Орхон аймагт хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бизнес эрхэлж буй 15-34 насны залууст хоёр жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 10 сая төгрөгийн зээл олгохоор болсон байна.
Зээлд хамрагдах иргэд хувиараа болон багаар оролцох бүрэн боломжтой бөгөөд нэг баг таваас олонгүй гишүүнтэй байх шаардлагатай аж. Гарааны бизнес эрхлэгчдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ сарын 1-8-нд ажлын цагаар бүртгэж байгаа аж.
Хөтөлбөр дөрвөн үе шаттай хэрэгжих гэнэ. Нэгдүгээр үе шат нь оролцогчдын бизнес санааны танилцуулгыг хүлээн авч урьдчилан шалгаруулалт явуулсанаар шийдэгдэх бол хоёрдугаар шатанд шалгарсан бизнес эрхлэгчдийг 54 цагийн сургалтад хамруулж, шилдэг нэг төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гуравдугаарт, шалгарсан төслийн багт таван долоо хоногийн турш мэргэжлийн хүмүүс зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Харин дөрөвдүгээр шатанд нэмэлт хөрөнгө оруулах ажлыг төслийн багтай хамтран зохион байгуулахаар төлөвлөгджээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )