Г.БАТБАЯР: Талийгаачийг” Чи ямар царайлаг юм бэ” гэж хэд хэдэн удаа хэлсэн нь сэжиг төрүүлдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Одоогоос хоёр жилийн өмнө энэ хэрэг үйлдэгдсэн байдаг. Энэ хугацаанд зургаан удаагийн шүүх  хурал болжээ. Улсын дээд шүүх хянан хэлэлцээд Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзсэн анхан, дунд шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүнийг цагаатгах шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрүүдтэй талийгаач П-гийн ээж, өмгөөлөгч нь санал нийлэхгүй байгаа юм. Дээд шүүхийншийдвэр болоод өмгөөлөгч Г.Батбаярын байр суурийг хүргэж байна.

Улсын дээд шүүх Д.Буяннэмэхийг цагаатгалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу  хянан хэлэлцлээ.

Тэрээр  2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашин дотор амь хохирогч П өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогчийн биед 26 удаагийн хутгаар шарх үүсгэн, санаатай амь насанд нь халджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Д.Буяннэмэхийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэн,  гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэж байжээ.

Хэргийг тодруулбал, Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхсын эмнэлэг дотор эхнэр хүүхдээ үлдээгээд улавч авах зорилгоор дэлгүүрт орох үед нь хохирогч П-гийн “ломбарднаас утас чөлөөлүүлэх” талаар ярихыг сонсож, П-гийн утсыг ломбардаас чөлөөлж, утсыг нь худалдан авах зорилгоор хамт явж, банкнаас мөнгө авсан болох, өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашины жолоочийн суудалд суужээ.  Энэ үеэр хохирогч П түүний араас хэд хэдэн удаа хутгалж довтолсны улмаас хамтдаа автомашины хаалгаар унаж, улмаар Д.Буяннэмэх өөрийн автомашиныг жолоодож яваад замын цагдаад “амь авраарай” гэж хэлэхэд цагдаа түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн үйл баримт  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн байна. Түүнчлэн амь хохирогч П нь Д.Буяннэмэх рүү довтолж түүнийг араас нь түрүүлж хутгалсны улмаас Д.Буяннэмэхийн биед тухайн үед амь биед аюултай хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Эдгээр болон бусад байдлуудыг анхан шатны шүүх нэгтгэн дүгнэж Д.Буяннэмэхийн үйлдлийг бусдын хууль бус халдлага, довтолгооны улмаас өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалт гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна хэмээн үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Харин хэргийг шийдвэрлэсэн хуулийн зүйл хэсгийг шинэ хуульд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар  зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Г.Батбаяр: Буяннэмэх талийгаачийг “ямар царайлаг юм бэ” гэж давтан хэлсэн нь сэжигтэй

Энэ хэргийг Улсын дээд шүүхэд хянаж байхад ажилласан өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-Улсын Дээд шүүх  шийдвэр гаргалаа. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулийн 4.2-т “Аргагүй хамгаалалт” гэсэн заалт бий. Бусдыг 26 удаа хутгалсан хүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзээд байгаа юм.  Бид бол зөвшөөрөхгүй. Хожимдсон, түрүүлж хийсэн аргагүй хамгаалалт гэж бий. Түрүүлж гэдэг нь халдлага эхлээгүй заналхийлэх үед хийгдэнэ. Хожимдсон гэдэг нь  довтолгоо дуусчихаад байхад хийгээд байсан үйлдлийг хэлнэ. Аль аль нь хариуцлагаас мултрах ёсгүй.

-Гэрчийн мэдүүлгээр батлагдсан бололтой?

-Буяннэмэхийн хэлсэн үгээр яваад байгаа юм. Ганцхан шүүгдэгчийн ярьсан, мэдүүлсэнээр шийдвэрлээд байж болохгүй. П-гийг гарт байсан хутгыг булааснаар довтолгоо зогссон. Эсрэгээрээ хутгатай Буяннэмэх П-г 26 удаа хутгалчихсан. Энэ өөр төрлийн гэмт хэрэг болоод явчихаж байгаа юм. Сэтгэл санаа цочирдсоны улмаас хүний амь нас хөнөөсөн гэж зүйлчлэгдэх ёстой. Гэтэл шүүх өөрөө эхлээд довтолсон хүнийг яаж ч зэрлэгээр алж болно гэх байдлаар хандлаа.

-Буяннэмэх шүүхийн шатанд юу гэж мэдүүлсэн байдаг юм бэ?

-Би яаснаа санахгүй байна. Тэр нөхөр өөрийгөө олон удаа хутгалаад үхчихсэн гэх маягийн юм ярьдаг болсон. Нэг мэдэхэд үхчихсэн байсан гэдэг.

- Шүүхийн шийдвэрүүдийг хөндлөнгөөс дүгнэвэл?

-18 настай хүүхэд өөрийгөө 26 удаа хутгалж, гарынхаа таван хурууг тасдаад, гэдсээ хүүлж үхсэн болж таарлаа. Буяннэмэх өөрийгөө хутгалаад байхад нь машин арын суудал дээр талийгаачийг дээрээс нь дараад зүгээр хэвтэж байсан. Ийм л сонин дүр зураг гарч ирээд байгаа юм. Шүүх энэ бүх нарийн шалтгааныг тогтоохгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Аргагүй хамгаалалт, довтолгоо хоёр зэрэг үйлдэгдсэн бол хүлээн зөвшөөрнө. Ингээгүй. Довтолгоо дуусчихаад байхад аргагүй хамгаалалт хийсэн гэж Дээд шүүх тайлбарласнаас хараад ашиг сонирхлын зөрчилд оржээ гэж бодсон. Эс бөгөөс Буяннэмэхийн талынхан нөлөөлсөн.

-Шүүх  хурал хэдэн удаа болов?

-Зургаа дахь шүүх хурал. Би дээд шатны шүүх хурлаас оролцсон өмгөөлөгч л дөө. Шүүх аргагүй хамгаалалт гээд оруулаад ирэхэд нь “сэтгэл санаа цочирдсон” гэдгээр зүйлчил гэж хоёр удаа буцаалгасан. Аргагүй хамгаалалт гээд тавхан хоромын дотор шийдчихсэн.

-Шүүх хүн амины хэргийг богино  ийм хурдан шийддэг юм уу?

-Таван шүүгч өөдөөсөө харж суугаад хэргийг зөв шийдсэн эсэх, хуулийг зөв ашигласан эсэхийг шүүн тунгаахгүйгээр хурдан хугацаанд асуулт байхгүйгээр дуусгаж байна. Энэ нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулдаг.

-Шүүх хурал дээр хар домын арга хэрэглэх явдал гардаг уу?

-Шүүх хурлууд дээр ийм зүйл гарна. Нэгнийхээ өөдөөс элс, шороо цацдаг. Буяннэмэх ч ялгаагүй. Ер нь, гэмшсэн шинжгүй, гэм буруугаа хүлээдэггүй л хүн. Энэ байдлаар явбал гэмт хэрэгтэн хэргээ нуух,би гэм буруугүй гэдэг нөхцөл байдал нийгэмд бий болно.

-Талийгаачийн ээж  Буяннэмэхийг нөлөөтэй, мөнгө гэж ярьдаг.  Танд юу ажиглагдав?

- Буяннэмэх 461 дүгээр ангиас гарч ирээд бүх зүйл өөрчлөгдөөд эхэлчихсэн. Нүд рүүгээ, дал мөр, эгэм рүүгээ хутгалуулсан гэдэг. Дал мөрөнд хутгалуулсан сорви байхгүй.

-Дээд шүүхийн шийдвэрийг харсан. Буяннэмэхийг араас нь  хэд хэдэн удаа хутгалсан гэсэн байна лээ?

- Араас нь хутгалсан ул мөр байхгүй. Хумсаар маажсан сорви бий. Талийгаач эсэргүүцээд амь тэмцэхдээ үлдээсэн сорви гэж харагдана. Хувцсан дотуур нь гар орсон байх. Түүнээс биш араас нь хутгалсан бол өмсч явсан хувцас нь цоорно биз дээ. Тийм зүйл байхгүй. Хутганы шарх байхгүйШүүгдэгч тал өөртөө ашигтайгаар тайлбарласан. Араас нь дайрсан шинж, тэмдэг илрээгүй юм. Ямар ч хүн араас нь дайрахад машиныхаа хаалгыг онгойлгоод зугтана.

-Хутга хэнийх гэдгийг тогтоосон уу?

- Тогтоогоогүй. Жолоочийн суудлын хажуугаас олдсон. Хутганы ирнээс илэрсэн цус Буяннэмэхийнх байсан. Талийгаач хутгалуулаад үхсэн бол хутганы ирнээс П-гийн цусны толбо илрэх ёстой. Энэ эргэлзээтэй, дамжмал нотлох баримтаар шийдэгдсэн хэрэг.

 

-Нотлох баримт бий  юу?

-Хангалттай нотлох баримтгүй хэргийг шийдвэрлэсэн. Буяннэмэхийн  зүү эгэмд байдаг хутганы шархыг ярьдаг.

-Эмчийн дүгнэлт гарсан байх?

-Эмч баруун гараараа зүүн эгэмдээ хутгалж өөрийгөө гэмтээх боломжтой гэсэн. “Өргөө” кинотеатрын хажуугийн замаар уруудахдаа өөрийгөө хутгалсан гэж П-гийн ээж хэлдэг. Цагдаа руу гэрлээ унтраасан машин дөхөж, зугтах шинжтэй болсноо болиод “намайг хүн хутгаллаа” гээд ухаан алдсан гэж замын цагдаа хэлдэг.  Уушгинд хий орсон тохиолдолд хүн ямар ч хөдөлгөөн, үйлдэл хийж чаддагүй гэх шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлт байдаг. Цээж рүү нь хутгалсан бол уушги нь шархадсан хүн бусдыг  26 удаа хутгалж чадахгүй.

                         ШИНЭ НОТЛОХ БАРИМТУУД  ГАРГАНА

-Дахиад Дээд шүүхийн шийдвэрээс дурдах гээд байна. Хоёулаа ноцолдож байгаад машинаас унаад. Буяннэмэх замын цагдаагаас тусламж хүссэн гэсэн байсан?

- Буяннэмэх яг тэгж ярьдаг юм. Машины арын суудал дээр ноцолдож, дээрээс нь дарсан гэдэг. Тэр суудал үхэр алсан юм шиг  цусанд будагдсан байдаг. П-гийн  цус. Машины хойд суудал дээр ноцолдож байгаа хүмүүс машинаас тэврэлдэж унах боломжгүй. Үүнийгээ үйлдлээр үзүүл гэхээр Буяннэмэх чаддаггүй юм. Машинаас чирч буулгах боломжтой. Сайн санахгүй байна гэдэг. Долоо хоног саатуулаад гаргасан. Анхан шатны шүүх хурал болоход ээдрээтэй хэрэг байна гурван шүүгчтэй хийе гэж санал оруулахад нэг  шүүгчтэй шийдсэн юм билээ.

- Бичлэг байдаг уу. Талийгаач дэлгүүрт гар утас барьцаалан зээлдүүлэх газраас авах тухай ярьсан бололтой байдаг?

-Бий.Бичлэгийг үзэхээр талийгаачийг утсаар ярьж байхад Буяннэмэх хараад хүлээгээд зогсч  байгаад дагаж гардаг. Анхан шатны шүүх хурал дээр хаашдаа ял авах юм байна сэтгэл санаа цочрон давчдсан гээд 3-4 жилийн ял авая гэж ярьж байсан хүн аргагүй хамгаалалт болгоод цагаатгагдлаа.

-Ломбарданд гар утас байсан уу?

- Хоёр гар утас 150 мянга төгрөгийн барьцаанд байсан. Тэр хүүхэд худлаа хэлээгүй л байж. Гэхдээ утаснуудыг аваагүй.Буяннэмэхийн ярианд сэжигтэй үг  давтагддаг.

                  П-Г ХУТГАЛЖ АЛАХЫГ ХАРСАН ГЭРЧ БИЙ

-Ямар үг?

-Чи ямар царайлаг юм бэ гэж хэд хэдэн удаа хэлсэн байдаг. Би асуусан. Чи арай тэр хүүхдийг оролдсон юм биш биз. Чи оролдож, татаж чангаагаад эсэргүүцэхээр нь алчихсан юм биш биз дээ гэж хүртэл  асууж байсан. Мэдээж үгүй л гэнэ.  Талийгаач туранхай, царайлаг хүүхэд байсан. 

- Хохирогч гэж яръя л даа. Биед нь амь насанд аюултай байдал үүсгэсэн гэсэн байсан?

- Зүүн эгэмний шарх нь Буяннэмэхийг авраад  байдаг юм.  Үхэлд хүргэж мэдэх шарх гээд ярьдаг. Үхлийн шарх авсан хүн бусадтай ноцолдоод 26 удаа хүнийг хутгалж чадах уу.  Үхлийн шархтай хүн эмнэлэгт хэвтээд талийгаачийн ээжийг очиход шөнө нь гараад явсан байсан гэж ярьдаг. Гэмтлийн эмнэлэгт ах дүү нараас нь эмч хийдэг нөлөөтэй учраас өөртөө ашигтайгаар гэмтлийн зэргээ тогтоолгож түүх  үүсгэсэн байх магадлалтай.

- Дээд шүүх хянаад шийдвэрлэчихлээ. Эцсийн шийдвэр болов уу?

-Үгүй. Одоо Ерөнхий шүүгчид хандах боломж үлдсэн. Эрүүгийн танхимын нийт буюу есөн шүүгчийн хурлаар шийднэ. Тогтоол ирсэнээс хойш 45 хоног дотор хандах ёстой. Бид хандана.

-Та бүхэнд шинэ нотлох баримт, гэрч бий юу?

- Шинээр илэрсэн нөхцөлөөр  хандана. Тухайн хүүхдийг хутгалж алж байгааг харсан гэрч бий. Эхний шүүх хурлуудын үед айгаад хэлж чадаагүй юм билээ. Давах шатанд гэрчийг оруулах боломжгүй байдаг. Мөн хэд хэдэн нотлох шинэ баримт гаргаж тавина.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 84 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(59.153.114.71) 2017 оны 11 сарын 13

Sonin hereg bn daa

0  |  0
Баас(66.181.189.99) 2017 оны 11 сарын 13

Нөгөө шоучин байх шив дэээ. Хэргийг хэрэг биш шоу гэж боддог нөхөр байхаа

0  |  0
ЗОЧИН(66.181.187.111) 2017 оны 11 сарын 13

ЯМАР УТГАГҮЙ ШИЙДВЭР ВЭ.МОНГОЛЫН ЯЛЗАРСАН ШҮҮХ ШУДАРГААР ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХ ЧАДВАРГҮЙ БОЛЖЭЭ.МОНГОЛД ГАЖ ДОНТОН МӨНГӨТЭЙ ЭМЧ АХТАЙ БОЛ ХҮНИЙГ АЛСАН Ч БОЛНО.ХҮҮ ЦАРАЙЛАГ МӨНГӨГҮЙ ТАНИЛГҮЙ ҮХСЭН БОЛОХООР ҮГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ.МОНГОЛЫН ШҮҮХ ИЙМ Л ШҮҮХ ЮУН МАЛАЙЗ ЕГИПЕТЭЭС ДОР .ХАМГИЙН МУУ АВИЛГАЛД ИДЭГДСЭН ШҮҮХ ЗАСАГЛАЛ МОНГОЛД БАЙСААР БАЙНА

0  |  0
Жудаг(202.179.27.23) 2017 оны 11 сарын 13

Энэ ер нь юм болгоныг өмгөөлөх санаатай даг аа

0  |  0
жав(124.158.110.82) 2017 оны 11 сарын 13

энэ нөхөрт итгэхэд хэцүү дээ

0  |  0
№-(202.179.25.73) 2017 оны 11 сарын 13

хэрэг болоход шүүгдэгч хохирогч хоёр л байсан юм биш үү. хохирогч нь үхчихсэн. тэгэхээр хүн алсан хүн нь би тэр хүүг царайлаг гэж хэлсэн юм а гэж ярьсан юм у

0  |  0
Зочин(118.33.222.183) 2017 оны 11 сарын 13

huniig 26 hutgalj alsan hun dahiad hun alhad nud tsavchihchgu bizde .zurag horogyavdag gazar ajil amidardag gazriin delgerengui niitleeche ur huuhdude holhon bailgay

0  |  0
уншигч(103.10.22.54) 2017 оны 11 сарын 13

Нэг муу дээрэмчин шаарыг л алчихсан байна билээ ш дээ. Жолоочийг гомо, гаж донтон болгох гээд хэдэн ”амьтан”, өмөөрч бичсэн хүмүүсийг мөнч их дайрч давшилж дээ энэ сайт дээр. Гражийн харанхуй, мухарт масктай этгээд чамайг хутгалбал, аз таараад чи хутгыг нь булааж авч чадвал юун 26 хутгалах 50, 60 л бүлж хаях биз. Энэ чинь амиа хамгаалах инстинкт. Маск хүртэл худалдаж аваад жолоочийг алахад бэлдсэн л байсан байна билээ дэг. Шүүхийн сайтнаас хэргийг нь хэрхэн шийдвэрлэснийг харна биз. За тэгээд одоо дайрч өгнө биз дээ. Жич: Буяннэмэхд ямарч хамаагүй хүн гэдгээ хэлчихье.

0  |  0
zasag(66.181.170.2) 2017 оны 11 сарын 13

bas nuguu batbayar umguulugchnii gol uu6 ene umguulj baival notoi doo

0  |  0
Бата(50.99.94.239) 2017 оны 11 сарын 13

Ийм новшийн гаж донтой юмнуудыг буудаж хаа нохой шиг алах хэрэгтэй. Энэ нөхөр л алсан байна ш дээ. Сайн шалгаад үзвэл шүүхийн шийдвэрт нөлөө үзүүлэх хүн ч юмуу хахууль өгсөн байж болзошгүй асуудал гарах л ёстой. Новш юмаа.

0  |  0
Zochin(37.248.159.42) 2017 оны 11 сарын 13

Naad balair gay dontontoi huuhed huchirhiildeg pedofiloo duujilvel taarna ehner huuhdee emnelegt uldeechiheed ulavchaa avaad yavahgui utsaa lombardaj bgaa tsarailag huud shohoorhoj huchindchiheed ul muruu nuuj 26 udaa hutgalj alsan mun uuriiguu hutgalsan,suudliig c mun uuruu hutgaar nuhelj zohioson uuriiguu c uuruu huthalsan shorond suuhgui l gesendee shuu dee uhvel taarna gomo huuhd huchindegch pedofil uheesei tsaazalj albal taarna huuliinhan haralgan tsarailahaa boliod onts gaj dontong nariin shalgay zohih yostoi shiitgeliig uguusei bilee ..Shudarga huuli gomo aluurchiig tsaazlah yostoi !!!

0  |  0
Irgen(37.248.159.42) 2017 оны 11 сарын 13

Uhsen hatsaniih ni biye hamgaalalt bdgiin ?! Balair gaj donton gomo novsh !!!Tsarailag huug mungunii problemtoi utsaa lombardahiig sonsood uduj chuluulj banknaas mungu avahaar daguulj mashindaa suugaad suudliin araas hutguluulsan gesen atlaa huugiin deer hevtej bsnaa deer ni Ch yamar tsarailag yum ve ?! gey bsnaa gomo novsh yaj tailbarlah gey bgnaa boldoo ?! Uhvel taarsan gomo huug huchindeh geyboroldsonoos zailshgui huurhii huu mungunii problemoos bolj ,deer ni itgemtgii zandaa hutlugdun gaj dontnii urhind orsonoos zailshgui ...Aluurchin gomo novsh hergees multarahiin tuld uuriiguu hutgalsan

0  |  0
Уншигч(66.181.179.175) 2017 оны 11 сарын 12

Энэ нэг балай шахуу өмгөөлөгч санаатай юм улааны хэрээ шиг сенсацитай болгон дээр л оччихсон хэвлэл мэдээллээр өөрийгөө олны танил болгох маркетингаа хийх юм. Хүний 2 сая төгрөгийг хараад дээрэмдэх зорилгоор хутгалсан дээрэмчин хулгайч ломбард хэссэн өөдгүй юмны гараас арай гэж хагас амьтай мултарсан л юм байна лээ шүү дээ. Худлаа гэвэл tsakhimshuukh.mn гэсэн сайтаас хайгаад олоод уншвал энэ хүний тавиад байгаа жүжиг ойлгогдох болно. Үхсэн П гэдэг нь босч ирээд царайлаг энэ тэр гээд хэлээ юу.

0  |  0
zochin(182.160.6.250) 2017 оны 11 сарын 12

yu ch gej yarisan Buynnemeh gedg chine jinheneesee gomo harin ter ah duus hamaatan sadanguud ni gomogoo umuurch uhsenii hohi bolgoj iim huniig ylgui gargaj bna hsdee huurhii huugiin utasiig avah geegui avch yavj huchindeh gej bsan bna tegeed yaj chadaagui alaad haychihsan novshiin aluurchin bna shuugch nar ni ene gomogiin hamtragch bhaa.hunii jaahan huuhed alchihaad ylgui garna gedeg tsaanaa bas hamtragch esvel tanil tal mungunii asuudal bna gesen ug shdee .Sohor shuugchdee uhsenii hohi gej bgaa bol uursdiin chine ur huuhed yag iim baidlaar uhnee gesen ug shuu urtei hun ureeree zuirleh heregt

0  |  0
Zochin(59.153.115.77) 2017 оны 11 сарын 12

Novshiin.gomo.bjde. bi uchnuun.ehner huuhedtei gomo nar medne, sejgiin huurnuud bgamda. Facebookr neg nuuts nertei grouptei gomo nar bga.

