Нийслэл хотын өнгө төрх болсон Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа дүүргийн төдийгүй нийт хотын иргэдийн нүдэнд ил, сонорт түрүүнд байдаг. Иймд Засаг даргын Тамгын газар болон нийт хэлтсүүд салбар бүрт орон нутгийн онцлогт тохирсон шийдэлтэй менежмент хэрэгжүүлэх судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийдэг. Энэ удаа хог хаягдлын менежментийг ухаалаг болгох зорилт дэвшүүлэн бэлтгэл ажил 100 хувь хангагдан гүйцэтгэл 45 хувьтай байна.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тээвэрлэх хувиараас зөрж хог хаях зэрэг асуудлуудыг цэгцлэхээр эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерын хяналтанд байлгах юм.
Энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )