Монгол Улсын залуу арслан Пүрэвийн Бүрэнтөгс Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор Хоёрдугаар сургуульд чөлөөт бөхийн дэвжээ бэлэглэжээ. Тэрбээр тус сургуулиас эрдмийн гараагаа эхэлж, сургууль номын амтыг мэдэрчээ. П.Бүрэнтөгс бөхийн эрдэм заасан анхны багш Л.Бат-Очир багшдаа болон сургуулийнхаа түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан дээрх бэлгээ барьсан байна.
Тус сургуулийн сурагчид энэ сарын 1-ээс эхлэн нугаасаа төрөн гарсан Улсын арслан цолтны бэлэглэсэн дэвжээн дээр дасгал сургуулилтаа хийж эхэлсэн байна. Тэрбээр тус дэвжээн дээрээс олон хүчтэн төрхийг ерөөсөн бол хариуд нь хүүхэд багачууд түүнээс Монгол Улсын аварга цолтон болоод ирэхийг хүсжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
UNACHIHAAD UILDAG NUSAN BUU AVRGA BOLHUU
ДӨРВӨД ХҮН ОДОО ХАЛХЫН НААДАМД БАРИЛДАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХАЛХЫН НААДАМД ХАЛХ БӨХ ТҮРҮҮЛЭХ ЁСТОЙ
ЁС СУРТАХУУНГҮЙ ЭНЭ НӨХӨР АВРАГА БОЛЖ ЧАПАХГҮЙ. МОНГОЛ БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА.