Р.Нямсүрэн: Монголчуудад Ленин, Сталин хоёр гай болоогүй гавьяа байгуулсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

УИХ-ын гишүүн асан, цуглуулагч Р.Нямсүрэнтэй ярилцлаа.

ЛЕНИН ХАЛИМАГ ГАРАЛТАЙ

Таны цуглуулга их өвөрмөц сонирхолтой юм. Лениний баримлуудыг хэдэн жил цуглуулсан бэ?

-Анх Лениний жижигхэн баримал бэлгэнд авснаас хойш 40-өөд жил болжээ. Цуглуулъя гээд уйгагүй хөөцөлдөөд байсан уу гэвэл бас тийм биш. Янз бүрийн байдлаар цугларсаар одоо цээж болон биет 50 гаруй баримал хуримтлагдсан. 1980-аад оны үед би Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн  дарга байсан. БНБуриад улсын залуучуудын байгууллагатай нягт хамтын ажиллагаатай явсан үе. Эвлэлийн байгууллагуудын хүрээнд өнөөгийн их яриад байдаг аялал жуулчлал хөгжиж эхэлж байсан цаг. Улаан-Үдийн Залуучуудын байгууллагын урилгаар айлчлахад надад Лениний залуу үеийн баримлыг бэлэглэсэн. Тухайн үед сайхан бэлэг авлаа гэж би хөөрч, нөхөд надад сайхан бэлэг өгөв гэж баярласан байх. Лениний төрсөн Ульяановск хотын “УАЗ” машины үйлдвэрийн үүдэнд байдаг хөшөөний жижигсэгсэн хувилбар л даа. Ингэж  цуглуулга эхэлсэн.

      -Хамгийн олон цуглуулгатай  болох үе хэдэн он байв?

-1992 он. Зах зээлийн нийгэмд шилжсэн. Монголчууд маань их туйлширдаг ард түмэн. Коммунизм, социализм  гэх үг устлаа, түүнийг үндэслэгч В.И,Ленин хэрэггүй гэдэг байдлаар хандсан болов уу. Тухайн үеийн дарга бүхний өрөөнд Лениний жижиг цээж баримал байна. Би аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга.  Оны төгсгөлөөр өмч хөрөнгийн тооллого явагдлаа. Дарга нарын өрөөнд тавиур дээр, хайрцаг саванд Лениний баримлуудыг хийгээд тавьчихаж. Өмчийн бүртгэлээс хасагдсан гэнэ. Тэднийг өрөөндөө авчираад тавьчихсан. Хаях, хэцүү хадгалахад бэрх байсан ч биз. Түүнээс хойш хүмүүс бэлэглэж, заримыг нь худалдаж авах зэргээр цуглуулгаа арвижуулсан.

-Хамгийн том нь цагаан гипсээр хийсэн баримал байна. Хаанаас цуглуулав?

-Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн танхим гэж байв. Намд элсч байгаа нөхөд энэ хөшөөний өмнө зогсоод намын гишүүн болно. 2004 онд УИХ-ын гишүүн болоод явахдаа нөхдөдөө хэллээ. Ах нь энэ баримлыг авая  гэхэд жигтэйхэн их баяртайгаар зөвшөөрсөн юм.

-Худалдаж авсан баримлуудын тухайд?

-Бээжинд манай улсын Элчин сайдын яамны хажууханд Хонг-Конг зах гэж байдаг. Нэг өдөр тэр захаар сонирхоод явж байтал Карл Маркс, Ленин хоёрын зэс баримал байна. Үнийг нь асуутал шохоорхох маятайг анзаараад 700 юань гэнэ. Өө, 300 юаниар авбал авна гээд орхичихлоо. Захаас гарч явтал худалдаачин Хятад эр араас баримлаа барьчихсан гүйгээд ирэв. Та 500 юаниар ав гэнэ. 300 юаниар гэтэл ав, ав гэсэн. Ховордоо орох баримал. Лениний баримлыг Хятадад их хийгээд байдаг юм.

-Хүмүүс бэлэглэдэг гэсэн үү?

-Телевизээр миний цуглуулгын тухай нэвтрүүлэг гарсаны дараа гурван ч баримлыг хүмүүс бэлэглэлээ. Сэлэнгээс, Улаанбаатараас гэх мэт. Мандал суманд хөдөө гэрт ч баримлууд бий.

-Лениний үзэл санааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөө больсон ч гэлцдэг?

-Би санал нийлдэггүй. Октябрийн хувьсгалын 100 жил, Капитал номны 100 жилийн ой давхацлаа. Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн хурал болж би очсон, сонссон. Ярьж байна. Капитал улстөр эдийн засгийн ухааны чиглэлээрээ дэлхийн сонгодог бүтээл. Өнөөдөр ч хасагдаагүй, үнэ цэнэтэй гэж. Японы эрдэмтэн хамгийн эрэлттэй ном Капитал гэсэн. 

-Та Лениний баримлыг цуглуулахын хамт судалдаг болов уу. Марксизм, Ленинизмийнүзэл санаа Монголд нөлөөлсөн тухайд?

-Монголд онцгой нөлөөлсөн. 1917 онд Октябрийн хувьсгал ялаагүй, Монгол оронд Ленинизмийн үзэл санаа нэвтрээгүй бол гэж боддог. 1913 онд Хаант Орос, Хятадтай хийсэн нууц гэрээ байдаг. Монголыг Хятадын хараат улс мөн гэж зөвшөөрсөн. Манжийн бүрэлдэхүүнд байсан статусыг хэвээр үлдээхээр гэрээ байгуулсан гэсэн үг. 1917 онд Лениний тэргүүлсэн Зөвлөлт-Оросын Засгийн газар Хаант Оросын үеийн бүх гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгосон. Ингэж Монгол Хятадын хараат байх гэрээ хүчингүй болж хожим Ялтын гурван улсын хэлэлцээрээр Сталин шахалт үзүүлж Черчиль, Рузвельт нараар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн.

-Бүх нийтээр бичиг үсэгтэй болсон, арьс өнгөний өвчнөөс салгасан гээд тоочвол олон байх?

-1947 онд  кирилл үсэг нэвтрүүлж бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан. Оросын академик боловсролын суурь дээр түшиглэж Монголчууд бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан  дэлхийн цөөн орны нэг болсон. Монголчуудын ихэнх нь арьс өнгөний болон бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн байсан. Хүн амыг эрүүлжүүлэх аяныг Оросууд өрнүүлсэн. Хүн амын өсөлт үнэндээ зогсонги болчихсон цаг. Монголчуудыг эрүүлжүүлсэнээр 1960-1980 онд хүн амын өсөлтөд тэсрэлт гарсан. Өдгөөгийн гурван сая давсан хүн амын үндэс суурь нь эрүүлжүүлэх аян юм шүү дээ.

-Оросын аялагч монголчуудыг мөхөж байгаа үндэстэн гэж тэмдэглэсэн байдаг. Эмгэнэлтэй шүү?

- Маяс Хара Польш гаралтай Оросын аялагч-судлаач. “Монгол бол Ази тивийн мөхөж байгаа орон, монголчууд сөнөж байгаа үндэстэн. 50 жилийн дараа бүр мөсөн мөхнө. 500 мянган хүн амтай энэ орны эрчүүдийн 30 хувь нь сүм хийдэд шавилсан. Бэлгийн замын халдварт өвчин дээд түвшиндээ хүрсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бүхнээс Оросууд аварсан. Атрын нэг, хоёрдугаар аян, бүтээн байгуулалт гээд тоочвол олон зүйл байна.

ЛЕНИН ХАЛИМАГУУДАД ТУСГАЙЛАН ЗАХИДАЛ БИЧИЖ БАЙСАН

-Лениний тухай яриандаа эргээд ороё. Халимаг гаралтай хүн гэдэг үнэн үү?

-Лениний эмээ нь Ижил мөрний хөвөөгөөр нутагтай  Халимаг гаралтай хүн гэсэн судалгаа бий. Тэгэхээр Ленин  Халимаг гаралтай байж болох. Бас нэг сонин зүйл бий.

-Юун тухай билээ?

-Ленин Ижил мөрний Халимагуудад хандаж захидал бичсэн байдаг юм. Тухайн үеийн Хаант Орост олон арван ястан, үндэстэн байсан байж таарна. Тэднээс Халимагуудыг онцолж, тусгайлж захидал бичсэн нь сонирхолтой.

-Захидлын утга  юу байсан бол?

