Төрийн банк 2800-н картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй нийт 3.8 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлдэг билээ. Тэгвэл тус банк энэ сарын 10-нд Баянгол зочид буудалд картаар үйлчлэгч шилдэг байгууллагын төлөөллөө хүлээн авч “Талархлын өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.
Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлүүлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 200 байгууллага шалгарснаас шилдгийн шилдгээр Төрийн банкны Сансар тооцооны төвийн харилцагч “Очирваань” эмнэлэг тодорч, Индонезийн Бали арал руу хоёр ажилтнаа аялуулах эрхээр шагнуулжээ. Харин удаах байрт Төрийн банкны Өмнөговь аймгийн Цогтцэций тооцооны төвийн харилцагч, “Гашуун Сухайт”-ын картаар үйлчлэгч байгууллага тодорч Солонгосын Чежү арал руу хоёр ажилтнаа аялуулах эрхээр, Ард бизнес төвийн харилцагч “Дүүхээ эцэс” компани Хятадын Бээжин хот руу хоёр ажилтнаа аялуулах эрхээр аялах эрхээр шагнуулсан байна. Мөн Төрийн банкны МУИС тооцооны төвийн харилцагч, Эрдэнэ картаар үйлчлэгч байгууллагын хоёр ажилтан Улаан-Үүд явах эрхээр тус тус шагнуулжээ.
Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэгч Монгол Улсын топ дөрвөн банкны нэг юм. Төрийн банкны харилцагчид банкинд дугаарлах шаардлагагүйгээр хүссэн үедээ картаараа бэлэн мөнгө авах, төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтойгоос гадна бэлэн мөнгөний эрсдэлээс найдвартай хамгаалагдах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )