Таван настай охиноос 10 мянган төгрөг НЭХҮҮЛСЭН журмыг өөрчлөв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

Сүүлийн өдрүүдэд бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хар бараан мэдээ тасрахгүй байна. Зарим нь буруутгаж байхад  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсанаар далд байсан хэрэг илэрч байна гэх хэсэг ч бий. Өнгөрсөн сарын  дундуур  хойд эцэгтээ хүчиндүүлсэн байж магадгүй таван настай охиноос Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн жижүүр эмч төлбөрийн 10 мянган төгрөг нэхэмжилж, хүлээлгийн сандал дээр охины хэвтэж байгаа зургийг  цахимаар тарааснаар төрийн сонорт хүрсэн дуулиан дэгдлээ. Шинэ Засгийн газрын Ерөнхий сайд нь ажлаа авангуутаа Хууль зүй дотоод хэргийн сайдад эдгээр хэрэгт онцгой анхаарах үүрэг, чиглэл өгөв.   Энэ үүргийн  дагуу ШШҮХ-ийн дэд захирлын хэлснээр “Таван настай охиноос 10 мянган төгрөг нэхэхээс аргагүй байдалд оруулсан гурван Сайдын хамтарсан тушаал”-д өөрчлөлт оруулжээ. Хэрэг явдлаас хойш хагас сар аль хэдийнэ өнгөрчээ. Хөөрхий таван настай охин бусад хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх боломжийг бие, сэтгэлийн хохирлоороо  “нээж” өгөв.  Хуульзүйн дотоод хэргийн яамны цахим хуудсанд  журамд өөрчлөлт оруулсан тухай албан ёсоор мэдээлжээ. Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406  А/321 дугаартай  тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг  шинжилгээ хийх шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшингээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо.  


Төлбөртэй, төлбөргүй

Тухайн үед таван настай охиноос шинжилгээний төлбөр нэхсэн талаар  холбогдох байгууллагын албан тушаалтнууд хэрхэн хариулж, ямар байр суурь илэрхийлж байсныг  хүргэе. Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх:

 -Тэнд ямар үйл явдал өрнөснийг сайн мэдэхгүй юм.  Хүүхдийн тусламжийн утас 108-д ирсэн дуудлагын  дагуу шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Иргэд энэ явдалд сэтгэл эмзэглэж байгаа.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга:  

-Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн. Энэ асуудал ааштайгаар шийдэгдэх болов уу” хэмээн хариулжээ. Энэ үйл явдлаас хойш хагас сарын дараа гурван сайдын хамтарсан тушаалд өөрчлөлт оруулж байгаа нь энэ юм.

Д.Анар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кочин(203.91.115.36) 2017 оны 11 сарын 03

ШШҮХ н Дэд захирал алба хашдаг энэ нөхрийг ажлаас нь чөлөөлсөн үү хөгийн эр байна лээ ийм хүнээр ажил хийлгүүлж яагаад чболохгүй байгам даа

0  |  0
Үүлэнбор(191.101.30.254) 2017 оны 11 сарын 03

Асуудлыг хурдан шийдсэн байнашдэээ Шинэ засаг хурдан шуурхай ажиллаж байна... амжилт

0  |  0
zochin(139.59.237.194) 2017 оны 11 сарын 03

za boljdee, iimerhuu eyreg shiidweruud gargaad baival ard tumen demjsenii hereg garna shuude

0  |  0
Top