Монгол Улсын цор ганц баялаг бол хөрсөн доорх ашигт малтмал биш, харин оюуны шавхагдашгүй нөөцийг түшиглэж мэдээллийн технологийн салбарт хөрөнгө босгож болно гэдгийг харуулж чадсан “Айтүүлс” ХК хувьцаагаа олон нийтэд санал болгосон эхний өдрөөсөө л анхаарлын төвд байв.
Тэдний талаар энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид, УИХ-ын гишүүд ч магтаж, үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсээр байна.
"Монголын хөрөнгийн зах зээл дээр IT салбараасаа анх удаа IPO хийж байгаа itools компаний хамт олонд амжилт хүсье. Бид дан уул уурхайгаас хараат байж болохгүй. IT салбар дээрээ суурилсан оюуны экспорт хийх боломжийг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол залууст тийм боломж бий гэдэгт би итгэдэг"
Монгол залуусын оюун ухааны дархлаа дэлхийд түгэхийн эхлэл #IPO гаргажээ. Бахархаж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Дархан хотод маань Олон улсын хэмжээний #ДАТА төв баригдаж байгаа нь Дархан хот цаашдаа инновацийн төв болох боломжтойг харуулж байгаа юм.
“Айтизон” ХХК-ийн захирал Н.Баттулга: Цаашид эдгээр мэдээллийн үнэ цэнэ ямагт нэмэгдэх тул хувьцааны ханш бас нэмэгдэж байх болов уу гэж үзэж байна.
“Старсофт” ХХК-ийн захирал Д.Өлзий-Орших: 20-р зууны хамгийн үнэ цэнэтэй баялаг газрын тосбайсан бол 21-р зууны хамгийн үнэ цэнэтэй дуусашгүй нөөц бол Өгөгдөл Дата юм.
Цахим хэрэглэгч Ц.Мөнхбаатар: Монголчууд бид Оюу толгойгоо ухаж биш Оюунлаг залуусаа дэмжиж дэлхийд нэрээ гаргах боломж нээгдэж эхэллээ.
Цахим хэрэглэгч Jargal Bay: Байгалийн баялаг бол цор ганц баялагын нөөц биш гэдгийг энэ залуус харуулж байна даа
Цахим хэрэглэгч Chansaa Amaraa: Үйл ажиллагааны хувьд өргөжин тэлснийг харах таатай байх юм.
-Сүүлийн үед санхүүжилтийн өртгийг бууруулах асуудал идэвхтэй яригдаж байна. Энэ асуудлыг шийдэх нэг гарц бол хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох явдал юм.
Ойрын хугацаанд үндэсний компаниудын IPO гаргах санаачлага идэвхжиж байгааг хараад баяртай байгаа. Хамгийн сүүлд гэхэд “Айтүүлс” ХК Хөрөнгийн бирж дээр IPO гаргасан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж нилээн татаж байх шиг байна. Учир нь мэдээллийн технологийн салбар бол хамгийн хурдацтай өсч буй салбар. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хийгдэж буй хөрөнгө оруулалт, IPO энэ салбарт түлхүү хийгдэж, хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтыг IT компаниуд тэргүүлж байна. Бусад салбарын өсөлтөнд ч энэ салбарын оролцоо чухал. Хэрэв IT-ийн салбарыг хөгжүүлэхгүй бол бусад салбарын өсөлтийг бий болгож чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Эдийн засгийн хөгжлийн суурь болж буй энэ салбарт Монголд анхны буюу iTools ХК-ийн IPO хийгдэж байгаа нь маш зөв зүйл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл бидний хөрөнгө оруулалтын чиг хандлага дэлхийн чиг хандлагатай нэг зүгт харж эхэлж байна. Олон улсын биржүүдийн жагсаалтыг харахад багагүй хувь нь технологийн компани байдаг. Харин бид мэдээллийн технологийн компанигүй биржтэй байсан бол ийнхүү АйТүүлс ХК хөрөнгийн биржийн жагсаалтанд орж ирэн Монголчууд хөрөнгө оруулалтын багцдаа мэдээллийн технологийн хувьцаа шинээр нэмэх боломж бүрдэж буй нь нь манай хөрөнгийн зах зээлийн хувьд ч нэгэн шинэ алхам юм.
Интернетийн хэрэглээ хурдацтай өсөхийн хэрээр датаны хэрэглээ, хэмжээ даган асар хурдан өсч байгаа бөгөөд датагаа үр ашигтай ашиглаж чадсан бизнес эрхлэгч зах зээлд түрүүлж алхах тийм цаг үе ирээд байна. Иймээс энэ компани төлөвлөсөн үзүүлэлтэндээ хүрэх бүрэн боломжтой гэж бодож байна.
Эх сурвалж https://www.news.mn/?id=240027
iTools #IPO #ҮндэснийDATA гэсэн хаштаагтай постууд цахим сүлжээгээр одоог хүртэл тасрахгүй хөвөрсөөр л байна.
Сэтгэгдэл ( 0 )