Гэрэл зургийг Г.Батсүх
Монгол орны нэн ховор, дархан цаазат амьтан аргалийн идээшдэг нутагт зориуд түрэмгийлэн халдахаар завдаж байгаа тухай Дорноговь аймгийн Өргөн сумын нутгийн зон олон мэдээлсээр байгаа. Тус сумын нутаг Аргалийн уул орчимд “Эгшиглэнт- Уул” ХХК өнгөрсөн сард хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Хайгуулын үйл ажиллагаа явуулснаар Аргалийн уул орчимд нутагшин амьдардаг аргаль хонины өсөж үржих боломжийг үгүй хийх, малын бэлчээр, говийн байгаль орчинд сөргөөр нөлөөлөлж болзошгүй байдал үүсээд байгаа аж.
Тиймд тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг илгээж компанийн үйл ажиллагааг зогсоож, цаашид тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг тавьсан байна. Учир нь тус компани үйл ажиллагаа явуулахдаа археологи, палеонтлогийн судалгаа хийлгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 40.01, 40.02 дугаар зүйлийг зөрчсөн, мөн нутгийн малчин иргэдийн ундны усны худгийг эвдэж сүйтгэсэн зэрэг зөрчил гаргасан байна.
Мөн аймгийн Засаг даргаас Өргөн сумын Засаг даргад хандаж Аргалийн уул орчимд олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг сумын ИТХ-д яаралтай оруулж шийдвэрлэхийг үүрэг болгов. Тус аймаг нийт нутаг дэвсгэрийнхээ 25-аас доошгүй хувийг тусгай хамгаалалт авах бодлого баримталж байгаа юм.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
ЭНЭ БИЧИЖ БАЙГАА БАЙДЛЫГ ХАРААЧ ....ЗӨВ БИЧ
ЭХЛЭЭД ЗӨВ БИЧ...
Алдаа их байна. Орон нутгийнхан тэмцэж нутгаа аврахгүй бол төвөөс хэн ч ган хийхгүй
зөв бич...
Zuv bich.