Баянхонгорынхон орон гэргүй 38 өрхөд өргөө цагаан гэр олгохоор болжээ. Аймгийн удирдлагууд энэ сарын 9-ний өдрийн морин цагт иргэдэд өргөө гэрийг гардуулахаар болсон байна.
Баянхонгор аймгийн сумдын Засаг дарга, орлогч дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга болон аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэргээр төсвийн байгууллагын 176 удирдлагуудын хандив болон орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК-ний санхүүжилтээр дээрх 38 гэрийг иргэдэд олгож байгаа аж.
Амьдралын боломж тааруу зорилтод бүлгийн иргэдэд гэрүүдийг өгөх юм.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )