Ерөнхийлөгч Б.Хурцыг ХОРИГ-лож чадах уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Монгол Улсын шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрийн шинэ жишиг тогтоож байгаа бололтой тэр нь ХОРИГ. Ерөнхийлөгчийн ХОРИГ Сангийн сайдыг томилсон УИХ-ын шийдвэрийг хориглосноос эхэлсэн. Тэр  хоригоос болж УИХ-ын нэг  намын гишүүд ч би чи дээ тулав. Гэхдээ хоригийн утгыг сайн ухаж ойлгоогүйгээ хэлэх гишүүд ч байлаа. Хамгийн ноцтой нь байгалийн баялгийг эзэмшдэг, тусгай зөвшөөрөл эзэмшдэг 30 гэр бүлийн асуудал. Сүүлдээ нэгэн том даргын зохиосон тоо мэт болоод явчихсан. 3000 хүргэсэн ч болохоор задаргаатай орхисон нь ардчилалтай мэт сайхан харагдуулна. Тэнд хэнийг ч багтаагаад юу ч гэж хэлж болно гэсэн үг. Сангийн сайдын асуудлыг хэлэлцэх үед З.Энхболд Ерөнхийлөгч төсвийн тодотголд хэсэгчилж хориг тавина гэж мэдэгдсэн нь ёсчлон БАТЛАГДАВ. 55 тэрбум төгрөгийн зарцуулалт хойшилсон.

    Одоо Ерөнхийлөгч юуг хориглох вэ. Хуульзүй, дотоод хэргийн сайдтайгаа үгээр байлдаж, албан тушаалаасаа огцорсон Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц. Түүнийг огцруулаад БНСУ-д Элчин сайдаар томилох сураг чих дэлсээд эхэлсэн. Олны үг ортой гэдэг шиг Засгийн газрын шийдвэр худлаа биш байж таарна. Тагнуулын байгууллагыг удирдсан хүн Элчин сайдаар ажилласан тохиолдол бий. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болд Австралид, Хурцын халааг авсан Гэрэл ч нэгэн үе БНСУ-д Элчин сайдын үүрэгт албыг хашиж байсан. Б.Хурцын томилгоо шинэ содон зүйл биш. Гэвч тэр бусад дарга нараасаа хууль бус үйлдэл, дуулиан шуугианд холбогдсоноороо алдартай эрхэм. Монгол Улсыг гадаададтөлөөлөх, Монголын нүүр царай болох хүн шүү дээ. Тиймээс олны анхаарлын  төвд байгаа. УИХ-ын зарим гишүүн Элчин сайдын суудлыг шагналын журмаар өгч байна гэдгийг шуудхан хэлсэн. Бүр тэмцэнэ гэсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан.

    Тэрээр “Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Нямдоржийг дарамтлах гэж төрийн ордноор их явсан. Нямдорж дарамтлуулах хүн биш” хэмээн хэлсэн нь өдгөөгөөс 10-аад сарын өмнөх явдал. Тэр үйл явдал өнөөдөр давтгадаад явж байна. Засгийн газраас Ерөнхийлөгчид Элчин сайдад нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлнэ. Тухайн үед ХОРИГ тавих дуртай Ерөнхийлөгч маань Б.Хурцыг “ХОРИГ”-лох болов уу, “ногоон гэрэл”-ээр явуулах уу гэдэг л олон нийтийн анхаарлыг татаж байна.  Хурцад Элчин сайдын суудалд тухлахад хоёр том даваа үлдэв. Ерөнхийлөгч ямар нэгэн ХОРИГ саад болохгүйгээр УИХ-д оруулсан тохиолдолд хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн оруулсан Элчин сайдуудыг томилохгүй татгалзсан тохиолдол үгүй. Монголчуудад нэгэн эмзэглэл байдаг нь Монголын төрийн хамаг  нууцыг мэддэг хүмүүсийг гадаадад өндөр албантушаал хашуулах, олон жилээр оршин суухад дургүй байдаг. УИХ-ын  гишүүн байгаад гадаад улс орны хүчний байгууллагад ажилладаг болсон эрхмийн тухай сураг ч бий. Энэ бүхний араас Б.Хурцыг оруулж магадгүй боллоо.  

 

 

 Д.Анар

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуцр(207.228.78.193) 2017 оны 11 сарын 07

Хурц гэж нэг уут дүүрэн төмсөгтэй нөхөр байх шиг байна. Бас л үл бүтэх нөхөр юмаа. Монголын тагнуулын дарга улс орон ард түмнийхээ төлөө явахаас бус түүнийгээ өөрийн хувийн зорилгод ашиглаваас новши йн новш. Улс төрийн чухал албыг өөрийгөө баяжих хэрэгсэл болгосон.

