Өвлийн дугуйгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02
 Замын халтиргаа гулгаа ихсэж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн зуны дугуйг сольж өвлийн дугуй тавиагүй бол  замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Энэ тухай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн жолооч нарт хандан "Санамж", "Зөвлөмж" хүргүүлжээ.
 
 Сэлэнгэ Дархан чиглэлийн авто зам дагуу цас орсны улмаас өдөртөө цас хайлмагтаж, шөнөдөө хөлдсөнөөс халтиргаа гулгаа үүсч байгаа аж. Иймээс жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулсан байна. 
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top