0  |  0
Энх(27.123.214.85) 2017 оны 11 сарын 12

Намайг нэг хулгайч хутгалавал цусаа үзээд зөрүүлээд тамираа тасартал хутгална

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 11 сарын 12

humuusee ene huuliinhan chn yu bolj bn nylh amitaniig belegiin don sedelteer aljchihaad huuliinhantai niilj zugeer garchihaad bidnii dund aimshigt aiuurchin zugeer ybj bih n daraa n ene ersdel heniig dairahiig bid medehgui ene huuliinhan zugeer mongonii tald zogsoj bn er emleh gemt heregten herees herervel yanaa buynnemeh bol JINHEN ALUURchin

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 11 сарын 12

chi ymar tsarailag yum be gedeg ug jinhen sejigtei ug bn nylh amitaniig oroldood eserguutseheer n dairsan bn ami n temtsej ooriigoo hamgaalah gej hutga ii n neg udaa bulaaj egemruu n hutgalsan bij bolohiin turanhai baga bolohoor huch n hureegui ene aluudchin byunnemeh sharhduulj bolohgui gej guitseej huuhdiin ami n hursen bn byunnemeh bol jinhen aluur chin uuniig hamgaalalt gej yav ch bolohgui ene buynnemeh gegch jinhen aluurchin belegiin donton mon huuliinhniig ESERGUUTSEJ bn

0  |  0
Eej(182.160.3.217) 2017 оны 11 сарын 12

Baliar gaj dontonguud ih boljee yanaa,minii neg tanidag huug shunu ajlaasaa taraad taxid suuhad ni neg hugshin er hachin hachin um yariad bsan geed bur shokond ordon bsan.buzriin huurnuud uhej dald oroosoi burhan mini huvguudiig mini avarch urshuu

0  |  0
Үнэн(202.21.107.136) 2017 оны 11 сарын 12

Буяннэмэх нь П-г алсан юм билээ.Буяннэмэх нь мундаг артай гар л даа.Энэ бол уснаас хуурай гарна.Үхсэн хүн үг хэлэх биш дээ.

0  |  0
Zochin(112.72.12.70) 2017 оны 11 сарын 12

Argagui hamgaalaltiig ursuj taslan zogsooh buyu argaguiger 1 tsohilt umu durelteer ami nasiig hohirooson bol bas oilgoj boloh, gtl davtan zerlegeer huniig alna gdg bol sanaatai aluurchin. Udaa daraa ger buliin huchirhiileld bsn ehner aluulah gj bhda argaguu hamgaalalt hiij nuhru 1 hutgalad alsan bhd tsagaatgaj bsn udaa ue ueiin shuuhiin praktikt bhgui de

0  |  0
mordogch(202.9.40.0) 2017 оны 11 сарын 12

Batbayr iin omgoolol ch dee.

0  |  0
unen(202.9.43.138) 2017 оны 11 сарын 12

uhdel bolohoosoo umnu esvel uhdel bolohgui ch nasaaraa tahir dutuu hunii gar harj humuust ger bulinhendee gai lai chiregdel tuvug uchruulahguin tuld iim lalaruud taarval zaaval ursuj nuhna . odoo iim lalaruud ih bolson shd .zailshgui alah geed hutga shuvug tumur chuluu boloh yum bol ursuj l alsan ni der shuu tegehgui bol uuruu l hohino bolno . aluuldaggui yumaa gehednasaaraa tahir dutuu bolj amidrah gej yadaj yavaa ah duu ger buliinhendee hezee ch gai bolohgui shuu iim lalaruudaas bolj shuud nuhah heregtei.bolohgui bol gart ni hutga shuvug tumur mod chuluug ni atguulaad al.

