Дорнод аймгийн төвд орших Бурхан багшийн сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хиймэл нуурын мөс цөмөрч бага насны хоёр охин унажээ. Харин аз болоход, охидын ойролцоо явсан хүмүүс яаралтай тусламж дуудсанаар тэднийг аварч амжсан байна.
Одоогоор гол, мөрөн, нуурын ус бүрэн хөлдөөгүй, цөмрөх аюултай байгаа тул зам товчлох, цаг хожихын тулд мөсөн дээгүүр явахгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс ард иргэддээ анхааруулсан байна.
Дашрамд дурдахад, Дорнод аймгийн УЦУОШГ-ын ус судлалын ажиглалтын мэдээгээр Улз гол Чулуунхороот, Баян-Уул орчмоор 1-8 см орчим зузаантай мөсөн бүрхүүл тогтсон, Хэрлэн, Халх гол, Буйр нуурын ус захаараа мөстөөд байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )