Элчин сайд С.Хүрэлбаатар Японы Эзэн Хааны “Мандах наран” одонгоор шагнуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнажээ.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр шагналыг гардуулж өглөө. С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил уйгагүй зүтгэж байгаа юм.

Тэрээр  1997-2001 он, 2012-2017 онуудад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай дипломатч юм. Түүний сэтгэл, зүтгэлийн үрээр  эдүгээ 45 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол, Японы харилцаа Стратегийн дотно түншлэлийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top