А.Гылымханыг огцруулах эсэхийг маргааш шийднэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08
Баян-Өлгий аймгийн ИТХ дахь Ардчилсан намын 16, Монгол Ардын Намын зургаан төлөөлөгч өнгөрсөн сарын 30-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийд гаргасан билээ. Тус шийдвэрийг харин хууль бус гэж үзэн А.Гылымхан  үүрэгт ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
 Тэгвэл ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 9-ний өдөр буюу маргааш 14.00 цагт хуралдуулах 143 тоот тогтоол гаргажээ. Тус ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг даргыг албан ёсоор огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна.
Л.Зул
www.zindaa.mn
 
.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(103.212.118.125) 2017 оны 12 сарын 07

hotoor duuren hasguud,zarimdaa bi haana yavnaa bayan ulgiid yav nuu gej bodoghoor

0  |  0
Top