Дөрвөн Ерөнхийлөгч 51 удаа хориг тавихад Сайд өртөөгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн хориг анхаарал татаж байна. Өмнөх Ерөнхийлөгч нар нь хориг тавихыг үзээгүй юм шиг  хүлээж авч буй нь хориглосон асуудал нь дуулиантай болоод тэр болов уу.

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцсэн ХОРИГ шинэхэн Ерөнхийлөгчийн анхны хориг байв.  Сангийн сайд нь Увсаас сонгогдсон Хүрэлбаатар. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь хэдэр  ааштайгаараа зартай З.Энхболд. Энэ бүхэн хоршоод Ерөнхийлөгчийн ХОРИГ-ийг сонирхолтой дуулиантай болгож байна. Даарин дээр давс гэгчээр МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. Түүнээс биш Ерөнхийлөгчийн хориг байдаг л зүйл.

2017 оны төсвийн тодотгол дээр яамны Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан, албан хаагчдад 300 мянган төгрөг тэгшитгэж урамшуулал хэлбэрээр олгох 55.4 тэрбум төгрөгийн зарцуулалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ-ын 65-ын бүлэг Хүрэлбаатарын “хориг”-ийг хэлэлцэх үеийнх шиг хагаралдаж, чи би-дээ тулахгүй бол Ерөнхийлөгчийн хориг “ЗОВЛОН” биш. Хоног алдуулж байгаа нь л таагүй.

 1993-2013 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмүүд 51 удаа хориг тавьсан байх юм. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат долоон хориг тавьснаас хэсэгчилсэн тав, хуульд бүхэлд нь хоёр хориг тавьж байжээ. Тухайн үеийн парламент гурван хоригийг нь хүлээн авсан байна.  

Найман жил Ерөнхийлөгчийн албыг хашсан Нацагийн Багабанди 30  удаа хориг тавьснаас 20 нь хэсэгчилсэн 10 нь хуульд бүхэлд нь тавьсан хориг байв. Үүнээс УИХ 10 хоригийг хүлээн аваагүй байна.

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө бичүүлж, хэлүүлэх дуртай Н.Энхбаяр дөрвөн жилийн хугацаанд есөн удаа хориг тавьснаас долоог нь тухайн үеийн УИХ хүлээн авчээ. Цахиагийн Элбэгдорж 2009-2013 оны хооронд таван хориг тавьсны гурав нь хэсэгчилсэн, нэг нь  хуульд бүхэлд нь тавьсан хориг байв.

Эдгээр Ерөнхийлөгч нар шинэхэн Ерөнхийлөгчөөс ялгаатай нь Сайдын томилогоонд хориг тавиагүй аж. Тэгэхээр тав дахь Ерөнхийлөгчийн тавьсан хориг Сайдад гэдгээрээ анхдагч болох нь.

Дөрвөн Ерөнхийлөгчийн 20 жилийн хугацаанд тавьсан 51  хоригийн  34 нь хэсэгчилсэн, 17 нь хуульд бүхэлд нь тавьсан хориг байжээ. Тухайн үеийн парламентууд нийт хоригуудаас 34 хоригийг хүлээн авсан байх юм.

МАН-ын бүлэг 65-уулаа байгаа нөхцөлд Ерөнхийлөгчийн ХОРИГ-оос сүрдээд байх зүйл алга гэж харагдана. Хуулийнхаа хүрээнд хэлэлцээд тийм, үгүй гээд явчих боломжтой. Харин Ерөнхийлөгчийн ХОРИГ-оос илүүтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын ДАРГА-аас нь жийрхээд, 65-ын бүлэг нь хуваагдаад байвал асуудал хүндэрнэ гэсэн үг.  Ерөнхийлөгчийн талд ашигтайгаар шийдэгдэнэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(150.129.140.187) 2017 оны 11 сарын 07

Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн хувалз яасан ханаж цаддаггүй шуналтан бэ. Төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй мөртөө чам шиг хөрөнгөтэй 10 тэрбумын үнэтнй АСЕМ Виллад амьдардаг амьтан байдаг юм уу. Чи сайд болохын тулд нүүрээ минчийлгэж байгаад л Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад оролцосон шдээ. Ичих булчирхай гэж байдаг бол өөрөө сайн дураараа засгаас зайлаач ээ нүдний булай минь

0  |  0
ард түмэн(66.181.177.121) 2017 оны 11 сарын 07

энэ зи гэж улс орныг ховонд хутгалаа

0  |  0
Жорже(202.70.46.221) 2017 оны 11 сарын 06

Багабанди Отгонбилигийг эрдэнэтийн ерөнхий захиралаар буцааж тавь гэж ацаглаад Ганболдыг долоон удаа буцааж байсан шүү дээ

0  |  0
Зочин(114.30.177.117) 2017 оны 11 сарын 06

Багабанди Да.Ганболдыг өчнөөн л буцааж байсан шдээ

0  |  0
Зочин(114.30.177.117) 2017 оны 11 сарын 06

Багабанди Да.Ганболдыг өчнөөн л буцааж байсан шдээ

0  |  0
ах(182.160.5.139) 2017 оны 11 сарын 06

Баттулгаа энэ хүн болгонруу харж хуцсан гөлөн гөлөн гэсэн гөлөгнөөсөө салаач. Хэрэв энхболдоос салахгүй бол чи өөрөө хэн ч биш болно гэдгээ ухаарах цаг чинь боллоо шүү

0  |  0
Үйлийн үрээ эдэлнэ..(203.91.117.8) 2017 оны 11 сарын 06

Хачин дүрснүүдийн зургийг тавиад амьтан хүний дургүй хүргээд бай. Бүгд тамд унах нь тодорхой хүмүүс байна.

0  |  0
А.Эрдэнэд(203.91.117.8) 2017 оны 11 сарын 06

Хэтэрхий нэг талыг барьсан нийтлэл маягын гоморхол байна. Асуудалд бодитоор хандаж сур. Хятадуудыг толгой дээрээ залчихаад, тогоотой сүүгээ самруулаад амьдрах уу? Хэдэн халтар төгрөгний хойноос үхэн хатдагаа больсон цагт л.... Наад өмнөх Ерөнхийлөгч нарын чинь ч хувьд гадны заавраар ажиллаж Монголыг зарж ирсэн нь тодорохой байгаа юм шүү. Бүгдийг нь цаазалбал таарна... Удахгүй тамд унацгаах нь тодорхой....

0  |  0
zochin(103.229.121.145) 2017 оны 11 сарын 06

ZAAWAL ED NARTAY ADIL BAYKH YOSTOY YU? ED NAR CHINI BUGD OLIGARKHUUD . TER YARWAYSAN DURAK BAYNA , ZORIGIIN KHEREGT NER NI KHOLBOGDOOD L BAYDAG, TER MANAN-GIIN TOLGOYLOGCH BAYNA .

0  |  0
Голио(202.70.46.218) 2017 оны 11 сарын 06

Яахав дээ урдны хэдэн еренхийлегч хийж байсанууд МАНАН гийнхан ш дээ Негее 30 гэр бvлийн телеелел

0  |  0
irgen(202.21.106.123) 2017 оны 11 сарын 06

Зиг өөрчил

0  |  0
зочин(202.9.43.24) 2017 оны 11 сарын 06

Эрдэнэ гуай Энхбаяр гуай 3 дахь еренхийлэгч менеес мен нь унен щуу дээ Та юунд эмзэглээ вэ

0  |  0
зочин(103.229.120.169) 2017 оны 11 сарын 06

Энэ удаагийн хоригууд зөвхөн өшөө хорслын л илэрхийлэл болоод,улс оронд л хохирол учруулаад байнадаа.З.Энхболд бол ерөөсөө өшөө хорсол дагуулсан гөлөөн шүүдээ.Үүнийг Баттулга өөрчилж чадахгүйээ

0  |  0
Top