Эрүүл амьдрахад туслах гол хүчин зүйл бол дасгал хөдөлгөөн билээ. Тэгвэл өөртөө /анхаардаг/ анхаарал хандуулдаг хүн бүрийн очих газар болох “AAGII VIP SPINNING”-ийн үүсгэн байгуулагч “VIP health center”-ийн захирал Б. Дамбадаржаатай ярилцлаа.
- Сүүлийн үед таргалалт гэж их ярих болжээ. Орчин үеийн тахал гэж нэрлэгдээд байгаа энэ зүйл өвчлөл мөн үү! Таргалалтын тухайд?
- Таргалалтыг авч үзэхэд хэд хэдэн үүдэл шалтгааны улмаас бий болох боловч ихэнх тохиолдолд зохисгүй хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний дутагдал хоёр хавсарч нөлөөлөн таргалалтыг үүсгээд байна. Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн ажил хялбарчлагдан, хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөж түүнийгээ дагаад хөдөлгөөн хийх нь бага болсонтой холбоотойгоор таргалалт нь сүүлийн жилүүдэд монгол гэлтгүй нийт хүн төрөлхтний санааг зовоох асуудал болжээ. Нэг талаараа хязгааргүй хөгжиж буй мэт харагдавч нөгөө талдаа олон олон сөрөг үр дагавруудыг дагуулсаар л. Өдөр бүр мэдээгээр Роботын хөдөлгөөн, оюун санаа ингэж сайжирч байна гэж ярих боловч бодит амьдрал дээр спорт клубд анхлан хичээллэгчдийн 90 гаруй хувь нь хөдөлгөөний дутагдалд орсон байгаа нь харамсалтай.
Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэж бид ярьцгаадаг. Бие организмаа залуу сайхан хэвээр нь авч явахыг хүсвэл яг одоо дасгал хөдөлгөөн хий л гэж хэлмээр байна даа. За дараагийн чухал хүчин зүйл бол мэдээж буруу хооллолт юм. Маш энгийнээр тайлбарлахад бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүн болгон хоол боловсруулах эрхтэнд боловсрогдож бидний бие организмыг тэжээх шим тэжээлийг бүрдүүлж байдаг. Тэгвэл бид шим тэжээлгүй хэрнээ хүний биед хэрэгцээгүй хоосон хүнс идээд байвал бидний биед юу тохиолдох вэ. Мэдээж ойлгомжтой сөрөг үр дагавар илрэх нь тодорхой шүү дээ! Энэхүү сөрөг үр дагавруудын нэг нь таргалалт юм.
- Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн ажил хялбарчлагдаж, суугаа ажил хийснээс таргалалт үүсч байна гээд байгаа. Таргалалт яг юунаас үүсдэг вэ?
- Гол шалтгаан нь хүн өдрийнхөө идсэн хоолноосоо бага хөдөлгөөн хийсэнтэй холбоотой. Мөн даавар болон орчин үеийн хөдөлгөөнгүй амьдралаас үүдэн таргалалт үүсдэг. 25 наснаас хойш эмэгтэйчүүд насны таргалалттай болох магадлалтай байдаг. Энэ тухай ч судалгаа бий. Хүүхэд гаргаснаар мөнгө, ачаалал гэх мэт зүйлсээс болж стресс үүсч, стрессийн гормон ялгарна. Стрессээс үүдэн тархинд “та өлссөн байна” гэсэн буруу мэдээлэл очдог юм. Улмаар хүн их идэж эхэлдэг.
- Тэгвэл бид таргалахгүйгээр эрүүл зөв хооллохын тулд юуг анхаарах ёстой вэ. Эрүүл зөв хооллолт гэж таны бодлоор?
