Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус хурал өчигдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Тус хуралдаанаар аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах эсэх турхай асуудлыг хэлэлцэх байж.
Хуралдаан хойшилсон шалтгаан нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 143 тоот тогтоолын биелэлтийн тухай шүүхийн шийдвэр гэнэ. Тус шийдвэр одоогоор гараагүй бөгөөд түүнийг шүүх шийдсэний дараа ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар болжээ.
Харин ээлжит бус хуралдаан зарлах хүсэлт гаргасан төлөөлөгчид дээрх шийдвэрийг хууль бус хэмээн мэдэгдэж, Хурлын даргыг ирж хуралдаанаа эхлүүлэхийг шаардаж байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )