НИТХ-ын хурлын тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлыг шийдвэрлэлээ

2017 оны 11 сарын 10

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр буюу 2017 оны 11 сарын 09-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдан нийслэлийн хэмжээнд шийдлээ хүлээсэн зарим асуудлуудтай холбогдох шийдвэрүүдтийг гаргалаа. Тухайлбал, Нийслэлийн өмчийн бүртгэлээс зарим барилга байгууламж хасч актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, НИТХ-ын  тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн  тэргүүлэгчдийн хурлаас 11 сарын 15-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг зарлалаа.

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр тогтжээ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдааныг энэ сарын 24-нд хуралдуулахаар  товлосон байна.  НИТХ-ын ээлжит хуралдаанаар дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэнэ  гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top