Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

УИХ энэ сарын 15-ны өдөр гэхэд Монгол Улсын 2018 оны төсвийг баталсан байх хуулийн хугацаатай. Баталж чадаагүй тохиолдолд парламент тарна. Мэдээж, парламентаа тараахгүйн тулд хугацаандаа багтаж төсвөө баталж таарна.  Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан. УИХ дахь Монголын Ардын Намын бүлэг хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж санал нэгдсэн. Хууль зүйн байнгын хороо хуралдахад АН-ын бүлгийн хоёр гишүүнээс бусад нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй юм.

Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Гурван талт зөвшилцөлийн хүрээнд талууд хэлэлцэж 300 мянган төгрөгийн дэмжлэгийг төрийн албан хаагчдад өгөхөөр шийдвэрлэж, төсвийн тодотголд байршуулчихсан ажээ. Багш, эмч нар нэг удаагийн хууран мэхлэх арга гэж үзэж байгаа ч хүссэн ч эс хүссэн ч авахаар болж байна. Ингэхдээ Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хасаад хэлтсийн даргаас доош албан тушаалтан, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх юм. 180 мянга гаруй албан хаагчдаас 3000-4000 албан тушаалтан л 300  мянгыг авахгүй бололтой.

55.4 тэрбумыг төсвийн тодотголоос бүхлээрээ олдохгүй

Ерөнхийлөгчийн 2017 оны  төсвий тодотголд бүхэлд нь тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь ийнхүү тайлбарлаж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт ажилтнуудынх нь 300 мянган төгрөгийг хуваарилчихсан. 170 мянга давсан төрийн албан хаагчдад 300 мянгыг албан  бусаар тараагаад өгчихсөн гэсэн үг. Нийлүүлээд бодохоор 55.4 тэрбум. Нэгэнт тараагаад байршуулчихсан учраас Ерөнхийлөгч бүхэлд нь хориглосон болж таарав.  Энэ нь анхных ч биш юм. Иймэрхүү байдалд орсон ХОРИГ-ийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд тавьж байжээ. Яагаав, УИХ-ын 76 гишүүний тойрогтоо зарцуулах 76 тэрбум төгрөг. Гишүүдийн 76 тойрогт тараагаад байршуулчихсан олдохгүй байсан учраас БҮХЭЛД НЬ ХОРИГ тавих аргыг хэрэглэсэн гэнэ.

Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ

Сайханбилэгийн Засгийн газраас  “0” данстай Засгийн газар хүлээж авсан Ж.Эрдэнэбатын шинэчлэлийн Засгийн газар жил гаруйн хугацаанд 600 тэрбум төгрөгийн давсан орлоготой Засгийн газрыг У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгчээ. Эдийн засаг Ж.Эрдэнэбатын хэлснээр сэхээнээс  энгийн тасагт шилжихэд нүүрс, зэсийн үнэ нөлөөлсөн аж. Дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол түүхий эд болох зэс, нүүрсний үнэ өссөн. Нүүрснээс 205 тэрбум төгрөг, зэсийн хүдрийн борлуулалтаас 103 тэрбум, долоон төрлийн татварын нэмэлт, Оргил рашаан сувилалын хувьчлал зэргээс 129 тэрбум, Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу хоёр хувийн буцаан олголтоос 163.8 тэрбум, нийтдээ 611 тэрбум төгрөгийн орлого улсын төсвөөс давсан юм байна. 55.4 тэрбум төгрөг илүүчилж багш, эмч нарт 300 мянган төгрөг өгье гэсэн. Нөгөөдүүл нь авахгүй гэв. Хүчээр Төсвийн тодотголд оруулчихлаа. Дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр. Авахгүй гээд байхад өгнө гэж зүтгээд. Ийм л дүр зураг харагдаж байна.  Мөн Ерөнхийлөгчийн хоригт Төсвийн тодотголоор 178 тэрбум төгрөгийг шинэ барилга, байгууламж барихад зориулж оруулж ирснийг бас хориглосон юм билээ.  Тамгын газрын даргынх нь тайлбарласнаар дараагийн төсөв батлагдах, он гарахаас өмнө эдгээр барилгыг тендер зарлаад барьж дуусгаж чадахгүй гэж үзэж байгаа ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
Top