Сонирхолтой баримтуудыг дэлгэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

Түүхэн тэмцлийн ул мөрийг тодоор хадгалж үлдсэн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөг ирэх даваа гарагт болж, төрийн архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы  сонирхолтой баримтуудыг нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Мөн үеэр Архивын байгууллагын үйл ажиллагааг иргэд аж ахуй нэгжийнхэнд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох бөгөөд асуулга, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.

 Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй тус үйл ажиллагаа өглөөний 10.00-16.00 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын ордны гуравдугаар байранд байрлах Төрийн архивын тасагт болж өндөрлөх юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top