0  |  0
unen(93.219.159.211) 2017 оны 11 сарын 12

mördön baitsaagtsiin ur tsadvar muugaas zarim hereguud margaantai shiidegdeed baina hödlöshgui barimt notolgoog togtooj tsadaagui prokuror gemt heregt holbogdogtsiig horij tusgaarlan shalgaaguin utsiraas gemten ul möröö ballan ,huuliig öörtei ashigtaagaar erguuleed bnaa

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 12

хэн чгэсэн биеээ хамгаалана биз дээ хохирогч өөрөө эхэлсэн юм биш үү

0  |  0
үжин(150.129.143.71) 2017 оны 11 сарын 12

өмгөөлөгч нь шоучин юм даа

0  |  0
Зөвлөх(66.181.189.99) 2017 оны 11 сарын 12

Энэ балай өмгөөлөгч оролцоод эхлэхээр хэрэг чинь шоу болоод дуусана шүү. Эртхэн өөр өмгөөлөгч олж авсан нь дээр

0  |  0
Зочин(66.181.176.166) 2017 оны 11 сарын 12

Алуулж байхаар алсан нь дээр. Зэвүүн пацаан байжээ

0  |  0
ор(66.181.176.228) 2017 оны 11 сарын 12

Шүүгч нар гэж ямар ч чадваргүй дээр нь өндөр цалин авна хэргийг тэгсгээд мөнгөтэй талд нь үйлчлээд хаахийг боддог улс да.

0  |  0
Иргэн(202.9.43.132) 2017 оны 11 сарын 12

Энэ өмгөөлөгч хэвлэл мэдээлэл, дуулиантай хэрэг юу бна, тэнд л явж байдаг. Харин шүүх танхимд ялалт байгуулж байсан юм уу?

0  |  0
Зочин(202.9.42.198) 2017 оны 11 сарын 12

Хэргээс мултарсан ч насаараа тэнгэрийн гэсгээл хүртэж амьдаараа зовно гэсэн үг. Хүүгийн сүнс харж байгаа байхдаа. Сүнс нь гомдоод үргэлж хамт яваад унтаад идээд л хамт байвал яанаа

0  |  0
Зочин(66.181.184.240) 2017 оны 11 сарын 12

Буян биш Бузарнэмэх алуурчин нь тодорхой л бнштэ, бас ижил хүйстэн,шунахай яаавч олигтой хүн биш, үхсэн хүн үг хэлэхгүй гэж гүтгэж өнөөдөр зүгээр өнгөрсөн ч хийсэн бузар хэрэг чинь насан турш чамайг тайван байлгахгүй үр хүүхэд чинь ч үйлийн үрийг чинь үүрнээ муу алуурчин

0  |  0
Zochin(106.255.26.50) 2017 оны 11 сарын 12

Ene bol tsewer uhsen hunii zuw bnada Naad nuhur chini oroldson bn

0  |  0
зочин(59.153.113.156) 2017 оны 11 сарын 12

үнэн шудрага юм гэж байхаа больжээ.эрх мэдэлтэй танил талтай хүмүүс юу ч хийсэн зүгээр өнгөрдөг нийгэм ирж.сэжгийн юм гаж донтон оролдсон юм бгаз.

0  |  0
zochin(66.181.190.51) 2017 оны 11 сарын 12

ene shuugchid tend tsalin awaad suuhaasa icheech. huniig 26udaa hutgalaad argagui hamgaalt gej tsagaatgadag. ene aluurchin bol ugaasa gaj donton gomi nowsh baishd. ter nas barsan huu daruuhan zuw huuhed haragdsan. muu aluurchin amidiin tam chamaig huleej baigaa shu

0  |  0
Гүнсэ(27.123.214.123) 2017 оны 11 сарын 12

Гүнсэн

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 11 сарын 12

shuuh emnelrgchdee ter zochid buudald ami nasaa alddag 13 nastai ohinii dugnelt hurtel uur garsan geebzdee

0  |  0
A(27.123.214.89) 2017 оны 11 сарын 12

Odoonii xuuxduud ix xargis bolson. Xoorxii zaluu sandarsandaa 26 udaa xutgalsan n todorxoi. Yakj iim teneg medeelel tsatsaad bgan be? Tegleech prius 11 unachaad yaj shuuxiig xudaldaj avaxav dee. Yaj ch bodson amia xamgaalsan bxad evii dee. Teneg xuugee zuv xumuujuulku yasiin. Uxsen ni bolj axiad xechneen xun alax ch bsiin medku sht