- Эрүүл зөв хооллолт гэхээр л хүмүүс нэг их юм бодоцгоодог. Энэ нь зүгээр л дэлгүүрт орохдоо зөв хүнсний бүтээгдэхүүнээ сонгож аваад, зөв боловсруулж идэх юм. Хүн бүрийн мэдэж байх ёстой энгийн л нэгэн боловсрол гэж боддог. Бид өөрсдийнхөө ходоод руу орж буй зүйлсдээ маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн илчлэгтэй байдаг. Тиймээс нас хүйс, ажил мэргэжил, биеийн жин, өндөр, өдөрт шатааж буй илчлэгийнхээ хэмжээнд тохируулж хүнсээ зохицуулж идэх хэрэгтэй. Дунджаар хүн хэвийн жингээ хадгалахын тулд өдөрт 2000 кл илчлэгтэй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хэрэв долоо хоногт 0,5 кг турахыг хүсвэл 1500 кл илчлэг, 1 кг хасахыг хүсвэл 1000 кл илчлэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг иднэ. Бүсгүйчүүд маань үүн дээр гайхаж магадгүй. 7 хоногт 1кг гэхээр 1 сарын хугацаанд 4-5 нь кг хасах боломжтой гэж үү! Хэмээн эргэлзэж байж магадгүй. Тэгвэл бид үүнээс илүү хасаад эхэлбэл яах вэ. Ингээд эхэлбэл бид булчингийн жингээ өөхнийхөө жинтэй давхар алдаж эхэлдэг.
Жишээ нь дээрх зурган дээр өөх болон булчин хоорондын ялгааг маш энгийнээр харуулжээ. 78кг булчингийн жинтэй хүн 78кг өөхний жинтэй хүнээс хамаагүй ангид эрүүл чийрэг, зөв сайхан биетэй харагдаж байгаа нь булчин бидэнд ямар их хэрэгтэй вэ гэдгийг шууд ойлгож болохоор байна. Тиймээс бид булчингийн жингээ авч үлдэж эрүүл зөвөөр жингээ хасах шаардлагатай юм. 7 хоногт нэг килограммаас дээш жин хасаж эхэлбэл бид булчингийн массаа өөхтэйгөө хамт алдаж эхэлдэг юм. Тиймээс бид булчингаа аль болох алдахгүй хадгалж бэлтгэлээ хийх хэрэгтэй. Ингэхийн тулд бид булчингийн тэжээл, энерги болох уураг, нүүрс ус, амин дэм, бусад эрдэс бодис шим тэжээлүүдийг хангалттай хэмжээнд авч байх ёстой. Хүмүүс хурдан хугацаанд үр дүнд хүрэхийн тулд янз бүрийн болох болохгүй зүйлсийг хэрэглэдэг. Энэ нь таны бие махбодод сөргөөр нөлөөлж эрүүл мэнд, мөнгө санхүүгээрээ хохирох аюултай гэдгийг анхааруулмаар санагддаг. Тиймээс мэргэжлийн газрын мэргэжлийн үйлчилгээг сонгох хэрэгтэй гэж танд зөвлөмөөр байна.
- Танай төв эрүүл зөв хооллолтын тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
- Энэ тал дээр манай төвөөс нийт үйлчлүүлэгчиддээ байнгын эрүүл зөв хооллолтын зөвлөгөөг өгч зөвхөн тухайн хүний нас хүйс, ажил мэргэжил, биеийн жин, өндөр, өдөрт шатааж буй илчлэгийнх нь хэмжээнд тохируулан кл калорын тооцоог нарийн гаргаж өгч ажилладаг. Манай спиннингд явж эхлээд хүмүүс “Багшаа дэлгүүрт ороод худалдаж авах юм олдохоо байлаа. Миний өмнө идэж байсан зүйлс хүний биед ямар ч хэрэгцээгүй хэрнээ хичнээн өндөр калор агуулдаг байсан юм бэ. Ямар ч хэрэгцээгүй зүйлс идэж байж. Би өөртөө болон хүүхдэдээ хор өгч байсан юм байна” гэцгээдэг. Энэ нь сайн хэрэг юм манайхан идэж буй хоолондоо аль хэдийнээ анхаарал хандуулаад эхэлжээ гэж боддог.
- Танай уриа үг гэх үү. Танайхыг тодорхойлох сурталчилгаа гэх үү. Сайн хэлж мэдэхгүй юм. “Монголын хамгийн анхны бодит үр дүнг амлагч цорын ганц спиннинг” гэж их сүртэй бардам сонсогдох юм. Яагаад ингэж тодорхойлох болов?
- Тиймээ /инээв/. Нээрээ л чамайг хэлсэн чинь их бардам сонсогдож байна шүү. Яагаад гэвэл “Бид хийж буй ажлаа маш сайн мэддэг гэж боддог”. Мөн дээрээс нь чинь сэтгэлээ хийж буй зүйлдээ шингээж чаддаг гэж боддог. Тиймээс олон олон хүмүүс өнөөдөр өөрсдийнхөө хүссэн үр дүнг үзээд амьдралыг илүү сайхнаар мэдэрч инээгээд л явж байна даа. Энэ чинь бодит үр дүн биш гэж үү /инээв/.
