Бусдын фейсбүүкд хулгайгаар нэвтэрч залилан хийх явдал хөдөөд дэлгэрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10
Залуус үгсэн тохирч бусдын фейсбүүк хуудас руу хулгайгаар нэвтрэн залилан хийсэн хэрэг Дорнод аймагт гарчээ.
Энэ төрлийн хэрэг хоёр удаа гарч шалгагдаж байгаа тухай тус аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Т-ийн хувийн чатыг ашиглан өнгөрсөн сарын 22-ны өдөр найз О-ийн дансруу иргэн Д-гээс 99 000 мянган төгрөг гуйвуулж авсан байна.
Мөн дансаар иргэн Э-ээс 150 000 төгрөг заллин авсан байна. Түүнээс гадна тус сумын иргэн Э-рүү найз О гэх залуугийн нэрийг барьж, утсаар ярин 270 000 төгрөг авсан хэрэг гарчээ. Тиймээс цахим орчинд хэн нэгэнтэй болгоомжтой харилцах, бусдаас ирэх мөнгө төгрөгний хүсэлтэд анхааралтай хандахыг аймгийн Цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.
Л.Зул
www.zindaa.mn
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top