Сонсголонгийн гүүрэн дээр өчигдөр 13.30 цагийн орчимд өвс ачсан шаланз машин зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гаргасан билээ. Ослын улмаас зорчигчид болон иргэд хүнд гэмтээгүй гэж албаныхан мэдээлж байна. Автобусанд нийт 40 гаруй зорчигч байсан бөгөөд 114-р сургуулийн сурагчид байжээ. Ослын дараа бүх зорчигчдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзлэг, шинжилгээнд хамруулсан байна. Мөн гүүр эвдрэлтэй байгаа тул Сонсголонгийн гүүрийн хоёр талын нэвтрэх урсгалыг хааж засварлаж байгаа ажээ.
А.Уян
Гэрэл зургийг: Paparazzi+Traffic Mongoliа
Сэтгэгдэл ( 5 )
Томоо машинаар жижиг тэргийг гүйцэж түрүүлэхийг яана.Ер нь манайхны агадуу зан мөн ч тэнэг байна. даа.Ганц машины урдуур орох гээд зүтгэхийг бас яахав.Автобусан гурван орох гээд зэрэг зүтгэхийг бас яанав.Эрээнд хятад машин зугуухан явж байхад сарампай 69 үүд хар хурдаараа харжигнахыг яахав.
ТОМ ОВРЫН МАШИНУУД ДАНДАА ХУРД ХЭТРҮҮЛЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДДОГ Ю БАС ЖОЛООЧ НАР ИХ БҮДҮҮЛЭГ ХҮНИЙГ ХҮНДЛЭХГҮЙ МАШИНЫ ТОМООР ДАЙРЧ ЯВДАГ ШҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ ДАА. ЭНЭ ОСОЛ Ч ТИЙМ БАЙДЛААС ГАРСАН БАЙХ АА
Юу вэ энэ, ямар их аз вэ. Энэ жолооч чинь алан хядагч биш үү( сайн шалгаж, шоронд хийвэл таарах юм биш үү. Санаатай үйлдэл шиг харагдаж байна.
Хотын дотор хөдөлгөөнд оролцож байгаа ”Том оврын” машинуудын хурданд хязгаар тавь.Замын хөдөогөөний дүрэмд Тормосны замд өөрчлөлт оруулах.Цeмeнт зөөдөг машинуудын хөдөлгөөнийг журамлах хэрэгтэй хоорондоо уралддаг.