Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж буй нүүрс тээврийн жолооч нар, бизнес эрхлэгчид, тус сумын малчдын төлөөлөлтэй уулзсан байна. Жолооч, нутгийн иргэд малчдын зүгээс Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт руу уртын тээвэр хийхийг зогсоох шаардлагатай байгааг онцолжээ. Учир нь уртын тээвэр нь замыг эвдэж, малын бэлчээрийг сүйтгэж байгааг малчид учирласан байна.
Олон мянган жолооч нарын эрх ашгийн төлөө уртын урт тээвэрлэлтийг болиулж урт, богино гэсэн тээвэрлэлтийг хийх нь зүйтэй гэсэн жолооч нарын саналыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжилж Засгийн газрын хуралд оруулж хэлэлцүүлэхээ УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар амласан байна.
Цагаан хадны үйл ажиллагааг өмнөх Засгийн газар үйл ажиллагаа нь түр зогсоосон ч эргүүлээд шийдвэрээ цуцлаж байсан билээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Энэ байдлыг яаралтай шийдэхгүй бол олон Монгол хүний амь нас хохирч байна шүү дээ. Баялагаа гадагш нь өдөр шөнөгүй зөөж байхад ард түмэн улам л ядуураад байхаар Энэ монголын баялагаар цөөхөн тооны Ол игархууд л хөлжөөд байгааг МОнгол Улсад төр байгаа бол одоо л шийд.Энэ оройтож байна.
Шууд хаа Хэдхэн новшнууд л баяжиж бгаашдээ
Uvliin huitend olon honog oichirlon zogsoh jolooch nariin huvid ch hund bna uuniig shiideh heretei bhaa nuurs gargah shaardlaga bgaa l yum bol ajillaj bgaa humuusiin erh ami nas denduu burheg bnashdee barag bolison ni deer bhoo nuurs garaad ulsad yu ch nemergui bna ediin zasag ulam l muu bna
НҮҮРС ГАРГАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ АРД ИРГЭДЭД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ. ХЭДЭН НҮҮРСНИИ КОМПАНИ ,ХУЖАА ,ДАРГА НАР Л ИДЭЖ УУЖ БАЙНА ИИМД ИИМ НИИТЭД ХҮРТЭЭМЖГҮЙ ЮМЫГ ШУУД ЗОГСОО БАЙГАЛ ГАЗАР ШОРОО МАЛ УС УНДГҮЙ БОЛЖ БАЙХАД. ТЭГЭЭД Ч НҮҮРСНИИ КОМПАНИУД УЛСАД ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ НУУН ДАРАГДУУЛДАГ ИИМ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ЗОГСОО