-Халимагууд Ижил мөрөнд нүүдэллэн ирсэн цагаас хойш Орос орны төлөө хичээл зүтгэл гаргаж  ирсэн. Наполеон Бонапарт Москвад халдахад халимагууд тулалдаж байсан.  Дэлхийн нэгдүгээр дайны үед Халимагууд байлдаж байсан. Османы эзэнт гүрний түрэмгийллийн үед халимагууд Орос орны төлөө тэмцэж л явсан. Гэтэл зарим халимаг цагаантнуудтай нэгдээд явж байна гэсэн утгатай захидал. Оросуудыг татартай цус холилдсон, татар гаралтай ч гэдэг шүү дээ. Оросыг маажвал татар арьс гарна ч гэлцдэг.

- Лениний нас барсан шалтгаан юу билээ?

-1924 онд буудуулсан шархнаасаа болж үхсэн гэдэг. Олон жил тэмцэл хийсэн хүн янз бүрийн өвчин эмгэг ч байсан биз дээ.

-Ленин, Сүхбаатар хоёр уулзаагүй ч гэлцдэг? 

- Уулзаагүй байх.  Наана Эрхүүд цэргийн асуудлаар Сүхбаатар үлдсэн байдаг. Ер нь, Лениний үзэл санаа нам байгуулж улс орныг хаант засаглал, баяд, ноёдоос салгаж удирдана гэсэн ойлголтыг тухайн үеийн хувьсгалчдад өгсөн байна.

-Лениний үзэл санаа төдийгүй хэлсэн үгүүд ч одоо цагт үнэ цэнэ нь алдагдаагүй мэт бодогддог?

- Тийм зүйл бий. Хуучин нийгмийн үед сургууль бүрийн ханан дээр “Сур сур бас дахин сур. В.И.Ленин” гээд биччихсэн хүн бүхэн цээжилчихсэн үе байсан.

Сурахын ач холбогдолыг цөөн үгээр үүнээс илүү яаж илэрхийлэх билээ. Мөн “Зөвлөлт засаглал дээр цахилгаанжуулалтыг нэмбэл Коммунизм болно” гэсэн. Одоо хүртэл үнэ цэнэ нь алдагдаагүй. Дэлхий даяаршсан ч  эрчим  хүч хамгийн чухал хөгжлийн тулгуур болж байна.  “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг мөн” гэсэн. Орчин цагт  киногоор дамжуулж нэг улсын соёл нөгөө улсдаа нөлөөлөөд байна шүү дээ.  

- Ленинийг олон  мянган хүнийг хэлмэгдүүлж цус урсгасан гэх судлаач байдаг?

- Ленин 100 сая хүний цусаар хувьсгал хийсэн гэж ярихыг сонссон. Хэтэрхий туйлшрал. Аль ч улсад олон зуун хүн амь насаа алдах зүйл хувьсгалын үед гарсан байдаг. Зөвхөн Монгол, Орост хэлмэгдүүлэлт яваагүй. АНУ, Хятад гээд үргэлжилнэ. Лениний үзэл санаа чинээлэг дундаж давхарга  бий болгох. Өнөөдөр хөгжлөөрөө гайхагдаад байгаа Скандинавын  орнуудын хөгжлийн явц хуучин социализм, Лениний үзэл санаа гэхэд болно.

ЛЕНИНИЙ БАРИМАЛЫГ ТАМХИНЫ ҮНСНИЙ САВ ХЭЛБЭРТЭЙ ҮЙЛДВЭРЛЭСЭН БАЙДАГ

-Улаанбаатар зочид буудлын өмнө байсан Лениний хөшөөг буулгасан тухайд?

-Буулгаад Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн хашаанд гялгар уутаар бүтээгээд хаясан тухай мэдээлэл харсан. Манайд ховор хүрэлдсэн хөшөө. Унгар, Болгар зэрэг улсад Лениний хөшөөнүүдийг чухал байршил дээр байсныг нь буулгаад цогцолбор байгуулаад байршуулчихаж. Урлагийн үнэт бүтээл байхгүй юу. Манайх ингэмээр байгаа юм. Ленин, Сталин хоёр монголчуудад гай болоогүй гавьяа байгуулсан нь үнэн. Монголын Тусгаар тогтнолыг Сталин дэлхийн түвшинд баталгаажуулж өгсөн. Өөрсдөдөө тус болсон хүнийг, мөнхийн аугаа их хөрш улсаа муулж, харлуулж болохгүй. Үнэн үнэнээрээ байх ёстой.

-Лениний цуглуулганы тухай яриагаа үргэлжлүүлье. Эдгээр баримлуудыг дан шавраар хийж байна уу?