- Таргалалттай холбоотойгоор олон төрлийн тураах бүтээгдэхүүн бий болсон. Тураах бүтээгдэхүүн нь турах үр дүнтэй арга байж чадах уу?
- Хүн ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр зөвхөн тураах цай уугаад турна гэсэн ойлголт байхгүй. Харин тураах цайгаа уугаад дасгал хөдөлгөөн, хоол, амралтаа зөв зохицуулж чадвал жингээ хасч чадна. Түүнээс биш тураах цай уугаад дээшээ хараад хэвтээд байвал хэзээ ч турахгүй. Ер нь турна гэж ярихаар их буруу санагдаад байгаа юм. Эрүүл зөв аргаар илүүдэл жингээ хасах гэдэг ойлголт нь арай дээр юм болов уу.
- Эрүүл зөв хооллоход цаг хугацаа, хөрөнгө их шаарддаг юм шиг?
- Сүүлийн үед мөнгөтэй хүмүүс л эрүүл зөв хооллодог гэх буруу ойлголттой болсон. Үнэндээ дэлгүүр ороод ямар хүнсний бүтээгдэхүүн аваад хэрхэн боловсруулж идэх вэ гэдэг нь чухал. Тухайлбал, “Чи дэлгүүр ороод чипс авах уу. Эсвэл төмс аваад хүнд хэрэгтэй амин дэмийг алдагдуулахгүйгээр зөв боловсруулж идэх үү” гэдэгтээ л гол учир нь байгаа юм. Нэг уут чипс авах мөнгөөр хэдэн кг төмс авч болох вэ. Ингээд бодохоор харин ч эсрэгээрээ мөнгөнд маш их хэмнэлттэй. Би хувьдаа Барс захаас тор дүүрэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад 15000 төгрөг болдог. Гэтэл дэлгүүр ороод шоколад, чипс, ундаа авахад 15000 төгрөг болчихно. Яг ижил үнээр хүний биед асар их хэрэгтэй амин дэмийг худалдаж авч болж байхад хэрэггүй хоосон зүйлсийг бас худалдаж авч болж байна. Зөв хооллох нь хувийн хүний л сонголт юм.
- Ямар хүнсний бүтээгдэхүүн хамгийн бага калортой байдаг вэ?
- Илчлэг багатай маш олон хүнсний бүтээгдэхүүнүүд бий. Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй эрүүл зөв хооллоё гэж бодсон хүн дэлгүүрт орохдоо хамгийн бага калортой бүтээгдэхүүнийг сонго гэсэн үг биш юм. Бага илчлэг агуулсан хэрнээ таны биед ашигтай шим тэжээл, амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнийг сонгож өөрийнхөө хэрэгцээндээ тохируулж идэх хэрэгтэй. Хүмүүсийн дунд нэгэн буруу ойлголт яваад байдаг нь хоолны дэглэм барьж байна гээд өөрсдийн өдөрт идэж буй илчлэгээ хасаад байдаг. Турах гээд хоолны дэглэм бариад эцэж ядарсан хүмүүсийг их харж байна. Нэг зүйлийг сайтар сануулан хэлэхэд хүн хэзээ ч өлсөж турдаггүй. Өлсөж турах нь эргээд маш олон сөрөг үр дагавруудыг дагуулна. Шим тэжээлийн дутагдалд орж аажмаар бие организм нь өвчлөлд хүрэх цаашлаад үхэлд ч хүргэх эрсдэлтэй. Тиймээс хоолны боловсрол гэдэг зүйл дээр маш сайн анхаарлаа хандуулж байх нь маш чухал.
- Төвийнхөө тухай танилцуулж болох уу?
- Бололгүй яахав. Манай төв хүмүүст эрүүл мэнд, аз жаргалыг бэлэглэдэг газар. Өнөөгийн нийгэмд хүмүүс мөнгийг маш их чухалчилж авч үзэх болжээ. Мөнгө хэдий чухал зүйл ч эрүүл мэнд түүнээс илүү чухал гэдгийг мартаж болохгүй. Хүн хэчнээн мөнгөтэй байлаа гээд эрүүл мэндийг худалдаж авч чадахгүй. Мөн өөрийнхөө өмнөөс эмнэлгийн орон дээр өвдөөд хэвтэх өвчтөнг хөлсөлж авч чадахгүй нь үнэн. Гэтэл буугаад мордохын зуур зарим нь үхэхгүй юм шиг л амьдрах юм. Яагаад манай төв аз жаргалыг бэлэглэдэг газар болчихвоо гэхээр манай төвд яваад илүүдэл жингээ хаясан хүмүүс маш олон бий. Илүүдэл жингээ хаяад зогсохгүй амьдралыг илүү сайхнаар олж харж чаддаг төдийгүй сэтгэлзүйд нь өөрийгөө ялан дийлэх сэтгэхүй суудагт гол утга учир байгаа юм. Спорт хүнийг тэсвэр тэвчээр, хатуужил, ур ухаан, авхаалж самбаатай болгодог. Спортоор дамжуулж хүмүүжил төлөвшлийг олж авдаг.
Тухайлбал, гурван сар яваад манай нэг гишүүн 24 килограммыг хассан. Эмэгтэй хүний хувьд 20 гаруй килограмм жин хасна гэдэг амьдралд нь маш том өөрчлөлт орлоо л гэсэн үг. Өмнө нь дэлгүүрийн лангуун дээрээс харж байсан гоё даашинзуудаа худалдаж авч чаддаг болно. Мөн эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, амьдралын зөв хэвшилтэй болж илүү аз жаргалтай гэгээлэг болдог.
Мөн элэг, зүрх, бөөр гэх мэт дотоод эрхтнүүд нь өөхлөлттэй гэх эмчийн дүгнэлт гарсан хүн 3 сарын хугацаанд энгийн ангид яваад биеийн жингээсээ 15кг хасаж эргээд эмчдээ үзүүлэхэд ямар ч өвчингүй бүрэн эдгэсэн байна гэсэн.
Үе, мөч, нуруу, өвддөг хүмүүс ирээд зүгээр болчихлоо гайхалтай юмаа. Эмнэлгээр яваад нэг их сайжрахгүй байсан одоо зүв зүгээр болчихлоо гэцгээдэг. Өөр нэгэн жишээ гэвэл сарын тэмдэг нь ирэхээ больсон нэгэн эгч манай спиннингд явж эхэлсэн юм билээ. Улмаар тухайн эгч сар хагас яваад сарын тэмдэг нь тогтмол ирдэг болсон тухайгаа хэлж байсан. Гэх мэт маш олон хүнд бид эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, инээд хөөр баясгаланг бэлэглэж чадсан гэж боддог. Энэ тухай надаас илүүтэйгээр манай төвд тууштай явж үр дүнг нь мэдэрсэн хүмүүс л хэлэх байх.
- Хэдээс хэдэн насны хүмүүс танай спиннингд явдаг вэ?
- Бүх насны хүмүүс явдаг. 8 настайгаасаа 80 настай буурай хүртэл.
- Бусад спиннингийн төвөөс ямар талаараа ялгаатай вэ?
- Манай спиннингд явах гэж хүмүүс маш холоос жишээ нь офицер, нэгдүгээр хороолол, ханын материал, сансар, бүүр хөдөө орон нутгаас хүртэл зорин ирж байна. Эдгээр хүмүүс яагаад зөвхөн манай AAGII vip SPINNING-д үйлчлүүлэхээр ирцгээж байна. Цаг зав мөнгөө хэмнээд гэрийнхээ ойролцоо байх спиннингд явж болох шүү дээ. Үүнээс эхлээд л манай спиннинг бусдаас ямар өвөрмөц болох нь харагдана. Хамгийн чухал зүйл бол бид хүмүүсийн булчин, бие бялдартай биш оюун ухаан, сэтгэхүйтэй нь илүү ихээр тулж ажилладагт байгаа юм. Оюун санаанд нь бага багаар ялагчийн сэтгэхүйг суулгаж, өөртөө итгэх итгэлийг нь нэмж өгдөг. Ингэснээр тухайн хүн маань өөрийгөө ялан дийлэх сэтгэхүйтэй болно. Ялан дийлэх сэтгэхүйтэй болсон хүнд турах, амьдралын саад бэрхшээлийг даван туулах нь хялбархан асуудал болж өөрийгөө дайчилж эхэлдэг. Ийм ч учраас бусадтай харьцуулахад үр дүн ч өөр гардаг байх. Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй дайсныг хөнөөхөөс ч илүү гэж бусдын төлөө цаглашгүй их гэрэл асаасан нэгэн ачтан хэдийнээ хэлсэн гэдэг. Бид хүмүүст өөрийгөө ялан дийлэх боломжийг л олгож байна.
