгэ.Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ.
Энэ Зика ард иргэдээ хагаралдах бүх л муу явуулгыг хийдэг туйлын муу хүнийг албан тушаалаас нь гаргах. Улс оронд бүтээн байгуулалт хийж буй 30 гэр бүлийг ялгаварлан гадуурхадаг ерөнхийлөгч гэж байж болох уу
Сөрөг хүчин Сангийн сайдыг сайн ажиллахыг мэдэж байгаа тул өмдөндөө өтгөн, шингэнээ дусааж байна даа?!?! Бүү шантраарай Хүрэлбаатараа