0  |  0
АХ(66.181.160.89) 2017 оны 11 сарын 12

19 Настай байж дээрэм аллага хийх гэж байгаад үхжээ естой хохь нь болжээ нохойн үхлээр үхжээ өмхий шээс

0  |  0
Zochin(150.129.142.177) 2017 оны 11 сарын 12

Shuugchig mungu avdag yum shig uursduu uzsen harsan humuus shig hudla yarihaa bolimoor yuma uneheer medej bga bol zohih gazart ni shalguul medej bga humuus helehgui bol gemt hereg nuun daragduulsan hereg bno shu

0  |  0
Zochin(150.129.142.177) 2017 оны 11 сарын 12

Hutgalsan l yum chini huvtsas ni tsoorno gej boddog getel huvtsas ni tsoordoggui yum bn le uunig huulichid medej l bga da ene umguulugch dandaa sensaatsalj bdag er ni hun muutai hun

0  |  0
Баасны хард (27.123.214.88) 2017 оны 11 сарын 12

Батбаяраа 2007 онд Даваасүрэн гэдэг чиний явалддаг байсан охин нас сэжигтэй барсан . Тэрний сүнс харж байгаа шүү. Нүгэл чинь нүдээрэээ гарах өдөр ирнэ дээ

0  |  0
Нямаа(27.123.214.88) 2017 оны 11 сарын 12

За за

0  |  0
Бат(27.123.214.82) 2017 оны 11 сарын 12

Сайн шалга

0  |  0
Mongoliin irgen(27.123.214.124) 2017 оны 11 сарын 12

Sanaatai allaga. Gomo hun avgai huuhedtei ch baidag. Huchindeh geed eserguutseheer ni huug alsan uchraas l tevreldej unaj. Shuuh zuv shiideesei. Yasan ih ariin haalgatai etgeed ve. Hun alchaad sugaraad baidag. Gemtliin dugbelt gargasan emch nariig ATG, shuuhed og.

0  |  0
movi(66.181.187.82) 2017 оны 11 сарын 12

Ene neg umguulugch nuhriin umguulsun herguud dandaa butelguitej baih yum daa tegeed duuliantai yum bolgon deer oroltsono

0  |  0
zochin(182.160.35.56) 2017 оны 11 сарын 12

za yaj ch bodson ene sanaatai allaga l bna sh dee

0  |  0
зочин(202.179.25.185) 2017 оны 11 сарын 12

Сэтгэл санаа нь цочирдсон үедээ хүн өөрийн мэдэлгүй дахин дахин хутгалаад байдаг юм, тэрнээс харгис хэрцгийдээ биш

0  |  0
zochin(202.9.40.44) 2017 оны 11 сарын 12

6 udaagiin shuuh huralaas adil dugnelt garch bhad olon niited heterhii neg taliig barisan medeelel taraah hereg bga yumuu. Prius 11unachaad Mongoliin shuuh tsagdaag buheld n hudaldaj avch chadah uu? urn ch tegeed hun amia hamgaalah hamgaaluulah buren erhtei iim baihad zugeer zugsch bgaad aluulah ystoi baisan gejuu. Huuhdee zuv humuujuulj chadaagui eet ta hunii eh yum bolhoor huuhdiihee buruug oilgohgui bgad bga bololtoi. Olon udaagiin davtan heregtei tensen hargalzah yltai hun baisan shuudee. Uneheer l huuli tsagdaa hudaldagdsan bol barimttgaar olond delgeh heregtei

0  |  0
zochin(202.9.40.108) 2017 оны 11 сарын 12

yaj bodson hunii amiig 26 hutgalaad alsanhergiig 5 minutand shiidne gej, arai ch de, ene mongoliin shuuhiinhen buur yalzarch duussan yum bishu,

0  |  0
Зочин(66.181.188.93) 2017 оны 11 сарын 12

ямар аймаар юм вэ цаазаар ав ЭНЭ ШҮҮХИЙНХЭН ГЭЖ ХЭН ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨХ БОЛ ГЭЭД ХАРААД СУУЖ БАЙДАГ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ . ТЭДЭНД МӨНГӨ ӨГЧ БАЙВАЛ ХҮН АЛСАН НУУ ХҮН ХҮЧИНДСЭН НҮҮ ЕРДӨӨ Ч СОНИН БИШ

0  |  0
Top