Т.Дамдинсүрэн: Харамсалтай байна, Ерөнхийлөгчид хандана

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагийн үед нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь хохирсон, хүн гэмтсэн хэрэг гарсан. Улсын дээд шүүхээс Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж цагаатгалаа. Талийгаач П-гийн ээж Т.Дамдинсүрэнгээс үйл явдлын талаар тодруулсаныг хүргэж байна.

-Та Дээд шүүхийн шийдвэрийн тухайд юу хэлэх вэ?  

-Харамсалтай байна. Улсын Дээд шүүх хүн амины онц ноцтой ээдрээтэй гэмт хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болголоо. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчдийг ийм шийдвэр гаргана гэж арай бодсонгүй. Шүүхийн байгууллагад олон жил ажилласан хүмүүс нэгэндээ халддаггүй, шүүгч  шүүгчийнхээ шийдвэрийг буруутгаддаггүй юм байна гэсэн бодол л төрлөө. Анхан, дунд, дээд шат адилхан. Улсын дээд шүүхээс нэг удаа хэргийг буцаасан. Хоёрдахь удаагаа ороод Буяннэмэхийг цагаатгалаа.

-Прокурор анх Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар зүйлчилсэн  юм бэ?

- Эрүүгийн хуулийн 91.1-ээр хүний амь насыг санаатай хөнөөсөн гэж зүйлчилсэн. Буяннэмэхийг батлан даалтад гарсаны дараа зүйл анги өөрчлөгдөөд явсан байдаг.

-Улсын дээд шүүхээс шийдвэр гарсаны дараа юу болсон юм бэ?

-Мэдээж хэрэг шүүхийн шийдвэрт би бухимдсан.  Буяннэмэх рүү үг хэлсэн.Биед нь халдаагүй. Тэр олуулаа явдаг.


-Дээд шүүхээс ямар шалтгаанаар буцаж байв?

-Анхан, дунд шатны шийдвэрийг буруу ийм, ийм зүйлийг тодруул гэсэн. Мөрдөн байцаагч Уламбаярыг солиод шинэ мөрдөн байцаагчид шилжүүлсэн. Надаас нэмж өгөх баримт байна уу гэж асуугаад прокурорт шилжүүлсэн. Прокурор бол 91.1-ээр зүйлчилсэнийг шүүгч хүчингүй болгоод яваад байсан.  

-Цагаатгагдсан хүн миний хоёр сая төгрөгийг авахын тулд гэсэн байдаг?

-Тийм зүйл байхгүй. Дэлгүүрт миний хүүг утсаар ярихад хараад хүлээгээд зогсоод байгаа үеийн бичлэг бий. Хавтаст хэрэгт хавсрагдсан бичлэг, нотлох баримтуудыг би олон нийтэд ил болгоно. Дэлгүүрээс цуг гарсанаас хойш барьцаалан зээлдүүлэх газраас гар утсыг авч өгнө гээд 16.00 цаг өнгөрч байх үед ХААН банкны салбараас хоёр сая төгрөг авсан байдаг. Дансанд нь найман сая орчим төгрөг байсан юм билээ.  Замын цагдаа дээр очих үед Буяннэмэхээс хоёр сая 100 мянган төгрөг гарч ирсэн. Хэрэг үдшийн 18.00 цагийн үед болсон. Би өөрөө эрхзүйч мэргэжилтэй хүн. Бүх зүйл баримт нотолгоотой.

-Хохирсон гээд байгаа хүний мэдүүлэг хоорондоо зөрдөг  гэсэн үү?

-Буяннэмэхийн мэдүүлгүүд анхныхаасаа зөрүүтэй байдаг. Өмгөөлөгч нь ганцаараа байсан, гэрчгүй учраас зохиож ярихыг зөвлөсөн байх магадлалтай. Гурван хавтастай хэрэг 700 гаруй хуудастай. Уламбаяр байцаагч Буяннэмэхийг хувийн компанийн захирал гэх байдлаар өөрт нь ашигтайгаар баримт бүрдүүлсэн. Хувийн компанигүй хувиараа таксины үйлчилгээнд явдаг “Приус-10” машинтай л хүн.  Ах дүү нар нь төрийн албанд ажилладаг би үнэхээр дийлэхгүй юм билээ. Тэд ч үүнийгээ харуулж чадлаа. Гэвч үнэнд гүйцэгдэх өдөр ирэх байлгүй.

- Талийгаач суралцдаг байсан гэл үү?

-Хүү минь суралцахын хажуугаар ажил хийдэг байсан.  Анхныхаа цалинг аваад ээж рүүгээ захиралдаа хэлээд шилжүүлсэн дансны хуулга нь хүртэл бий. 

-Гэмтлийн эмнэлэгт эхнэр хүүхдээ үзүүлэхээр очоод Буяннэмэх гарсан гэдэг?

-Гэмтэл биш. Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв. Эхнэр, хүүхдээ дагуулж эмнэлэгт очоод улавч авахаар гарсан байдаг. Буяннэмэхийн араас 18 удаа эхнэр нь залгахад утсаа аваагүй. Эхнэр нь мэссж бичихэд би ажилтай байна. Дэлгүүрт ороод байжээ гэсэн байдаг.  Дуудаад байхад эргэж очоогүй эсвэл эхнэр, хүүхдээ дагуулаад явж болоогүй юу гээд ээдрээтэй зүйл олон. Энэ бүхэн Буяннэмэхийн яриа.

-Та Ерөнхийлөгчид хандах уу?

- Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзахаар болсон. Надад ард түмэндээ хандахаас өөр арга байхгүй. Буяннэмэхэд бол танил тал, ах, дүү гээд бий. Ерөнхийлөгчтэй ч уулзана. Цаашид зөвхөн миний хүүгээр зогсохгүй ийм үйлдлүүд гараад, ингээд хохироод хэлмэгдээд явах вий. Би үүнээс айж байна. Тиймээс тууштай л тэмцэнэ.

-Тантай уулзсан уу. Эвгүй зүйл боллоо уучлаарай ч гэдэг юм уу?

- 19 настай хүүхдийг алчихлаа гэж би хэлнэ. Гаж донтон  ч юм бил үү. Манай хүү их царайлаг.  Юун уучлал гуйх вэ. Би өөрөө хохирогч. Сэтгэлзүйгээр хохирч байна гэсэн зүйл ярина. Намайг доромжлолоо энэ хүнийг Зөрчлийн хуулиар шийтгэ ухааны зүйл хэлнэ. Миний хүүгээс 10 гаруй насаар ах хүн.

-Танай хүү бие бялдарын хувьд ямархуу хүүхэд байв?  

-Яаж ч бодсон миний хүү дийлэхгүй. Ангийнхан дотроо биеэр жижиг, 40 кг  гаруйхан  жинтэй тийм л хүүхэд шүү дээ.

- Хутга хэнийх вэ гэсэн асуулт хариултгүй бололтой байдаг?

-Хэнийхийг нь тогтоогоогүй. Хамгийн сүүлд Буяннэмэхийн суудлын урд дороос олдсон. Хутганы ирэн дээрх цусны бүлэг Буянэмэхийнхтэй таардаг.  Тэр Гэмтлийн эмнэлэгт 5-6 хоног хэвтсэн. Сэхээнд байгаа гэсэн ч энгийн тасагт “Машины осолд ороод ирсэн” гээд байсан тухай нэг сувилагч нь надад хэлсэн юм.  Намайг очиж уулзсаны дараа буюу шөнө харж байсан цагдаа нь алдчихсан. Би маргааш нь гомдол гаргаад, цагдаагийнхан 461- дүгээр ангид саатуулахаар авч очиход Хорихын эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Хорихоос батлан даалтаар гараад дахин эмнэлэгт хэвтэх гэхэд нь   хэдэн жилийн өмнө нурууны хагалгаанд орсон юм байна. Одоо зүгээр гээд хүлээж аваагүй байдаг.  Ийм л өрнөлтэй хэрэг. Үнэний төлөө олон түмэндээ л хандана.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.36) 2017 оны 11 сарын 14

tanil tal ihtei horongo mongotei hund Mongoliin huuli bohiidog n ene de. hunii amiig sanaatai onts hertsgiigeer hohiroochihood baihad ............... ene shuuh arai heterhii yuma

0  |  0
DALDIIG HARAGCH (66.181.187.77) 2017 оны 11 сарын 14

TER ALUURCHINII NEG GAJ NUUTSIIG N ENE TALIIGAACH HUU MEDCHIKHEJ NEG BOLOHGUI UMIIG N MEDSEN CH BJ MEDNE UGUI ER N AMIIG N HAMHII GEED SHUUD ALSAN BN SHDEE

0  |  0
өнэ(103.11.195.34) 2017 оны 11 сарын 13

Зөв шийдсэн байна. хүнийг алах гээд дайрахаар нь бие хамгаалсны төлөө алуурчин болдоггүй юм да эх хүний л сэтгэл байх.

