Малын гоц халдварт өвчинтэй бололцоогоо ашиглан тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

2017 он гарсаар Хэнтий аймгийн 11 суманд шүлхий болон цэцэг өвчин илэрч, аймгийн Засаг даргын нөөц сангаас 59,6 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Орон нутгийн зүгээс өөрсдийн нөөц боломжийг ашиглан малын гоц халдварт өвчинтэй тэмцэж байгаа талаар тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба өчигдөр болсон Онцгой комиссын хуралдааны үеэр онцолжээ.

Вакцинжуулалтын хувьд энэ оны хоёрдугаар сард 1сая 400 мянган толгой мал, тавдугаар сард нэмэлтээр таван суманд 2сая шахам малд тарилга хийжээ. Вакцинжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 83 ажлын хэсэгт нийт 314 хүн оролцсон мэдээ байна.

Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар малыг эктопаразитаас хамгаалах зорилгоор бүх суманд угаалгын ажил зохион байгуулж, 18 сумын 723 малчин өрхийн 301155 м2 өвөлжөө, хаваржааны хашаа саравчинд халдваргүйжүүлэлт хийжээ.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top