- Олон төрлийнх байна. Хүрэл, зэс, хөнгөн цагаан, шавар, шаазан гээд янз бүр. Шаазан баримлаар хийсэн нь  ховор талдаа. Модоор хийсэн Ленинийг надад нэг хүн бэлэглэсэн. Шаазангаар хийсэн нь их цэвэрхэн. Хуучин нийгмийн  үед оросууд олноор үйлдвэрлээд тараадаг байсан бололтой юм.

-Таны цуглуулгыг худалдан авах санал тавьсан уу. Одоо хүмүүс эртний хуучны зүйлсийг их сонирхдог болсон?

-Тийм тохиолдол бий. Миний танил дүү уул уурхайн компанитай. Уул уурхайн ажлаа зогсоогоод Улаанбаатар хотод  “Ильичийн зоог” гэдэг нэртэй Орос зоогийн газар байгуулна. Таны цуглуулгуудыг худалдаж аваад тэндээ байршуулна гэж ярьдаг юм.

-Та худалдах уу?

-Би тоглоом шоглоомоор хэлнэ. Чиний зоогийн  газар байгуулах  хэзээ билээ. Тэр үед би цуглуулгуудаа худалдаа ч үгүй ч үү гээд.

-Танаас өөр Лениний баримал цуглуулдаг хүн байна уу?

-Мэр сэр бий. Арваад цуглуулгатай нэг хүнтэй уулзсан. Надад байдаг баримлууд харагдсан.

-Лениний ботиуд айл бүхэнд байсан цаг бий?

-Тийм. Социализмын нэг муухай зүйл нь хүнийг тулган шаарддаг. Танайх гэртээ Лениний ботиуд тавь. Хаана байна гэж асуудаг.

-Таны цуглуулгын  үнэтэй баримал нь ?

-Зэс баримал бий. Лениний  нэрэмжит гэж байгаад сүүлдээ Оросын  Төрийн шагналыг хоёр удаа авсан хүний бүтээсэн баримал.  Ном уншиж суугаа баримлыг Октябрийн  хувьсгал дөхсөн үеийг нь төсөөлсөн. Тамхины савны хэлбэртэй, дашмагны хэлбэртэй гэхчлэн баримлууд байна. Хөшөө, баримал бүхэн нь өөрийн түүхтэй. Эвдэрч, хэмхэрсэн баримлуудыг сэргээн, засварлуулна. Ленинтэй холбогдолтой тэмдэгний цуглуулга байсныг хүнд өгчихсөн.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 59 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(118.221.242.42) 2024 оны 10 сарын 21

сталин хэлмэгдүүлэлтээр олон монголыг алуулсан алуурчин

0  |  0
түүхч(103.9.90.209) 2017 оны 11 сарын 20

Энэ хүн үнэн комминуст пизда байншдэ оросууд бидний өвөг дээдсийг яасныг сандаггүйл юм байхдаа торгууд халимаг буриад түмнийг харлдаа яаж оросуудад дарлуулж ядарч явсныг зөнөг хурдан ленины цуглуулгатайгаа хамт хадан гэрлүүгээ зайлаасаай

0  |  0
Zochin(99.203.14.66) 2017 оны 11 сарын 18

1924 ond orsuudiin zaavaraar mongolchuudiig uragiin bichig hotlohiig horigloj ah duus hamaatan sadanguudiig n hoorond n suulgaj teneg maanag humuus olshirson gedeg.deer n jalga dovnii uzeltei oiriig harj setgedeg geed yarih yum bish.

0  |  0
Тэнэг (27.123.214.89) 2017 оны 11 сарын 18

Шизофрентэй хvнийг шvтэх эс шvтэх нь таны асуудал. Гэнэн тэнэг зуйлээ оортоо зориулж ярьж бай

0  |  0
зочин(202.179.26.82) 2017 оны 11 сарын 17

Балай өвгөн коммунист

0  |  0
Zochin(122.201.22.222) 2017 оны 11 сарын 17

Japan uud Mongoliin tusgaar togtnold unetei huvi nemer oruulsan gedgiig sanaj bh heregtei

0  |  0
ленин багш(66.181.188.52) 2017 оны 11 сарын 17

манай өвөг дээдэс ленин багш гэж шүтдэг байсан нь биднээс илүү ухаантай байсны шинж юм шүү.

0  |  0
дэлгэр(124.158.76.40) 2017 оны 11 сарын 16

ммм тэгсэнүү

0  |  0
оросийн боов(112.72.2.162) 2017 оны 11 сарын 16

шаа шаа

0  |  0
kkk(185.108.198.24) 2017 оны 11 сарын 15

ийм доогуур боловсролтой ухаан багатай балай золиг байншдээ.

0  |  0
Battdorj(103.10.20.71) 2017 оны 11 сарын 15

Lenineer owchilson huuchinsag zonog

0  |  0
Artash (103.9.90.209) 2017 оны 11 сарын 15

Хаха бүр сэнсэртэл шаах юмаа аливаа улс орон үндэсний ашиг сонирхлынхоо төлөөл байдаг манай Монгол улсч гэсэн орос новшнуудад их юмаа өгч золиослон байж тусгаар тогтнолоо олсон юм шүү торгууд халимаг түмнийг битий басаараайтэд бол баатрууд халх урвагчдаас хамаагүй өөр оросууд торгууд халимагуудыг маш их хядсан юм шүү ялангуяа энэ үзэл бодол хуучинсаг зүйлдээ туйлширсан хөгшин лалрууд бүр үхэж үхгүй юм аргачгүй биз муу хүн үхэдгүй гэдэг хуучин соц үед их хүнийг зовоосон ухна байхдаа пизда гэж

0  |  0
Artash (103.9.90.209) 2017 оны 11 сарын 15

Хаха бүр сэнсэртэл шаах юмаа аливаа улс орон үндэсний ашиг сонирхлынхоо төлөөл байдаг манай Монгол улсч гэсэн орос новшнуудад их юмаа өгч золиослон байж тусгаар тогтнолоо олсон юм шүү торгууд халимаг түмнийг битий басаараайтэд бол баатруул халх урвагчдаас хамаагүй өөр оросууд торгууд халимагуудыг маш их хядсан юм шүү ялангуяа энэ үзэл бодол хуучинсаг зүйлдээ туйлширсан хөгшин лалрууд бүр үхэж үхгүй юм аргачгүй биз муу хүн үхэдгүй гэдэг хуучин соц үед их хүнийг зовоосон ухна байхдаа пизда гэж

0  |  0
mon irgen(202.21.106.123) 2017 оны 11 сарын 14

gai bololgui yahavdee....ah mini...ta bol genen bndaa

0  |  0
123(66.181.178.44) 2017 оны 11 сарын 14

энэ хоёр хүний үйл ажиллагаа Монголд хэрхэн ашигтайгаар туссан Монголчууд юу хожив , тэр үеийн Монголын гадна дотор талд улс төр чухам ямар байв, нэн хоёр хүнийг дагаж шүтэхгүйгээр хожих байсан уу, алдах байсан уу гэдгийг судалж үнэн зөвөөр гаргаж хойч үедээ үлдээмээр л байх юм. Үнэндээ би хувьдаа энэ хоёр хүн өөрөөр хэлбэл Зөвлөлт гүрэнийг дагасанаар Монгол хожсон, дагахаас өөр Монголд ашигтай зам байгаагүй гэж боддог юм. Эрдэмтэд минь судалж үнэн зөв гаргаад ирээч

0  |  0
Мэдэхгүй юмаа бүү бу(66.181.182.60) 2017 оны 11 сарын 14

Үзэл санаа нь буруу зөв нь хамаагүй ээ. Ямар ч байсан Монголд ашигтайгаар эргэсэн баярлаж явдаг шүү. Ленин, Сталин, Горбачёв

0  |  0
Unen(172.113.218.138) 2017 оны 11 сарын 14

unen shuu.

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 14

сайхан ярилцлага байна бид түүхээс суралцах нь зөв дөө Ленин бол агуу хүн үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй

0  |  0
зочин(27.123.214.125) 2017 оны 11 сарын 14

хөгшин коммунист юу гэж худал яриад байнаа. Их хэлмэгдүүлэлтэд Монголын олон мянган гэмгүй иргэн, лам хар,малчид өртөж, амь насаараа хохирсоныг яах гэж бодож байна вэ. гэр бүлийнх нь хэн нэгэн их хэлмэгдүүлэлтэд өртөөгүй учраас буруу хазгай юм яриад байна уу. Монголын эдийн засаг,нийгмийн байдал коммунистуудын сурталчилдагаар тийм их бурангуй байсан уу үгүй юу гэдгийг сүүлийн үеийн архивын баримтууд үгүйсгээд байна

0  |  0
Жаргал(66.181.191.138) 2017 оны 11 сарын 14

Сайхан ярилцлага байна, Танд эрүүл энхийг ерөөе !