0  |  0
иргэн(122.201.22.58) 2017 оны 11 сарын 13

элбэгдорж Лүндэндорж гэдэг хоёр хүний хийсэн Шүүхийн шинэчлэлий илрэл. Энэ шүүхийн шүүгч нарын цалинг ажлын ачаалал шийдсэн хэргийн тоо, шударга бус шийдвэр хэд гаргасан гэдэгтэй уялдуулдаг баймаар. Тэгэхгүй бол ажил хийсэн ч хийгээгүй ч хуйвалдсан ч цалингаа бүтнээр аваад байгаамдаа.

0  |  0
Зочин-11.(202.72.245.122) 2017 оны 11 сарын 13

Өөрийгөө хамгааллаа гээд бусдыг 26 удаа хүйтэн мэсээр дүрдэг юм байх даа.. за яахав надруу халдах гэлээ гээд би биеээ хамгаалсан гээд өөрийг нь 26 дүрээд үзхэд ойлгох байх даа алуурчид та нар үнэнд гүйцэгдэх цаг ирнээ гайгүй...ийм шийдвэр гаргаж байгаа хуульчидыг нэг харуулаад өгөөч ард түмэн нүдтэй шүү хахаж үхмэрүүд ээ..

0  |  0
саааа(43.228.130.186) 2017 оны 11 сарын 13

Цахим шүүхээр орж яаж үзхийн

0  |  0
ФААК(49.0.218.85) 2017 оны 11 сарын 13

ЯАЖ ХҮН АЛЧИХААД УУЖ ИДЭЭД АМЬСГАЛААД ДАВЖ ЗААЛДААД ЯВЖ БАЙДАГ БАЙНАА АРЧААГҮЙ ГОМО БИТЧ ЮМАА

0  |  0
ШУДРАГА ХУУЛЬ(49.0.218.85) 2017 оны 11 сарын 13

ҮНЭН ЗӨВИЙГ НЬ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ТОГТООЖ ӨГ. ХҮНИЙ АМЬ ТОГЛООМ МӨНГӨ БИШ. НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ГАРНА ШҮҮ.

0  |  0
хэрэгт дуртай хүн(59.153.84.163) 2017 оны 11 сарын 13

Шунахайн сэдэлтээр хүний амь насанд халдаж байж өөрөө алуулчихсан хүүдээ нүдээрээ харж байсан мэтээр хэвлэлээр шоудаад дуусахгүй юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадсан уу Яагаад манай хүүхдэд мөнгө хэрэг болох болов миний хүү болон надаас болж бас нэг гэр бүл 2 жилийн турш хар дарсан зүүд шиг амьдрал туулж, нэг залуу үхэх шахаж насаараа тахир дутуу эмгэгтэй үлдлээ гэж бодож үзэхэд яанаа. Хэрүүлч байж болно энэ эгчийн хэрүүл шоу 2 арай хэтэрлээ. Хүмүүсээ tsakhimshuuh.mn хаягаар ороод хэргийн шийдвэрлэлтийг бүрэн эхээр нь уншаарай. Тэгвэл та нарын харааж зүхээд байгаа байдал арай өөр болно доо.

0  |  0
зочин(66.181.161.46) 2017 оны 11 сарын 13

Ах дүүснар нь төрийн албанд ажилладаг гэнэ төрийн албаны нэрийг бузарласан тэр ах дүү нарыг нь шалга,алуурчиндаа яасан их хайртай ен өөрсдөө тийм бузар юмс байгаа л даа 26хутгалаад байхдаа яадаг угаасаа алуурчин бн шдээ26арайчдээ, шүүгчид гэж өөрсдөө гаж донтонгууд бн

0  |  0
Baagii(150.129.141.251) 2017 оны 11 сарын 13

Өмхий гомоог дахиж шалгаач эцэг эх ах дүүг нь зарла

0  |  0
Zochid(202.9.41.169) 2017 оны 11 сарын 13

Gomo gar bna daa ugaasaa tsarailag yum be geed bsan gee bizdee.bas nuruund ni humsnii sorvi bsan gsn tegeheer l buh yum todorhoi utsiig ni avch ugchihuud oroldood eserguutseheer ni amiig ni hunuusun bna

0  |  0
zochin(59.153.113.153) 2017 оны 11 сарын 13

etssee hurtel ywaarai, gants huuhdee aldaan odo yunaas aihiin be aldah zuil baihgui, muu gaj donton aluurchin nowshiig shiitgelee hurtetlen ywaarai. ene muu shuugchid yasan sergel zurhgu humuus diin be. ajilaa ingej hiij baij hamtiin undur tsaling awna. yurunhiilugchid hand

0  |  0
Arai ch dee(112.255.3.105) 2017 оны 11 сарын 13

NAAD NOVSH CHIN GOMO YUM BISHUU TEGEED AVGAI HUUHDEE ORHICHIHOOD HUUG HARANGUUTAA OROLDOH GEJ BGAAD ESERGUUTSENGUUT ALCHIHGUI YU.HUN UHCHEED BHAD ENE NOVSH DAGUULJ YAVAAD MASHINDAA SUULGASAN BHAD YAJ OORIIGOO HAMGAALSAN GEED TSAGAATGAJ BNAA ENE SHUUGCH NARIIG BUGDIIN ZAILUUL BUGD HEDEN TOGROG AVCHIHGUI YU MALNUUD

0  |  0
энх(124.158.110.82) 2017 оны 11 сарын 13

учрыг нь мэдэхгүй байж хүмүүс өөрсдийнхөөрөө дүгнэхээ болимоор юмаа

0  |  0
ҮЕ(202.55.191.99) 2017 оны 11 сарын 13

АЛ АЛ АЛААД БАЙ АРЫГ НЬ БИ ДААНА. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АГСАН ЭЛБЭГДОРЖ

0  |  0
123(202.9.43.193) 2017 оны 11 сарын 13

жаахан бандийг өөрөө хоргоож алчихаад одоо үхсэн хүн рүү бухаад байгаа юм биш үүн аан

0  |  0
t(73.239.110.215) 2017 оны 11 сарын 13

Muu aluurchin gaj dontoi novsh huchindeh gd chafaagui bolood alsan bn

0  |  0
Yal yg(103.229.120.30) 2017 оны 11 сарын 13

Mungunii xeregtseeg ni dalimduulj uur yum iix gd ter xuu durguitsej temtseldsen yum bishuu uuriiguu xamgaalax gj bgad gaj dontond aluuljee

0  |  0
irgen(122.201.24.69) 2017 оны 11 сарын 13

uriinhee ami nasnii tuluu zogsoltgui yav . unen hezee neg tsagt yalah bailgui dee odoohondoo chi tanil taltai humuust yalagdaad l bgaa yum bna

0  |  0
Зочин(27.123.214.121) 2017 оны 11 сарын 13

Ийм туниа муутай нялхаараа шахуу хүүхэд яаж бодсон ч өөрөөсөө өчнөөн ах хүнрүү дайрна гэдэг худлаа.Тэгээд ч биeэ хамгаалж байгаа нэрийн дор хүнийг 26 хутгалж гар хурууг нь тасдана гэдэг чинь санасандаа хүрч чадаагүй хүний хорсол мөнүү мөн Ээ чааваас энэ шүүгчид чинь яаж орхио вэ Мөнгөний үнэр үнэртсэн улс уу. Буруутай бүхэн хараал идэг

0  |  0
Э. Ууганжаргал (66.181.164.234) 2017 оны 11 сарын 13

Сайхан хүүгээ алдсан хэн ч нэхэл хатуутай. Цаадах нь санаатай алсан ч юм билүү

0  |  0
irgen(202.179.31.88) 2017 оны 11 сарын 13

huuli zuin saidaa shuuhch, tsagdaa nar haraachee iim zuil hiij bolohgui shuu dee

0  |  0
уншигч (66.181.179.243) 2017 оны 11 сарын 13

УМ МА НИ БАД МЭ ХУМ. Нялхаараа шахуу үрээ харгис заваан этгээдийн гарт алдчихаад бэтгэрч яваа энэ ээжид үнэн мөнийг олоод тэр этгээдэд ялыг нь өгөөч ээ!?

0  |  0
Иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 13

ЯАНА ДАА . ЭНЭ САЙХАН ХҮҮГ САНААТАЙ ХӨНӨӨСӨНМ БИШ ҮҮ... ЦАГДАА Ч УАГДАА БИШ, ШҮҮХ Ч ШҮҮХ БИҮ ӨЛЛЖ ДЭЭ.. ТЭР АЛУУРЧИНГ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ...

0  |  0
Top