0  |  0
Зочин(112.72.12.77) 2017 оны 11 сарын 06

Бизнесмэн нэртэй хогнуудыг чичирүүлж байсын бол сайн эр юм бишүү? Яахаас ч буцахгүй шуналтнуудыг хазаарлаж чадаж байсын байна шүү. Даан ч Эрдэнэтийг хулгайлж дээ муу шаар ингэнийх нь төлөө бол шууд цааз ш дээ уг нь яагаад тагнуулын дарга байсан хулгайчийг яагаад буудаж болдоггүй юм бэ.

0  |  0
Иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 06

ХУРЦ БОЛ АВИЛГААР МАШ ИХ ХӨРӨНГӨЖСӨН.. МАШ ИХ ЗАЛЬТАЙ, ХАМГИЙН ИХ АЮУЛТАЙ ХҮН. ЯМАРТАА Л ”БАРУУН ЕВРОПЫН ШОРОН”-д морилж байхав дээ. МАНАЙ УЛС ТАОИЙН БОЛОН БИЗНЕСЫН ЛУУГАРУУД ”ХУРЦЫН АТГАНД ОРСОН” нь харамсалтай.. Энэ ч үүднээс ”НАМАЙГ ХЭН Ч БАДАХГҮЙ” ГЭЖ ААРХАЖ БАЙГАА ЮМ.

0  |  0
Зочин(103.212.118.165) 2017 оны 11 сарын 06

Хурц биш мохоо болжээ

0  |  0
хуяг(202.9.41.249) 2017 оны 11 сарын 06

Нямка бөөн сүр болоод байсан шагнаад явууллаадаа Нотой л юмдаа

0  |  0
эрка(202.179.24.124) 2017 оны 11 сарын 06

Элчин сайд гэдэг зүгээр бэлэг гээд бодчих.Хэл амгүй хүний нүднээс хол амралт юм биш үү

0  |  0
иргэн(202.179.24.124) 2017 оны 11 сарын 06

Төрийн алва гэж одоо удам дамжсан зүйл болжээ.Олон жил их хурлаар хоолоо олж идсэн хуучуул дахин гарах бололцоо байхгүй болхоор үр хүүхдээ энэ тэнд залгамж халаа болгон шахах нь энгийн үзэгдэл болжээ.

0  |  0
ha ha(203.91.118.180) 2017 оны 11 сарын 06

Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Нямдорж???????????????????????????????

0  |  0
Зүмбэрэл(202.9.42.193) 2017 оны 11 сарын 05

Төриин дампуурал гэхээс өөр юу ч биш эмгэнэл

0  |  0
Tyu(217.172.229.74) 2017 оны 11 сарын 05

Mongol yalnaa yalna

0  |  0
Bayar(217.172.229.74) 2017 оны 11 сарын 05

Person non grat shuu dee tegeed bas bolovsrolgui gemt heregten luivarchin amisaga

0  |  0
Tarav(107.72.164.56) 2017 оны 11 сарын 05

olon ilsiin huuli zurcuj 3 ulsiin Hill davuulan hun hulgaisan huniig elchin saidaar tomilno gedeg Mongoliin turiin gadaad hariltsaa dampuursniig gadaadad haruulj baina daa.Bas hulgailsan hunee tamlaj alsan.ene bolohgui ee.

0  |  0
aagii(202.9.42.118) 2017 оны 11 сарын 05

ene eh oron uul uurhai zarj idsen nohduudiig barihgui odii hurtel yu hiigeed baisan yum be

0  |  0
Зочин (94.254.130.212) 2017 оны 11 сарын 05

Энэ монголын улс төр гэж 100 хүний ах дүү амраг садан найз нөхөдийн эрх болсон байна ийм нөхцөлд монгол улс хэзээч хөгжихгүй аянаа монголын ард түмэн минь

0  |  0
иргэн(27.123.214.109) 2017 оны 11 сарын 05

Орчин үед МОНГОЛ шиг жижиг улсын зэвсэгт хүчин биш хүчирхэг ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА - тагнуулч л хамгаална .Иймд зөв томилгоо байна

0  |  0
dstf(66.181.191.36) 2017 оны 11 сарын 05

asuultn buruu bna, Hurtsiig horigloj barah uu? gj asuuh yostoi.

0  |  0
зочин(103.57.92.245) 2017 оны 11 сарын 05

Монгол улс төрийн ажилд тэнцэхгүй хүнээ гадаадад элчингээр явуулдаг шагнал болж хувирсаар удаж бна. Гадаадад очсон хойноо хүмүүсийн үйлчилгээ авах хүсэлтэд дуртай дургүй ханддаг яравгаруудын тоог нэмэгдүүлж байгаа юм биш үү?

0  |  0
Эсэргүүцэж бн(66.181.184.108) 2017 оны 11 сарын 05

Өөр хүн байхгүй юмуу улиг болсон юмнууд л байх юма

0  |  0
Зочин(27.123.214.109) 2017 оны 11 сарын 05

Энэ хурцыг тэр Англи ру нь илгээвэл таарна

0  |  0
Top