0  |  0
Зочин(202.5.196.34) 2017 оны 11 сарын 14

Яг Монголд гээд аваад үзвэл гай ч болоогүй л дээ

0  |  0
лаларбатүүл(182.160.37.164) 2017 оны 11 сарын 14

тарвагадорж өөрийн зурагтай зоос цутгуулсан гэсэн түүнийг л хог руу хая.

0  |  0
S(202.179.27.31) 2017 оны 11 сарын 14

Монголд элбэгдорж батуул 2 л гай болсон

0  |  0
иргэн(103.9.90.66) 2017 оны 11 сарын 14

Хүмүүсээ юм хоёр талтай Ленин монгол цустай байх нь тодорхой оросууд гарал угсааг нь дэлгэрэнгүй гаргадаггүй байсан нь үнэн. Сталины хувьд манайд хөшөө нь байхад их буруудахгүй Америк Англи хоёрыг хүчиндэж манай улсыг хүлээн зөвшөөрүүлсэн юм даа.

0  |  0
33333333333333(180.149.93.14) 2017 оны 11 сарын 14

за ленин ч мэдэхгүй тусгаар тогтносон улс болох асуудал дээр наана нь зөвшөөрчихөөд араар нь монголыг манжийн дарангуйлалаас гаргахгүй гэж гарын үсэг зурж байсан гэж сонссон

0  |  0
Монгол(172.56.12.81) 2017 оны 11 сарын 14

Сайхан цуглуулга байна. Зургийн тавьсан баримал үнэхээр гоё юмаа. Хүн ямар ч зүйл цуглуулж болно. Зарим малнууд зүгээр ч мэдээ уншиж чадахгүй бузартай хар энерги бусдад цацаж байх юм. Таалагдахгүй бол уншихгүй олон юм хуцахгүй байл даа. Энгийн нэг хүнийг хүртэл элдвээр хэлэх юм. Өөрөө ямар хачин юм байгаа болоо.

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 11 сарын 14

mgliin tusgaar togtnold ynetei tus bolson 2r huniig haraagaad bgaa humuus bol yah argagui hujaa sheesnuud bgaa

0  |  0
Зочин(66.181.181.15) 2017 оны 11 сарын 14

Энэ хүний хэлсэн үг үнэний хувьтай гэж бодож байна. Дэлхийд гайхагдаад байгаа Скандинавын орнуудын нийгмийн амьдралын бүтэц зохион байгуулалт нь социалист хэв маягийг агуулсан нь үнэн нь шүү дээ. Сталины хувьд бол олон монгол хүний амь насыг бүрэлгэсэн ч манай улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн нь яах аргагүй үнэн. Тиймээс энэ түүхэн хүмүүсийн хөшөө дурсгалыг бүгдийг нь авч хаях ёсгүй байсан юм. Яахав, цөөлөөд, ур хийц сайтайг нь байсан байранд нь үлдээгээд тордох ёстой байсан. Одоо ч ингэхэд оройтоогүй байна. Хөшөөг нь устгалаа гээд энэ хүмүүсийн түүхэнд үлдээсэн ул мөр байж л байна ш дээ.

0  |  0
Зочин(122.201.23.19) 2017 оны 11 сарын 14

Хөөе цаг цагаараа байдаг юм. Хувьсгал ялаагүй бол монгол орон тэмбүү лам хятад 3-т идэгдээд энэ хуцаад байгаа хүмүүс энэ хорвоод төрөхгүй байх байхсан юмшүү. Өнгөрснөө их буугаар буудаж байгаа та нарыг ирээдүй чинь их буугаар буудна за юу. Эргүү дагзнууд

0  |  0
ааа(139.5.219.251) 2017 оны 11 сарын 14

Ийм новшнууд ухэхгуй урт наслах Юм даа.

0  |  0
цаг(27.123.214.91) 2017 оны 11 сарын 14

зөнөг юм мэдэхгүй ийм юмнууд л монголын өвөг дээдэс байгаагаас бид хүний доог болж яваа юм сайн хардаа усан тэнэг биш энэ бүр усгүй тэнэг юм яриад яваа галзуурцын бишүү

0  |  0
Bolor(202.9.42.195) 2017 оны 11 сарын 14

Хөөөх очиж үзэх юмсан үүэсгэлэн гаргахгүй юм байхдаа

0  |  0
Top