Улаанбаатараас Өвөрхангай, Баянхонгорын чиглэлийн замыг хаалаа

Админ | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орж байгаатай холбоотойгоор зарим замууд хаагдахад хүрээд байна. Улаанбаатараас Өвөрхангай, Өвөрхангайгаас Баянхонгор чиглэлийн замуудыг түр хугацаагаар хаах шийдвэрийг Замын цагдаагийн газраас гаргасан байна.

Дээрх чиглэлийн автозамуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч буй ажээ. Мөн Өвөрхангай аймгийн “Шартын даваа”, “Бумбатын даваа”-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх хоёр давааны хөдөлгөөнийг түр хаажээ. Цас үргэлжлэн орж байгаа тул замыг хэдийд нээх нь тодорхойгүй байна.

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top