Монгол тахийг нутагшуулсаны ойг тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02
Монгол тахийг эх нутагт нь ахин нутагшуулсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэгвэл Олон улсын Тахь групп, Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран "Тахь эх нутагтаа" гэрэл зургийн үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийг Говь-Алтай аймагт зохион байгуулжээ.
Өдөрлөг хоёр өдрийн турш үргэлжилж, нутгийн  иргэд, байгууллагуудын ажилтан албан хаагчид, сурагч багачууд сонирхсон байна.
 Мөн үеэр тэдэнд тахийн тухай сурталчлан таниулах, хайрлан хамгаалахад чиглэгдсэн таниулга, сурталчилгааг мэргэжилтнүүдийн зүгээс олон нийтэд үзүүлжээ.
Тэртээ 1992 оны зургадугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Тахийн талд "Христиан Освальдын сан"-гийн дэмжлэгээр, Монголын Засгийн газар, Тахь нутагшуулах үндэсний комиссынхоны зохион байгуулан таван тахийг анх аваачжээ. Европоос нүүлгэн шилжүүлэн ирсэн түүхэн тэр үеэс хойш нийт хэд хэдэн удаа тахь нэмж авч ирсэн бөгөөд одоо 200  толгойд хүртлээ өсөн нэмэгдээд байгаа гэж тус аймгаас мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top