- Ямар шат дараатайгаар дасгалуудаа заадаг вэ?
- Хөнгөнөөс хүнд рүү. Энгийн, эрчимжүүлсэн гэсэн ангитай. Долоо хоногт эрчимжүүлсэн анги нь зургаа өдөр, энгийн анги нь гурван өдөр байдаг. Өдөрт нэг цаг хичээллэнэ.
- Танай төвд яваад жин хасахгүй байсан тохиолдол байгаа юу?
- Тийм тохиолдол бараг байхгүй. Бүгд л тодорхой хэмжээнд жин хасацгаадаг. Таны асуусан асуулттай ижил төрлийн асуултыг хүн болгон байнга асуудаг. Жишээ нь: Би сар яваад хэр жингээ хасах бол. Яг хасах уу? гэх мэтчилэн. Энэхүү нийтлэг асуултад энгийн нэгэн жишээ дурдаж ойлгомжтойгоор хариулъя. Жишээ нь: 20 хүнтэй хичээллэж байгаа ангиас яагаад 10 аад хүн нь өөрсдийнхөө хүссэн үр дүндээ хүрч чадаад бусад нь сэтгэл дундуур байгаад байна вэ. Яагаад бүгд ижилхэн системээр нэг багшийн удирдлага доор ижил хэмжээтэй явсан хэрнээ үр дүн өөр өөр байна. Асуултын хариулт тун энгийн учир нь чамд өөрт чинь бий. Бид бусдаас үр дүн баталгаа маш их шаарддаг хэрнээ өөрсдөөсөө тэгж шаарддаг бил үү! Хэн нэгэн чамд 30 хоногийн баталгаа өглөө гэж бодъё. 30 хоног өнгөрсний дараа амласан үр дүнгээ үзэхгүй бол чи уурлаж мөнгөө буцааж нэхэх нь мэдээж. Харин чи өөрөөсөө тэр мөнгийг хэзээ ч нэхэхгүй. Толины өмнө очоод. Энэ бол чиний алдаа! Гэж хүлээн зөвшөөрөх хүртлээ чи урагшилж чадахгүй. Үргэлж бусад руу буруугаа чихнэ шалтаг шалтгаан тоочно. Одоо хангалттай шалтаг шалтгаан тоочсоноор чи өнөө л бахь байрандаа байсаар л байна. Үүний оронд өөрийнхөө хийх ёстой зүйлийг л сайн хий, хангалттай хий, хөдөлмөрлө тэгээд л болоо.
- Танайх хэр чадварлаг багш нартай вэ?
- Спиннингийн нэгдсэн холбооны чадварлаг, мэргэжлийн дасгалжуулагч нар бий. Холбооныхоо дагуу бид багш, дасгалжуулагч нарыг чанартай цөөн тоогоор бэлтгэн гаргаж байна. Одоогоор манай багшийн курсийг амжилттай дүүргэж төгссөн Д. Анхцэцэг багш маань Аагий спиннингдээ багшилж эрүүл амьдралын хэв маягийг бусдад таниулан сурталчилж түгээн дэлгэрүүлж явна.
- Тохилог орчинг хэр сайн бүрдүүлж өгсөн бэ. Зарим нэг сппиннинг ачааллаа хэд дахин хэтрүүлчихсэн байх тохиолдол ч байдаг?
- Спиннинг хийхэд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйл бий. Заал, хувцас солих өрөө, душ гэх мэт
- Яагаад фитнесс байгуулах болов?
- Энэ тухай ярихын тулд ер нь яагаад анх спорттой холбогдох болсон үүдэл шалтгаанаа ярих хэрэгтэй болох байх л даа. Хамгийн анх эрүүл зөв, тохиромжтой амьдрах тухай төсөөлөл одоогийнхтой харьцуулахад харьцангуй бага байжээ. Ер нь эрүүл зөв амьдралын хэвшил рүү ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол ойр дотнын хүнээ алдсантай холбоотой. Гэрээсээ хол өөрийнхөө дотнын хүнээ алдах гэдэг их хэцүү! Харанхуй жижигхэн давчуу өрөөнд ганцаараа нэг их гашуудсанаа санадаг юм. Тэгээд би дотроо бодож эхэлсэн. Хэрвээ тэр хүнтэй эцсийн удаа уулзсан бол надад юу гэж хэлэх байсан бол гэж. Бидний боддогчилон хүн үхдэггүй юм билээ. Бидний оюун санаа, зүрх сэтгэлээр дамжин амьдарч байдаг гэсэн бодол тэгэхэд надад төрсөн юм. Ах минь надад хэлэхдээ ХҮНИЙ АМЬДРАЛ БОГИНОХОН ШҮҮ НАД ШИГ БИТГИЙ АМЬДРААРАЙ, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж, миний мэдрээгүй тэр аз жаргал, баяр хөөрийг чи амтал, хором бүрт амьдар гэж хэлсэн... Маргааш өглөө нь би бэлтгэлийн хувцсаа аваад фитнесийн заалруу явж. 5-10 10-15кг өргөж дээшээ ахиж 65-75 75-85 болох зорилт өөртөө тавьж алдаж, онож бага багаар тууштай бэлтгэл хийсээр өөрийнхөө зорилгодоо бага багаар хүрсээр л байна.
Эх орондоо эргэж ирээд энэхүү төвөө байгуулсан юм. Эргээд хархад багагүй хугацааг туулж. Бид хамтдаа олон олон хүнд эрүүл мэнд аз жаргалыг бэлэглэсэн сайхан төв болж байгаад нь маш их баяртай байна. Үргэлж дэмжиж тусалж урам зориг хайрлаж байдаг ГЭРБҮЛИЙНХЭЭ ГИШҮҮДДЭЭ талархлаа илэрхийлье!
Залуучууд "бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар алга гэж" ярьдаг. Миний бодлоор үгүй юм шиг. Хаа сайгүй л хямдаасаа үнэтэй хүртэл сонголттой спиннинг фитнес, йога гэх мэт эрүүл мэндийн төвүүд байна. Өөрийгөө хөгжүүлж цаг заваа үр бүтээлтэй өнгөрүүлж стресээ зөв тайлж болохуйц газрууд их байна. 8 настай хүүхдээсээ 80 настай буурал хүртлээ цовоо сэргэлэн, эрүүл зөв бие бялдартай өвчин хэлдэггүй хүчтэй ард түмэн болчихвол ямар сайхан бэ? Тиймээ өвчин хэлдэггүй шалтаг шалтгаан тоочдоггүй эрүүл чийрэг ард түмэн болцгооё! Нэг сайхан үг байдаг даа! ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО гэж...
- Залуу хүнээс мөрөөдлийг нь асуухгүй өнгөрч болохгүй. Юу хийхээр төлөвлөж байна?
- Маш олон зүйлийг төлөвлөсөн байна. Хийж буй зүйлээрээ дамжуулж өнөөгийн нийгэмд хүмүүст сайн сайхан зүйлсийг хүргэхийг хичээж байна. Миний харж байгаагаар маш олон хүмүүс багаас ихрүүгээ өөрсдийн муу зуршилдаа боолчлогдон амьдарч байна. Эдгээр хүмүүст өөрийгөө ялан дийлж амьдралын илүү сайхнаар харах боломжийг улам ихээр олгохыг хүсэж байна. Хүмүүс шөнийн клубийн үүдэнд дугаарлан зогсдог үе өнгөрч Фитнесс заалруу орох гэж дугаарлан зогсох хүртэл хөдөлмөрлөнө гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа.
Хаяг: Салбар 1 - Баянзүрх дүүрэг, 26-р хороо Хүннүгийн гудамж, Олимп хотхоны Олимп Плаза 5 давхар 502 тоот.
Салбар 2 - 100 айл хангай хотхон 510 р байр
Утас: 89005619, 89015669, 99934500, 99293431
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
hnn nehh sport, spinning meddim shig shaahiin. zgr videogo hiigel yav l daa. chaddag bas tuhain sportoor hicheellej bsn hun l busdad ur dung amalna. ydaj bhd nehh evgui tsaraitai nasss ewwww
zurag deer ulaan huvtastai bvsgvi yamarch uurchlultgvi har huvtas umsuud shaasan hahahaha
сайхан ярилцлага болжээ. Ямар мундаг залуу вэ. Амжилт хичээгээрэй. Олон хүнд аз жаргал бэлэглээрэй